Нүдэн доор үүсэн хар хүрээг арилгах 10 арга

1

Хэдий хар хүрээ үүсэх шалтгаан маш их байдаг ч шийдвэрлэх олон арга бий. Үүнд: мэргэжилтнээс зөвлөгөө авах, хоолны дэглэм мөн органик бүтээгдэхүүнээр хийж бэлтгэсэн маск тавих зэрэг багтана. Бид танд зориулж таны нүдийг урьдын хэвэнд оруулахад туслах 10 энгийн аргыг цуглуулан хүргэж байна.

Сарнайн ус

Нүдэн доор үүсэн хар хүрээг арилгах 10 арга 1

Сарнайн ус нь арьсыг зөөлрүүлж, арьсанд тэжээл өгөхөөс гадна улайлт, загатнааг арилгаж хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.

Сарнайн усыг гаднаас олоход амархан. Гэхдээ та ямар нэг шалтгааны улмаас олж чадаагүй бол гэртээ өөрөө хийж үзээрэй.

Хэрэг болох зүйлс:

  • Нэг шинэхэн сарнайн дэлбээнүүд
  • 1 аяга буцалсан ус

Бэлтгэх арга:

  • Сарнайн дэлбээг угаагаад жижигхэн саванд хийнэ.
  • Дээр нь буцалсан халуун ус нэмээд ариутгасан саванд хийгээрэй.
  • Гэрт хийж бэлтгэсэн сарнайн усыг хөргөгчинд долоо хоногоос хэтрэхгүй хугацаанд хадгалдгийг санаарай.

Хэрхэн хэрэглэх вэ:

  • Сарнайн усаа хоёр хөвөн дискэнд сайтар шингээнэ.
  • Дискээ нүдний хар хүрээ үүссэн хэсэгтээ 15 минут тавина. Өглөө, оройдоо тавина. Мэдэгдэхүйц өөрчлөлт гартал давтан тавиарай.

Буйлсны тос

Нүдэн доор үүсэн хар хүрээг арилгах 10 арга 2

Буйлсны тос нь нүд орчмын арьсыг чангалдаг ба тогтмол хэрэглэснээр өглөө нүд хавдахаа больж, хар хүрээ арилдаг. Унтахын өмнө 2-3 дусал тосыг нүдний эргэн тойронд түрхэж иллэг хийнэ. Долоо хоногийн дараа та үр дүнг нь олж харах болно.

Төмсний шүүс

Нүдэн доор үүсэн хар хүрээг арилгах 10 арга 3

Төмс нь цайруулах нэгдлүүд агуулахаас гадна С амин дэмээр баялаг байдаг.

  • Түүхий төмсийг үрээд шүүсийг нь шахна.
  • Хөвөнгөө төмсний шүүсэндээ дүрж норгоод нүдэн дээрээ 10 минут тавьж дараа нь угаана.
  • Хэрэв та хүсвэл үргэлжлүүлэн олив эсвэл тоорын тосоор иллэг хийгээрэй. Энэ бүтээгдэхүүнийг 2 долоо хоногийн турш өдөр бүр хэрэглэх хэрэгтэй.

Өргөст хэмхээр жин тавих

Нүдэн доор үүсэн хар хүрээг арилгах 10 арга 4

Өргөст хэмхэнд их хэмжээний антиоксидант агуулагддаг ба цайруулах үйлчилгээтэй байдаг.

  • Шинэхэн өргөст хэмхийг зузаан зүсээд хөргөгчинд 30 минут байлга.
  • Зүссэн өргөст хэмхээ хөргөгчнөөс гаргаад нүдэн дээрээ тавина. Хар хүрээг бүхэлд нь хамарсан эсэхийг шалгаарай.
  • 10-15 минутын дараа өргөст хэмхээ аваад хүйтэн усаар угаагаарай. Долоо хоногийн турш өдөр бүр давтан тавиарай.

Цайгаар жин тавих

Нүдэн доор үүсэн хар хүрээг арилгах 10 арга 5

Цай нь кофеин, танин, антиоксидантаар баялаг. Эдгээр нь нүдний хар хүрээг арилгах үйлчилгээтэй юм.

  • Ногоон эсвэл хар цай чанаад хөргөнө. Дараа нь хөвөн дискэнд цайгаа шингээгээд нүдэн дээрээ жин тавина. Ууттай цай ч ашиглаж болдог.
  • 10-15 минутын дараа цайгаа аваарай. Долоо хоногийн турш өдөр бүр давтан хийгээрэй. Мэдэгдэхүйц өөрчлөлт гарах болно.

Сүү, талхтай маск

Нүдэн доор үүсэн хар хүрээг арилгах 10 арга 6

Сүү нь арьсыг зөөлрүүлж цайруулах үйлчилгээтэй. Харин талханд агуулагдах хөөлгөгч нь В амин дэмээр баялаг ба энэ нь тууралтыг намдааж багасгадаг.

  • Цагаан талх, сүүний зутан бэлтгэ.
  • Бэлтгэсэн маскаа нүдэн дээрээ нимгэн тавина. 10-15 минутын дараа угаагаарай.

Хэрэв ийм маскыг тогтмол хэрэглэвэл нүдний хар хүрээ маш богино хугацаанд арилах болно.

Улаан лоолийн шүүс

Нүдэн доор үүсэн хар хүрээг арилгах 10 арга 7

Улаан лоолинд хялгасан судасны ханыг бэхжүүлдэг ликопин гэх антиоксидант агуулагддаг.

Улаан лоолийн шүүсээр асуудалтай хэсгээ арчаад 10 минутын дараа хүйтэн усаар угаагаарай. Хоёр долоо хоногийн турш өдөр бүр давтан хийгээрэй. Та үр дүнг нь заавал олж харах болно.

Яншуй, ээдэмтэй маск

Нүдэн доор үүсэн хар хүрээг арилгах 10 арга 8

Ээдэм арьсанд тэжээл өгдөг бол яншуй нь хар хүрээг арилгах хамгийн шилдэг хүнс юм.

  • 1 хоолны халбага жижиглэсэн яншуйг 2 цайны халбага ээдэм, 1 цайны халбага зөөхийтэй холино.
  • Зуурмагаа нүдэн дээрээ тавиад 15 минутын дараа хүйтэн усаар угаагаарай.

Энэхүү маскыг тогтмол хэрэглэснээр хар хүрээ, жижиг үрчлээ арилах болно.

Массаж, дасгал

Нүдэн доор үүсэн хар хүрээг арилгах 10 арга 10

Дараах аргууд нүдний хар хүрээг арилгахаас гадна хараанд тодорхой хэмжээгээр эерэгээр нөлөөлөх болно.

Массажаас эхэлье:

  • Хурууны өндгөөрөө нүдний эргэн тойрны арьсанд 2-3 минут зөөлөн иллэг хийнэ. Чамархайгаас хамар луу чиглэлээр доод зовхины дагуу иллэг хийнэ. Нүдний алимд даралт өгөхгүйн тулд дээд зовхинд бүү хүрээрэй.
  • Массажны дараа өөрийн хэрэглэдэг зовхины тосоо түрхээрэй. Тосоо түрхэхдээ арьсаа татахгүйгээр зөөлөн түрхэхийг санаарай.

Одоо дасгалдаа орцгооё:

  • Долоовор хуруугаа нүдний гадна буланд үрчлээ үүсгэхгүйн тулд байрлуулан нүдээ анина.
  • Нүдээ 6 секунд чанга аньж дараа нь суллана. Энэ дасгалыг багадаа 10 удаа давтан хийгээрэй.

Ургамалтай мөс

Нүдэн доор үүсэн хар хүрээг арилгах 10 арга 9

Мөс нь арьсыг илүү уян хатан болгож, үрчлээг тэнийлгэж, хаванг бууруулдаг. Хэрэв эмийн ургамлыг устай хольж хөлдөөвөл үр дүн нь илүү сайн байх болно.

Хэрэг болох зүйлс:

  • Шар дэрний навч
  • Хонгорзул, балжингарав цэцэг
  • Яншуй (шинэхэн эсвэл хатаасан)

Бэлтгэх арга:

  • Ургамал бүрээс 1 цайны халбага авч 200 мл усан дээр нэмнэ.
  • Дээр нь буцалсан ус нэмээд 2 цаг орчим хандална.
  • Хөргөөд мөсний хэвэнд хийж хөлдөөгчинд хийгээрэй.

Өглөөгүүр зовхи, нүд орчмын арьсаа 30 секунд арчина. 2 долоо хоногийн турш өдөр бүр арчсанаар үр дүн нь мэдэгдэх болно.

17
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Н. Марал

    Н. Марал

    2016/07/11 at 21:21

    Ss.

  2. От Гоо

    От Гоо

    2016/07/11 at 21:30

    Сш

  3. Нарантуяа А.Б.С.

    Нарантуяа А.Б.С.

    2016/07/11 at 21:36

    SS PLS

  4. Nana Alta

    Nana Alta

    2016/07/11 at 21:39

    Gerelt Has Hudulguun

  5. Зочин

    2016/07/11 at 21:59

    Арилсан хүн байна уу

  6. Болор Н.

    Болор Н.

    2016/07/12 at 00:35

    Сш плс

  7. Бат-Эрдэнэ

    Бат-Эрдэнэ 'Б

    2016/07/12 at 01:56

    Nomin Nomin

  8. Ariun Tungalag

    Ariun Tungalag

    2016/07/12 at 02:14

    Ss hiiged ogooch

  9. Eegii Gan

    Eegii Gan

    2016/07/12 at 02:31

    Od Saruul

  10. Ундараа Г.

    Ундараа Г.

    2016/07/12 at 06:00

    .

  11. Даадуу А.

    Даадуу А.

    2016/07/12 at 10:35

    ss

  12. Oyuntsetseg Ganbaatar

    Oyuntsetseg Ganbaatar

    2016/07/13 at 00:21

    Ss

  13. Hongorzul Batdorj

    Hongorzul Batdorj

    2016/07/15 at 11:40

    Ss

  14. Otgonkhuu Batsuh

    Otgonkhuu Batsuh

    2016/07/15 at 13:24

    үнэн үү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *