Гүзээлзгэнээр хийж болох 12 төрлийн амттаны жор

1

Зун цаг ирэхэд бид жимс жимсгэнээс хүссэн амин дэмээ авч чадна. Өвөл цагаар хөлдөөсөн жимс жимсгэнэ дэлгүүрийн лангуугаар дүүрэн байдаг ч дөнгөж ургасан шинэ гүзээлзгэнийг юу ч орлож чадахгүй.

Та бүхэнд гүзээлзгэнээр хийж болох амттануудыг танилцуулах гэж байна. Энэ зун та гараа гарган хийгээрэй.

Гүзээлзгэнэ, рикоттатай тарт

Гүзээлзгэнээр хийж болох 12 амттаны жор 1

Орц:

  • Цөцгийн тос – 100 г
  • Сахар – 25 г
  • Өндөгний шар – 1 ш
  • Гурил – 150 г
  • Жижиглэсэн миндаль самар – 50 г
  • Ус – 2 х.х

Хачирт:

  • Рикотта – 200 г
  • Сахар – 125 г
  • Өндөг -1 ш
  • Өндөгний цагаан – 1ш

Хийх арга:

  1. Цөцгийн тосыг сахартай холиод дээрээс нь самраа нэмнэ.
  2. Өндөгний шар, хэдэн халбага хүйтэн ус хийж гурилаа зуурна.
  3. Гурилаа бөмбөлөг хэлбэр бэлдээд гялгар уутаар битүүлж хөргөгчид 30 минут байлгана.
  4. Өндөг, өндөгний цагааныг багахан саахартай миксердээд дээрээс нь рикотта хийж сайтар xутгана.
  5. Гурилаа бэлдсэн хэвэнд хийж хэвлээд шарах шүүгээнд 10 минут шарна.
  6. Тартын сууриа шарах шүүгээнээс гаргаж ирээд хачираа хийнэ.
  7. 180-200 хэмийн шарах шүүгээнд 45 минут орчим шарна.
  8. Шинэ жимсгэнэ, гааны навчаар чимээд сахарны нунтаг цацаарай.

 

Фисташки самартай, шоколадаар бүрсэн гүзээлзгэнэ

Гүзээлзгэнээр хийж болох 12 амттаны жор 2

Орц:

  • Гүзээлзгэнэ – 200 г
  • Хар шоколад – 100 г
  • Фисташки самар/нунтагласан – ½ х.х

Хийх арга:

  1. Шоколадаа халуун усны ууранд байр хайлуулна.
  2. Гүзээлзгэнээ угааж хатаагаад цэвэрлэнэ.
  3. Жимсгэнийг хайлуулсан шоколаданд дүрж бүрээрэй.
  4. Шоколад хатахаас өмнө самраа цацаж бүрнэ.

 

Гүзээлзгэнэ, рикоттатай будааны пудинг

Гүзээлзгэнээр хийж болох 12 амттаны жор 3

Орц:

  • Болгосон будаа – 2 х.х
  • Самартай шоколад – 20 г
  • Рикотта – 2 х.х
  • Сахарны пудр
  • Ванилийн сахар – 1 уут
  • Гүзээлзгэнэ – 4 ш

Хийх арга:

  1. Блендерт рикотта, хагас уут будаа, сахарны пудр болон ванилийн сахар хийж бутлаад яг хүүхдийн будаа шиг болгоно.
  2. Шоколадаа хайлуулна.
  3. Хоёр гүзээлзгэнээ жижиглэн хэрчинэ.
  4. Бокалын ёроолд хайлуулсан шоколад, дараа нь 1 ц.х будаатай рикотта, дээрээс нь дөрвөлжин хэрчсэн гүзээлзгэнэ, дахиад будаатай рикотта. Хамгийн сүүлд бүтэн гүзээлзгэнээр чимнэ.
  5. Идэхээсээ өмнө хөргөгчид 30 минут орчим байлгавал бүр амттай болно.

 

Цагаан шоколад, гүзээлзгэнэтэй рулет

Гүзээлзгэнээр хийж болох 12 амттаны жор 4

Орц:

Суурь:

  • Өндөгний шар – 6 ш
  • Сахар – 100 г
  • Крахмал – 1 ц.х
  • Гурил -80 г

Крем:

  • Цагаан шоколад – 150 г
  • Тослог крем – 250 г
  • Сахарны пудр – 2 х.х
  • Гүзээлзгэнэ – 100 г
  • Нимбэг – 1 ш

Хийх арга:

  1. Өндөгний шар, сахараа миксердэж хөөсөртөл xутгана. Дээрээс нь шигшсэн гурилаа хийж сайтар зуурна.
  2. Шарах шүүгээний хавтанг цөцгийн тосоор тослоод гурилаа жигд тарааж 18-20 минут 180 хэмд шарна.
  3. Кремд ашиглах шоколадаа хайлуулна. Гүзээлзгэнээ нимбэгтэй холино.
  4. Тослог кремээ сахарны пурдтэй холиод дээрээс нь шоколад, нимбэгтэй гүзээлзгэнээ хийнэ.
  5. Суурь бэлэн болонгуут гаргаж ирээд хөргөсний дараа бэлдсэн кремээ түрхэж хуйлна.

 

Крем, гүзээлзгэнэтэй меренг

Гүзээлзгэнээр хийж болох 12 амттаны жор 5

Орц:

  • Шинэ гүзээлзгэнэ – 400 г
  • Нимбэг -1/2
  • 33-35%-ийн тослогтой крем – 300 мл
  • Бальзамын уксус – 3 х.х
  • Сахар – 2 х.х
  • Ванилийн сахар – 1 чимх

Меренг:

  • Сахарны пудр – 300 г
  • Өндөгний цагаан – 5 ш
  • Эрдэнэ шишийн крахмал – 2 ц.х

Хийх арга:

  1. Шарах шүүгээг 120 хэм хүртэл халаана.
  2. Меренг бэлдэх: өндөгний цагааныг миксердэж хөөсрүүлнэ.
  3. Миксерийн хурдыг багасгаад сахарны пудрын тал, дараа нь крахмал хийгээд харин сүүлд нь үлдэгдэл сахарны пудрийг хийж 10 минут орчим миксердэнэ.
  4. Хүнсний цаасыг жигд дугуй хэлбэрээр зүснэ.
  5. Хөөсрүүлсэн өндөгний цагаааа бэлдсэн цаасан дээр тавина.
  6. Урьдчилан халаасан шарах шүүгээнд меренгийг 1 цаг орчим шарсаны дараа шарах шүүгээг унтрааж меренгийг 15-20 минут тэндээ байлгана.
  7. Нимбэгийн шүүсийг шахаж 1 х.х сок авна.
  8. Гүзээлзгэнээ 4 хэсэгт хуваагаарай.
  9. Жимсгэнээ сахарны пудр, ванилийн сахраар бүрж дээрээс нь нимбэгийн шүүс, бальзамын уксусаа цацаад үлдээнэ.
  10. Хэрвээ та бэлэн крем аваагүй бол крем бэлдэнэ.
  11. Меренгийн дээд хэсгийг xутгаар зөөлөн товшиж гялгар хэсгийг салгана.
  12. Меренгийн голд нь гүзээлзгэнээ хийж дээрээс нь гүзээлзгэнийн соус асгана.
  13. Цөцгий эсвэл кремээр чимж, шинэ жимсгэнэ хэрчиж тавиарай.

 

Гүзээлзгэнэтэй кайзершмаррн

Гүзээлзгэнээр хийж болох 12 амттаны жор 6

Орц:

  • Гүзээлзгэнэ – өөрийн хүссэн хэмжээгээр
  • Миндаль самрын навч – өөрийн хүссэн хэмжээгээр
  • Сахарны нунтаг – өөрийн хүссэн хэмжээгээр
  • Ром – 1 х.х
  • Сүү – 150 г
  • Сахар – 1 х_х
  • Цөцгийн тос – 20 г
  • Гурил -100 г
  • Ванилийн сахар – 1 уут
  • Үзэм – 1 х.х
  • Нимбэгийн хальс – өөрийн хүссэн хэмжээгээр
  • Өндөг – 3 ш

Хийх арга:

  1. Үзэм дээрээ ром эсвэл өөрийн дуртай согтууруулах төрлийн ундаа хийнэ. Өндөгний шар, цагааныг салгаж шарыг нь ванийлийн сах, сүү, гурил, хальстай холино.
  2. Цагааныг нь хөөсөртөл нь миксердэнэ.
  3. Өндөгний шар, цагаан холино.
  4. Шарах шүүгээний хавтан дээр гурилаа жигд тарааж тавиад 180 хэмд 2-3 минут болгоно.
  5. Үзмээ цацаад буцаагаад шарах шүүгээнд хийнэ.
  6. Шаргал өнгөтэй болтол нь болгоорой.
  7. Жижиглээд хугалаад дээрээс нь сахар цацаж жижиглэсэн цөцгийн тос тавина. Буцаагаад шарах шүүгээнд хийж сахар хайлтал байлгана.
  8. Таваглаад миндалийн навч, сахарны нунтгаа цацна. Гүзээлзгэнээ тавиарай.

 

Гүзээлзгэнэтэй сорбет

Гүзээлзгэнээр хийж болох 12 амттаны жор 7

Орц:

  • Шинэ гүзээлзгэнэ – 500 г
  • Сахар – ¼ стакан
  • Жүржийн шүүс – 100 г

Хийх арга:

  1. Сахараа блендерт бутална.
  2. Дээрээс нь жимсгэнэ, жүржийн шүүсээ нэмж бүгдийг бутална.
  3. Сорбетээ аягалаад гааны навчаар чимээрэй.

 

Цагаан шоколад, гүзээлзгэнэтэй тирамису

Гүзээлзгэнээр хийж болох 12 амттаны жор 8

Орц:

  • Гүзээлзгэнэ – 300 г
  • Ванилийн сахар – 1 уут
  • Савоярди жигнэмэг – 12
  • Маскарпоне – 200 г
  • Цэвэр йогурт – 50 мл
  • Рикотта – 200 г
  • Сахар, эсвэл сахарын нунтаг – 50 г
  • 35 хувийн тослогтой цөцгий – 100 мл
  • Цагаан шоколад – 100 г

Хийх арга:

  1. Гүзээлзгэнээ ванилийн сахартай холиод гал дээр тавьж 5 минут орчим аажим xутгасаар буцалгана.
  2. Маскорпенег рикотта, йогурт, сахартай холино.
  3. Кремийн талыг хэвнийхээ ёроолд тарааж тавина.
  4. Дээрээс нь савоярди жигнэмгээ тавиад дээрээс нь үлдсэн кремээ түрхэнэ.
  5. Цөцгийгөө миксердэж хөөсрүүлээд гүзээлзгэнийнхээ дээр тавина. Цагааны шоколад жижиглэн чимэглээрэй.

 

Гүзээлзгэнэ, бритэй халуун кростини

Гүзээлзгэнээр хийж болох 12 амттаны жор 9

Орц:

  • Гүзээлзгэнэ – 50 г
  • Бри бяслаг – 60 г
  • Хушга – 4
  • Өтгөн зөгийн бал -1 х.х
  • Гоньд – 1 чимх
  • Бальзамын соус – 1 х.х
  • Чиабатт – 4 хэрчим

Хийх арга:

  1. Чиабатт эсвэл багет талхаа хөндлөн хэрчинэ. Талхаа нимгэн хэрчих хэрэггүй – 2-2,5 см байвал зүгээр (тэгвэл гадна тал нь шаржигнуур, дотроо зөөлөн хэвээр байна)
  2. Хайруулын таваг дээр талхаа хоёр талаас нь шаргал өнгөтэй болтол нь шарна.
  3. Талх дээрээ зөгийн бал түрхээд шарах шүүгээний хавтан дээр өрж тавина.
  4. Бри баслагаа нарийхан хэрчиж талх дээрээ тавина.
  5. Гүзээлзгэнээ хэрчиж бяслаг дээр тавина.
  6. Гоньдоо дээрээс нь цацаж хушгаар чимэглээд шарах шүүгээнд 200 хэмд 5-10 хийж болгоно.
  7. Шарах шүүгээнээс гаргаад бальзам цацаарай. Халуунаар нь идвэл сайхан амттай.

 

Гүзээлзгэнэ, аарцтай кнедлик

Гүзээлзгэнээр хийж болох 12 амттаны жор 10

Орц:

  • Өндөг – 1 ш
  • Хүүхдийн будаа – 1 х.х
  • Гурил – 100 г
  • Цөцгийн тос – 20 г
  • Нимбэгийн хальс
  • Сахар – 3 х.х
  • Аарц – 250 г
  • Гүзээлзгэнэ – 150 г

Соусанд:

  • Сүү – 250 мл
  • Өндөгний шар – 1
  • Крахмал – 1 х.х
  • Сахар – 1 х.х
  • Ванилийн сахар – 8 г

Хийх арга:

  1. Аарцаа өндөгтэй хольж миксердээд дээрээс нь цөцгийн тос хийж холино.
  2. Гурил, давс, сахар, хүүхдийн будаа, нимбэгийн хальстай холино.
  3. Хуурай холимгоо аарц дээрээ хийж зуураад 1 цаг хөргөгчид амраана.
  4. Энэ хооронд соусаа бэлдэнэ. 50 мл сүү дээр крахмал хийж сайтар xутгана. Өндөгний шараа хийж хутгуураар сайтар xутгаад үлдсэн сүүгээ хийж сахараа хийж сайн холино.
  5. Хольж байхдаа зөөлөн гал дээр тавьж буцалгахгүйгээр өндөгний шараа болтол нь xутгана.
  6. Аарцтай зуурмагаа гаргаж ирээд 6-8 хэсэгт хувааж голд нь нүх гаргаж бүтэн эсвэл дундуур нь хуваасан гүзээлзгэнээ хийнэ.
  7. Гурилаа битүүлнэ.
  8. Буцалж байгаа усанд хийгээд 1-2 минут чанаад галаа унтрааж 10 минут орхино.
  9. Идэхдээ ванилийн соусаар зодоорой.

 

Гүзээлзгэнэтэй чизкейк

Гүзээлзгэнээр хийж болох 12 амттаны жор 11

Орц:

  • Цөцгийн тос – 50 г
  • Цөцгийтэй бяслаг – 250 г
  • 33-35 хувийн тослогтой цөцгий – 100 мл
  • Сахарны нунтаг – 120 г
  • Желатин – 10 г
  • Гүзээлзгэнэ – 8 ш
  • Ванилийн экстракт – 1 ц.х
  • Аарц – 50 г
  • Жигнэмгийн үйрмэг – 200 г

Хийх арга:

  • Цөцгийн тосоо хайлуулж жигнэмгийн үйрмэгтэйгээ холино.
  • 16 см диаметртэй хэвэнд зуурсан жигнэмгээ тарааж тавиад сайтар дарж хэвлэнэ. Хэсэг хугацаанд хэв барьтал байлгаарай.
  • Желатинаа усанд хийж дэвтээгээд тал цөцгийгөө хийж зөөлөн гал дээр желатин уустал xутгана. Хөргөнө.
  • Үлдсэн цөцгийгөө сахарны нунтагтай хольж миксердэнэ. Цөцгийтэй бяслагаа аарцтай холино. Дээрээс нь хөөсрүүлсэн цөцгий, ванилийн экстракт, желатинтай цөцгийгөө нэмээд бүгдийг сайтар холино.
  • Гүзээлзгэнээ дундуур нь хуваана, чимэглэлд хэдийг авч үлдээрэй.
  • Цагираг хэлбэртэй хэлэнд цаас дэвсээд дээрээс нь гүзээлзгэнээ тарааж тавина.
  • Хэвээ гүзээлзгэнийн кремээр дүүргээд жигд тараана.
  • Чизкейкээ хөргөгчид хийж хэдэн цаг (хонуулбал сайн) биежүүлнэ.
  • Биежсэний дараа хэвнээс салгаад үлдсэн гүзээлзгэнэ, самар, жигнэмгийн үйрмэг, кокосын үйрмэг зэргээр чимэж болно.

 

Гүзээлзгэний пастил

Гүзээлзгэнээр хийж болох 12 амттаны жор 12

Орц:

  • Гүзээлзгэнэ – 1 кг
  • Сахар – ½ стакан
  • Гаа

Хийх арга:

  1. Гүзээлзгэнийг блендрээр нухаш болтол нь бутлаад дээрээс нь сахар, гаагаа хийж сайтар холино.
  2. Шарах шүүгээний хавтан дээр хүнсний цаас дэвсэж 5 мм зузаантай байхаар нухшаа жигд тарааж түрхэнэ.
  3. Шарах шүүгээг 60-70 хэм хүртэл халаагаад 6-8 цаг пастил бүрэн хаттал болгоно.
  4. Пастил болонгуут нь цааснаас болгоомжтой хуулж аваад рулет болгон орооно. Удаан хадгалахыг хүсвэл шилэн саванд хийж таглан хадгална. Эсвэл дэр дор нь цайтайгаа идсэн ч болно.
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Animation program

    2016/11/04 at 08:39

    whoah this weblog is fantastic i love reading your articles.
    Stay up the great work! You realize, many people are
    searching around for this info, you could aid them
    greatly. http://www.webtoolmaster.com/wtm_e.htm

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *