“Men in Black” киноны тухай сонирхолтой баримтууд

0

19 жилийн өмнө дэлгэцнээ инээдмийн, зөгнөлт “Men in Black” кино гарч орлогоороо дээгүүр жагсаад зогсоогүй олон жилийн турш үзэгчдийн сонирхолыг татсаар ирсэн. Домог болсон уг киног хэрхэн бүтээсэн тухай сонирхолтой баримтуудыг танилцуулж байна.

Киног комиксоос сэдэвлэн бүтээжээ

Киног 1990 онд хэвлэгдэн гарсан адил нэртэй комиксоор бүтээжээ, харамсалтай нь комиксийг хэн ч тоогоогүй ажээ. Кино бүтээгчид харь гаригаас дэлхий дээр ирж буй зочдын хөдөлгөөнийг хянадаг төрийн нууц байгууллагын агентуудын дүрийг комиксоос авсан аж. Нийт 90 сая доллараар хийгдсэн кино эхний ангиараа 589 сая долларын орлого олсон нь тухай үед “Титаник” киноны дараа бичигджээ.

“Men in Black” киноны тухай сонирхолтой баримтууд 1

Зарим нэг хүмүүс “Men in Black” хүмүүс үнэхээр байдаг гэж боддог

1940-50-иад онд харь гаригаар өвчилсөн үе байсан бөгөөд цөөнгүй хүмүүс хар хувцастай хүмүүсийн тухай бичдэг байв. Харь гаригийнханы тухай бичихээ болихгүй бол шоронд суулгана гэж хар хувцастай хүмүүс ирж сүрдүүлсэн гэж зарим нэг нь ярина. 1997 онд кино дэлгэцнээ гарснаас хойш үзэгчид нэг үгийг ихэд хэрэглэх болжээ “Тэд байдаг гэж би хэлдэг л байсан биз дээ”.

“Men in Black” киноны тухай сонирхолтой баримтууд 2

Кей агентын дүрийг Клинт Иствуд бүтээх байлаа

Агентын дүрийг эхлээд Клинт Иствудэд санал болгосон, харин жүжигчин саналыг хүлээж аваагүй. Дараа нь дүрийг Томми Ли Жонс-д санал болгосон ч найруулагч Барри Зонненфельд түүнийг огцом зангаасаа болж дүрээ бүтээж чадахгүй гэж эмээж байв. Киноноос харахад Томми дүрээ гайхалтай бүтээсэн: уйтгартай, хүйтэн гэхдээ ажилдаа үнэнч агентын дүр. Кей агентын хамтрагчаар Дэвид Швиммер яригдаж байсан. Уилл Смит яригдаж түүнд санал тавихад тэрээр шууд зөвшөөрөөгүй, харин Смитийн эхнэр түүнийг ятгаж тоглуулахаар болжээ.

“Men in Black” киноны тухай сонирхолтой баримтууд 3

Нэгдүгээр хэсгийн төгсгөлийн зураг авалтыг 5 удаа давтсан

Төгсгөлийн хэсгийг хэд хэдэн удаа давтаж хийсэн ч найруулагчийн сэтгэлд нийцэж өгөхгүй л байлаа. Кино дэлгэцнээ гарахаас хэдхэн долоо хоногийн өмнө буюу 5 дахь зураг авалт найруулагч Барри Зонненфельдийн санаанд нэг юм нийцжээ.

kinopoisk.ru

Баатруудын нарны шилийг улс орон даяар зүүхийг хүсэв

Киноны гол дүрүүд Ray-Ban-ы нарны шилийг зүүдэг. Нарны шилний брэндийг Уилл Смит хэлснээс хойш Ray-Ban-ы худалдан авалт 4-5 дахин нэмэгджээ.

“Men in Black” киноны тухай сонирхолтой баримтууд 5

Уилл Смитийн дуулсан киноны дуу нь түүнд шагнал авчирсан

Жүжигчин Уилл Смит жүжиглэхээс гадна бас дуу дуулдаг нэгэн. Киноны дууг DJ Jazzy Jeff & The Fresh Prince хамтлагтайгаа хамтран бүтээсэн. Киноны дуу нь 3 сая хувиар борлогдсоноос гадна Уилл Смит рэп дууны төрлөөр Грэмми шагнал авчээ.

“Men in Black” киноны тухай сонирхолтой баримтууд 6

Уилл Смитт киноны гуравдугаар хэсгийн санааг гаргасан

“Men in Black 2”-ийг хийж байхад үеэр Уилл Смитт найруулагчид дараагийн хэсгийг хийх санаагаа илэрхийлжээ: хамтрагчаа аврахын тулд агент Жей өнгөрсөн үе рүү аялна. 10 жилийн дараа гуравдугаар хэсэг дэлгэцнээ гарч Уилл Смит өнгөрсөн үе рүү аялсан юм даа.

“Men in Black” киноны тухай сонирхолтой баримтууд 7

“Men in Black” кино нь алдаршиж орлогоороо тэргүүлсэн киноны жагсаалтанд багтжээ.

“Men in Black” киноны тухай сонирхолтой баримтууд 8

8
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *