Салахын аргагүй амттай, илчлэг багатай зайрмаг хийх 10 жор

28

Дуртай зайрмагаа идэж суух нар төөнөсөн халуун өдрүүдийг хүн бүр тэсэн ядан хүлээж байгаа байх. Гэсэн ч таны галбирт нөлөөлж болох энэхүү амттаныг бага хэмжээгээр идэх хэрэгтэй.

Амттангүйгээр амьдарч чаддаггүй хүмүүст зориулж илчлэг багатай 10 төрлийн зайрмагны жорыг танилцуулж байна.

Үхрийн нүдтэй зайрмаг

Салахын аргагүй амттай, илчлэг багатай зайрмаг хийх 10 жор 1

Орц:

  • 1 аяга хар үхрийн нүд
  • 30 гр ванилиний шар сүүний уураг
  • 3 хоолны халбага тослоггүй сүү
  • Чихэр орлуулагч

Бэлтгэх арга:

  1. Сүүнээс бусад бүх орцоо блендерт хийж нэгэн төрлийн наалдамхай холимог болтол нь холино.
  2. Холимог дээрээ аажмаар сүү нэмж цөцгий шиг болгоно.
  3. Бэлтгэсэн холимгоо хүссэн хэвэндээ цутгаад хөлдөөгчинд хийж хөлдөөнө.

Жимстэй мөс

Салахын аргагүй амттай, илчлэг багатай зайрмаг хийх 10 жор 2

Орц:

  • 1 киви
  • 3 гүзээлзгэнэ
  • 1 тоор
  • 2 аяга ногоон цай
  • Чихэр орлуулагч

Бэлтгэх арга:

  1. Жимснүүдээ нарийхан зүсээд хэвэнд хийнэ.
  2. Чихэр орлуулагчийг ногоон цайндаа нэмж хөргөнө.
  3. Цайгаа жимстэй хэвэндээ хийгээд хөлдөөгчинд хоёр цаг хөлдөөнө.
  4. Хэвээ гаргаад дотор нь ишээ зоогоод буцаад хөлдөөгчинд хөлдтөл нь байлгана.
  5. Идэхийн өмнө хэвээ халуун усанд хоёр секунд дүрээрэй.

Аарцтай зайрмаг

Салахын аргагүй амттай, илчлэг багатай зайрмаг хийх 10 жор 3

Орц:

  • 125 гр тослоггүй зөөлөн аарц
  • 2 өндөг
  • 1 аяга сүү (1% хүртэлх тослогтой)
  • 2 гүзээлзгэнэ
  • Ванилийн сахар

Бэлтгэх арга:

  1. Гүзээлзгэнээ блендерт хийж жижиглэнэ.
  2. Өндөгний цагааныг шараас нь салгана.
  3. Өндөгний цагааныг хөөсөртөл нь цохино.
  4. Ванилийн сахар нэмж үргэлжлүүлэн цохино. Дээр нь бага багаар аарц, сүү нэмж нэгэн төрлийн холимог болгоно.
  5. Өндөгний шараа нэмээд дахин цохино.
  6. Бэлтгэсэн холимогтоо жижиглэсэн гүзээлзгэнээ нэмнэ.
  7. Холимгоо хөлдөөгөөд зайрмаг бэлэн болно. Хөлдөөх явцдаа 3 цагийн хугацаанд 30 минут тутамд хутгах ёстойг санаарай.

Бөөрөлзгөний зайрмаг

Салахын аргагүй амттай, илчлэг багатай зайрмаг хийх 10 жор 4

Орц:

  • 300 гр бөөрөлзгөнө
  • 1 аяга тараг (2% хүртэлх тослогтой)
  • Чихэр орлуулагч

Бэлтгэх арга:

  1. Жимсээ угаагаад хатаана.
  2. Дээр нь чихэр орлуулагчаа нэмээд блендерт хийж нухаш болтол нь жижиглэнэ.
  3. Дээр нь тараг нэмээд блендертээ бага зэрэг цохино.
  4. Бэлэн болсон холимгоо хүссэн хэвэндээ хийнэ (нэг удаагийн аяга тохиромжтой). Хөлдөөгчинд хийж хөлдөөнө. Ингэхдээ цаг тутамд хутгах ёстой.
  5. Биежээд ирмэгц нь ишээ зоогоорой.

Фисташкитай зайрмаг

Салахын аргагүй амттай, илчлэг багатай зайрмаг хийх 10 жор 5

Орц:

  • 200 гр тослоггүй аарц
  • 2 хоолны халбага фисташки
  • 4 өндөгний цагаан
  • Чихэр орлуулагч

Бэлтгэх арга:

  1. Фисташкаа цэвэрлээд блендерт хийж жижиглэнэ.
  2. Өндөгний цагааныг хөөсөртөл нь цохино.
  3. Аарц, фисташки, чихэр орлуулагчаа хооронд нь холиод хөөсрүүлсэн өндөгний цагаанаа нэмнэ. Бүгдийг сайтар холино.
  4. Бэлэн болсон холимгоо хүссэн хэвэндээ хийгээд хөлдөөгчинд 5 цаг хөлдөөгөөрэй.

Алимтай мөхөөлдөс

Салахын аргагүй амттай, илчлэг багатай зайрмаг хийх 10 жор 6

Орц:

  • 2 алим
  • 1/4 нимбэг
  • 1 цайны халбага зөгийн бал
  • 0,5 цайны халбага нунтаг шанц

Бэлтгэх арга:

  1. Алимны хальсыг арилгаад голыг нь авна. Зүсээд зөөлөн болтол нь буцалгана.
  2. Бэлэн болсон алимаа хөлдөөгөөд дараа нь блендерт хийж жижиглэнэ.
  3. Зөгийн бал дээрээ нимбэгний шүүс, шанц нэмнэ.
  4. Алимаа нимбэг зөгийн балтайгаа холино.
  5. Зайрмагаа саванд хийгээд 1 цаг хөлдөөгөөрэй.

Гадилтай зайрмаг

Салахын аргагүй амттай, илчлэг багатай зайрмаг хийх 10 жор 7

Орц:

  • 2 гадил
  • 5 гр нунтаг шанц
  • 100 мл тараг (2% хүртэлх тослогтой)
  • Чихэр орлуулагч

Бэлтгэх арга:

  1. Гадилаа зүснэ.
  2. Гадилаа хөлдөөгчинд 1-1,5 цаг хөлдөөнө.
  3. Дараа нь гадилаа тараг, шанц, чихэр орлуулагчтайгаа блендерт хийж жижиглэнэ.
  4. Бэлэн болсон холимгоо хөлдөөгчинд хийж хөлдөөнө.

Чангаанзны чанамалтай зайрмаг

Салахын аргагүй амттай, илчлэг багатай зайрмаг хийх 10 жор 8

Орц:

  • 200 гр тараг (2% хүртэлх тослогтой)
  • 4 хоолны халбага илчлэг багатай чангаанзны чанамал

Бэлтгэх арга:

  1. Бүх орцоо нэгэн төрлийн холимог болтол холино.
  2. Метал саванд хийгээд хөлдөөгчинд 4 цаг хөлдөөнө.

Гаатай зайрмаг

Салахын аргагүй амттай, илчлэг багатай зайрмаг хийх 10 жор 9

Орц:

  • 180 гр тараг (2% хүртэлх тослогтой)
  • 100 гр гүзээлзгэнэ
  • 1/2 нимбэгний шүүс
  • 5 гааны навч
  • 1 хоолны халбага зөгийн бал

Бэлтгэх арга:

  1. Гүзээлзгэнээ блендерт хийж жижиглэнэ.
  2. Дээр нь тараг, нимбэгний шүүс, гааны навч, халбага зөгийн бал нэмээд дараа нь сайтар холино.
  3. Хүссэн хэвэндээ цутгаад хөлдөөгчинд 6 цаг хөлдөөнө.

Шоколадтай мөхөөлдөс

Салахын аргагүй амттай, илчлэг багатай зайрмаг хийх 10 жор 10

Орц:

  • 1 гадил
  • 100 гр тослоггүй өтгөн аарц
  • Ванилин (хутганы үзүүрээр авсан)
  • Чихэр орлуулагч
  • 1/2 хавтгай хар шоколад
  • Хэдэн ширхэг газрын самар

Бэлтгэх арга:

  1. Гадил, таргаа блендерт хийж жижиглээд нэгэн төрлийн холимог болгоно.
  2. Дээр нь ванилин, чихэр орлуулагч нэмээд сайтар холино.
  3. Бэлэн болсон холимгоо хэвэнд хийгээд ишээ зооно. Хөлдөөгчинд хийж хөлдөөнө.
  4. Устай саван дээр шоколадаа хайлуулна.
  5. Бэлэн болсон зайрмагаа хэвнээс нь салгаад шоколадтай савандаа хурдан дүрж аваад бага зэрэг хөргөнө.
  6. Хөлдөөгчинд пергамент цаас дэвсээд зайрмагаа дахин хөлдөөнө. Жижиглэсэн самраар чимэглэж болно.
78
БахархмаарБахархмаар
41
ГоёГоё
29
ХөөрхөнХөөрхөн
20
Ха ХаХа Ха
13
ТэнэглэлТэнэглэл
12
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Ninjin Khosbayar

    Ninjin Khosbayar

    2016/06/14 at 22:57

    Яамар Амттай юм бэ

  2. anha

    2016/06/21 at 14:48

    Goe ym aa

  3. Зочин

    2016/07/28 at 15:46

    2guzeelzgene gej yu gej baigaan

  4. azu

    2017/04/23 at 16:45

    materil baidggei baisan bol goy saihan arga baindaa kkk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *