2012 оны хамгийн их хүлээлт үүсгэсэн шилдэг арван төхөөрөмж

0

2012 оны хамгийн их хүлээлт үүсгэсэн шилдэг арван төхөөрөмж


60-аад оны үеийн Жеймс Бондын төхөөрөмжүүдээс эхлээд өнөөгийн автомат удирдлагатай нисэх онгоц хүртэл техник технологи асар хурдацтай хөгжиж байна. Бидний өдөр тутмын амьдралд технологийн оролцоо улам бүр өссөөр байгаа билээ. Лаптоп, гар утас болон бусад харилцаа холбооны янз бүрийн төхөөрөмжийн худалдаа, хэрэглээ сүүлийн таван жилийн дотор арав дахин өсөөд байна. Саяхны нэгэн судалгаагаар технологид дурлагч залуу үеийнхний 80% нь өглөө босонгуутаа хамгийн түрүүнд гар утас эсвэл Фейсбүүкээ шалгадаг гэсэн тооцоо гарчээ.Бидний амьдралыг илүү хялбар, тав тухтай болгож байгаа технологийн зах зээл хөрөнгө оруулагчдын хувьд томоохон бизнес болоод байна. Шинэ бүтээгдэхүүн гарах бүрт дэлгүүрүүдийг зоригчдын тоо эрс олширч, шинээр гарсан хамгийн сүүлийн загварын гар утас эсвэл төхөөрөмжийг худалдан авахын тулд тав хүртэл хоногоор дэлгүүрийн гадаа хонодог хүмүүс ч олон болоод байгаа. Шинэ төхөөрөмж худалдаанд гарч, түүнийг худалдан авснаар хэрэглэгчдийн болоод үйлдвэрлэгчдийн сэтгэл ханахгүй байгаа төдийгүй дараа дараагийн загваруудын талаар элдэв цуу яриа, таамаг үй олноороо гардаг. 2011 онд Дэлхийн алдартай брэндүүд болох Apple, Samsung нар зарим шинэ, томоохон бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгчдийн гарт хүргэсэн ч худалдан авагчид тус компаниудыг энэ онд дахин шинээр ямар төхөөрөмж гаргах талаар өөрсдийн таамгийг дэвшүүлэн, хүлээцгээж байна. Дараах жагсаалт нь энэ оны хамгийн их хүлээгдэж байгаа шилдэг арван төхөөрөмжийн талаарх танилцуулга бөгөөд та бүхнийг тухлан сууж уншихыг урья.

10. Apple iPod Touch (5 дахь үе)

Apple Ipod touch (5th generation

Apple iPod Touch 4 дэх үед гайхалтай харагдац бүхий мэдрэгч дэлгэц гэхчилэн боломжтой бүх онцлог нэмэлтүүдийг хийсний дараа олон хүмүүс iPod өөрийн оргилдоо хүрлээ, үүнээс илүү төгс бүтээл гэж гарахгүй гэж бодож байсан. Гэвч энэ нь буруу байсан юм. Удахгүй гарах шинэ iPod-ын талаарх цуу, таамгууд аль хэдийнээ эхэлчихээд байна. Чагтан унтраалгаас эхлээд 3G холболт, хос цөмтэй A5 CPU зэрэг шинэ онцлогууд нь дараагийн iPod Touch-ыг илүү үнэтэй байхад нөлөөлнө гэнэ. Одоогоор 2012 оны хамгийн их хүлээгдэж байгаа шилдэг арван төхөөрөмжийн 10-т бичигдэж байгаа шинэ iPod Touch-ыг хүлээх л үлдээд байна.

 

9. Google Nexus 3

Google Nexus 3

Google компани Google Nexus 3-аа удахгүй худалдаанд гаргах болсон нь дахин олон нийтийн анхаарлыг татаад байна. 720 пикселийн том HD дэлгэц бүхий энэ ухаалаг гар утас Ice cream Sandwich OS үйлдлийн системтэй байх аж. Мэргэжилтнүүдийн бахархаж байгаа өөр нэгэн зүйл нь 1.5GHz процессор, 1 GB RAM юм. Түүнчлэн 5 мегапикселийн камер нь 1080 пикселийн HD бичлэгийг хийнэ. Holographic User Interface, Speech Recognition, Face Recognition зэрэг бусад онцлог нэмэлтүүд нь энэ гар утасны шинэ эрин ирж байгааг баталж байна. Google Apps дэлгүүр олон төрлийн app-ууд болон тоглоомуудыг гаргаж эхэлсэн нь өөрийн фенүүдийг шинэ Google Nexus гарах хүртэл завгүй болгож байгаа хэрэг юм. Шинэ бүхэн үүгээр зогсохгүй. Nexus таблет ч мөн адил удахгүй гарахаар төлөвлөгдөж байгаа ажээ.

 

8. Amazon таблетууд болон Amazon Kindle 4

Amazon Tablets and Amazon Kindle 4

Дэлхий дахинаа хит болсон Amazon’s Kindle нь Дэлхий дээрх хамгийн шилдэг борлуулалттай утасгүй цахим ном уншуур гэдэг нь батлагдсан. Анх гарснаасаа хойш 900,000 орчим онлайн болон онлайн бус номтой өндөр технологит төхөөрөмж болтлоо тогтмол өөрчлөгдөн хөгжиж байгаа ч Apple өөрийн таблетуудаа гаргаснаар Дэлхийн таблетын зах зээлийн бараг 90 орчим хувийг эзэлсэн. HP, Motorola зэрэг аваргууд өөрсдийн хувилбаруудаа гаргасан ч энэ нь олон нийтийн анхаарлыг татаж чадсангүй. Шинэ Kindle болон таблетын шинэ цуваагаа гаргахаар зэхэж буй Amazon-ы өндөр нягтаршилт бүхий дэлгэц нь бодит мэт мэдрэмжийг төрүүлэхийн зэрэгцээ үнэгүй 3G холболттой байх гэнэ. Чамгүй хүлээлтийг үүсгээд байгаа Amazon Android таблетуудын 7″ болон 10.2″-ийн загварууд гарах мэдээ ч дуулдаж байна.

 

7. Nintendo Wii U

Nintendo Wii u

Хамгийн их хүлээлт үүсгээд байгаа шилдэг арван төхөөрөмжийн жагсаалтын 7-д бичигдэж байгаа энэ төхөөрөмжийн талаар нэг их цуу дэгдээгүй. Nintendo 2011 оны Electronics Expo дээр Дэлхий нийтэд хамгийн сүүлийн консолио албан ёсоор танилцуулсан нь консолийн шинэ үеийн талаар элдвийг бичигчдийн үйлдлийг бут цохисон юм. IBM олон цөмтэй микропроцессор нь энэ консолийг 3D зураглалыг 1080 HD хэлбэрээр харуулах боломжтой болгожээ. Хамгийн тэмдэглүүштэй нэмэлт бол 6.2″ эсэргүүцэлтэй мэдрэгч дэлгэц юм. Алсын удирдлаган дээр камер болон хөдөлгөөн мэдрэгчнүүд нэмэгдсэн нь тоглолтыг илүү өндөр түвшинд гүйцэтгэхэд туслах аж. Микрофон болон спикерийн систем нь онлайн болон онлайн бус тоглоомуудын аль алиных нь үед хоцрохгүй байх боломжийг олгоно. Тоглогчдын хувьд сэтгэл догдлон хүлээж буй Nintendo Wii U энэ оны 4-р хагаст худалдаанд гарах юм.

 

6. PlayStation Vita

Ps vita

Psp Go төхөөрөмжөө Дэлхий даяар худалдаалж чамгүй ашиг олсон Sony корпораци Ps Vita хэмээн нэрлэсэн шинэ төхөөрөмжөө гаргасан нь 2012 оны 2-р сарын 28-ны байдлаар гэхэд 1,2 сая хувь зарагдсан. Wifi болон 3G холболтыг дэмжиж ажилладаг энэ төхөөрөмж Nintendo 3DS-тэй олон талаараа төстэй. 5″ OLED, олон мэдрэгч багтаасан мэдрэгч дэлгэц, арын мэдрэгч, ард болон урд талд байрлах камернууд, анхны Psp-ээс 16 дахин илүү дотоод санах ой, нэмэгдсэн хурд гэх мэт олон онцлогуудыг PlayStation Vita агуулжээ.

 

5. iPad HD

Ipad HD

Шинэ цэргүүдээс эхлээд мэргэжилтнүүд хүртэл бүх хэрэглэгчдийн шаардлагыг бүрэн хангасан шинэ iPad 9.7″-ийн Retina дэлгэц, шинэ Apple A5X чипээр тоноглогджээ. 2048×1536 пикселийн дэлгэц нь өмнөх загвараас дөрөв дахин илүү болсон гэгдэж байгаа энэ төхөөрөмж олон тооны эерэг үнэлгээг цуглуулж чадсан.

 

4. Motorola Droid Bionic 4G

Motorola droid bionic 4g

Motorola Droid Bionic 4G нь Motorola-гийн бусад утаснуудтай харьцуулшгүй их хүлээлтийг дагуулсан ухаалаг гар утас юм. 4.3″ хос цөмтэй, LTE 4G холболт нь интернэт дэх гайхалтай хурдыг бий болгосон бол хүчин чадал сайтай батерей нь нилээд их нөөц цагийг бий болгож байгаа юм. Энэхүү Android ухаалаг гар утас нь Gingerbread 2.3.4. үйлдлийн систем дээр ажиллах ба хүлээн авах систем нь Motorola-гийн бусад төхөөрөмжүүдтэй холбогдох боломжийг бүрдүүлдэг. 8 мегапикселийн камер нь 720 пикселийн HD видео бичлэгийг хийх юм. Motorola Droid Bionic 4G утсан дахь хамгийн шинэ онцлогуудын нэг нь видео чат. Хамгийн их хүлээлт үүсгэсэн төхөөрөмжүүдийн 4-т бичигдэж байгаа энэ төхөөрөмжийг үйлдвэрлэгч Motorola корпорацийг саяхан Google компани худалдан авчээ.

 

3. Windows 8

Windows 8 PCs

Microsoft Windows-ын дараагийн хувилбарын албан ёсны нэр нь Windows 8. Microsoft болон түүний Windows үйлдлийн системүүд нь өөрийн хэрэглэгчидтэй байнгын хайрлах-үзэн ядах гэсэн харилцааг үүсгэдэг. Хэдийгээр нилээд хэмжээний хэрэглэгчид нь Mac болон бусад OS руу урвасан ч Microsoft өдгөө ч компьютерын зах зээлд ноёрхсоор байна. Windows 8 хэмээх хамгийн сүүлийн үйлдлийн системийн гол онцлогуудын нэг нь Ribbon интерфейс, шинэ таск менежер юм.

 

2. Xbox 720

Xbox 720

Microsoft корпораци Xbox 360′ын дараагийн үе Xbox 720 загварын ажлыг эхлүүлсэн болохоо албан ёсоор мэдэгдсэн. Microsoft-ын мэдэгдэж байгаагаар Xbox 720 төхөөрөмж тэдэнд томоохон амжилтыг авчирна гэнэ.

 

1. iPhone5

Iphone 5

Жагсаалтын тэргүүнд Apple корпорацийн шилдэг бүтээгдэхүүн iPhone5 бичигдэж байна. Энэ жилийн хамгийн их хүлээгдэж байгаа төхөөрөмж болоход нь нөлөөлж байгаа нэг хүчин зүйл бол энэ ухаалаг гар утасны талаарх мэдээлэл маш хомс байгаа явдал юм. Retina дэлгэц, Face time зэрэг ердийн онцлогуудаас гадна Apple-ын хамгийн сүүлд патентчилагдсан технологи болох хурууны хээ үлддэггүй технологийг агуулжээ. Хар болон цагаан өнгөтэйгээр гарах тухай яригдаж байгаа энэ ухаалаг гар утасны талаар Apple өөрөө ямар нэгэн мэдэгдэл тайлбар хийх хүртэл зүгээр л хүлээх үлдээд байна.

1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Dingdong

    2012/05/08 at 10:03

    like

  2. BEK_KKK

    2012/05/08 at 11:17

    maybe

  3. 24c_Pl4yBoy

    2012/05/08 at 12:23

    hmm 5 hurdan garaasai

  4. StoRm-mN

    2012/05/08 at 13:12

    tasartsan2

  5. Mongolhh

    2012/05/08 at 14:03

    bnaa bn

  6. Зочин

    2012/05/12 at 04:24

    iphone zlaa zail

  7. shiji_batuka

    2012/05/14 at 06:20

    ziak huleegeed l baij dee

  8. Aniraa_97

    2012/06/15 at 14:21

    xbox 720 unen tas bas ps vita ntr goy2 like

  9. olzoozi

    2012/07/05 at 15:36

    tasarchih yum bn da lorenzo hugshuun 2013 ond garah yamar 1en sodon yums tavij ogooch

  10. olzoozi

    2012/07/05 at 15:36

    tasarchih yum bn da lorenzo hugshuun 2013 ond garah yamar 1en sodon yums tavij ogooch

  11. Зочин

    2013/02/03 at 22:09

    2012 ond xbox 720 garsanguishd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *