Яагаад зарим эмэгтэйчүүд зөвхөн хүү эсвэл зөвхөн охин л төрүүлдэг вэ? Үүнд шинжлэх ухааны зүгээс дараах тайлбарыг өгч байна

0

Дэлхий дээрх нийт хүн амын хүйсийн ялгаа харилцан тэнцүүхэн байдаг ч зарим гэр бүл зөвхөн охидтой эсвэл зөвхөн хөвгүүдтэй байх үед чухам яагаад ийм байгаа юм бол гэж бодож л байсан биз дээ? АНУ-ын нийт гэр бүлийн 60 орчим хувь нь нэгээс олон хүүхэдтэй байдаг бөгөөд тэдний олонх нь зөвхөн нэг хүйсийн хүүхэдтэй байдаг нь хамгийн сонирхолтой асуудал болдог ажээ. Манай сайт уншигч танд зарим гэр бүл чухам ямар шалтгаанаар зөвхөн хүү эсвэл охинтой байдаг талаар шинжлэх ухааны үндэслэлтэй нийтлэл бэлдлээ.

1. Хүүхдийн хүйс ямар байх нь удамшилтай холбоогүй

© unsplash.com, © shutterstock.com, © shutterstock.com

Хүйсийн тэнцвэргүй байдалтай гэр бүлийг хараад зарим хүмүүс хүүхдийн хүйс ямар байх нь удамшлын шинж чанартай гэж үзэх нь бий. Гэвч үүнийг батлах ямар нэгэн шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо өдийг хүртэл олдоогүй байгаа юм. Иймээс та хүйсийн хувьд тэнцвэргүй гэр бүлд өссөн бол таны өөрийн гэр бүл мөн адил байна гэх нь үндэслэлгүй зүйл ажээ.

 

2. Хүүхдийн хүйс тодроход аавын нөлөө их байдаг

© CJ Contino / Everett Collection / East News, © demimoore / instagam

Хүүхдийн хүйс ямар байх нь тээж байгаа ээжтэй нь холбоотой гэж үзэх хандлага түгээмэл байдаг ч үнэн хэрэгтээ эсрэгээрээ байдаг ажээ. Тодруулбал, эр бэлгийн эс нь X болон Y хромосомтой байдаг бол эм бэлгийн эс зөвхөн X буюу охинтой болох боломжтой хромосомтой байдаг байна.

 

3. Стресстэй цаг үед охид төрөх магадлал ихтэй байдаг

© unsplash.com, © shutterstock.com

Хүүхдийн хүйс ямар байхад нөлөөлдөг тодорхой xүчин зүйлсийг эрдэмтэд нэрлэсэн байдгийн нэг нь стресс аж. Тухайлбал, байгалийн гамшиг тохиосон үед төрж буй хүүхдүүдийн хүйс ихэвчлэн охин байх нь элбэг байдаг байна.

 

4. Тодорхой төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь охинтой болох магадлалыг нэмэгдүүлдэг

© shutterstock.com, © unsplash.com

Давсны хэрэглээгээ хязгаарлах, сүү сүүн бүтээгдэхүүний хэрэглээгээ нэмэгдүүлэх зэрэг тодорхой төрлийн хүнсийг түлхүү хэрэглэх нь охинтой болох магадлалыг нэмэгдүүлдэг ажээ. Нөгөөтэйгүүр кали болон натригаар баялаг хүнс ихээр хэрэглэж байсан бүсгүйчүүд хүүтэй болох өндөр магадлалтай байдаг байна.

 

5. Нэг л хүйсийн хүүхэдтэй байх нь зүгээр л тохиолдлын хэрэг

© unsplash.com, © shutterstock.com

Олон зууны туршид хүйсийн тэнцвэртэй байдал хүн төрөлхтний дунд тогтсоор ирсэн. Иймээс ч олон хүүхэдтэй айл нэг хүйсийн хүүхдүүдтэй байх нь тун ховор тохиолддог ажээ. Бүсгүй хүн жирэмсэн болох үед хүүтэй болох магадлал охинтой болох магадлалтай тэнцүү буюу 50:50 хувьтай байдаг байна. Энэ үүднээс 3 хүүхэдтэй айлын хүүхдүүд бүгд хүү байх магадлалыг тооцвол, 0.5 X 0.5 X 0.5 = 0.125 буюу 12.5% болох юм.

Таны эргэн тойронд зөвхөн хөвгүүдтэй эсвэл зөвхөн охидтой гэр бүл бий юу? Хэрэв та хүүхэдтэй болох гэж байгаа бол хүүтэй болохыг хүсч байна уу эсвэл охинтой болохыг хүсч байна уу?

10
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *