Үүлсийн дунд орших жижигхэн байшин

0

Үүлсийн дунд орших жижигхэн байшин


Альпийн нурууны баруун хэсэгт тодруулбал Швейцарь болон Италийн хил дээр орших Pennine Alps нуруунд Matterhorn нэртэй нэгэн уул байдаг. Альпийн нуруунуудын хамгийн өндөр оргилын нэг болох 4478 метр өндөртэй, эгц шовх оргил бүхий энэ уулын 4003 метрийн өндөрт Solvay хэмээн нэрлэгдсэн нэгэн жижигхэн байшин байдаг аж. Уулын эгц цавчим налууд, яг ирмэг дээр орших 10 хүний багтаамжтай энэ бяцхан байшинг яаралтай тусламж, гэнэтийн аюултай нөхцөл байдлын үед хоргодох байр болгон барьсан боловч авирагчид энд түр амсхийхийн зэрэгцээ орчны сүрдэм үзэсгэлэнг харан зогсдог.Эгц цавчим уулын энгэрт орших жижигхэн байшингийн гадаа, ирмэг дээр зогсоод зэргэлдээх Monte Rosa уулын ихэмсэг сүрлэг оргилуудыг харан, байгалийн ер бусын үзэсгэлэнг бишрэн бахдах боломжтой. Matterhorn уулын бэлээс оргил хүртэлх замын гуравны хоёрт буюу ноён оргилоос 475 метрийн доор орших Solvay байшингийн зургуудыг үзэгч та бүхэнд толилуулж байна.
Энэ бяцхан байшин 1915 оны 8-р сард баригджээ.

[ XopoM.com ] фото

Байшинг барихад шаардагдсан бүх материалыг уулын 3260 метрийн өндөрт орших Хернли нэртэй өөр нэгэн байшингаас амьтдын тусламжтайгаар зөөж авчирчээ. Мөн түр зуурын кабель утсан замыг ч ашигласан байна.

[ XopoM.com ] фото

Ердөө тавхан хоногийн дотор баригдсан анхны байшинг 1966 онд сэргээн засварлаж, дахин барьжээ.

[ XopoM.com ] фото

1976 онд энд яаралтай тусламжийн телефон утас суурилуулжээ.

[ XopoM.com ] фото

Энэхүү байшин нь Бельгийн химич, аж үйлдвэрийн эзэн Ernest Solvay (1838-1922) -н нэрээр нэрлэгдсэн бөгөөд амьдралынхаа ихэнх хугацааг ердийн давснаас эхлээд сода үйлдвэрлэх процесст шинийг сэтгэхэд зориулсан энэ эрхэм тэтгэвэрт гарсныхаа дараа ууланд авиралтыг сонирхох болсон байна.

[ XopoM.com ] фото

Тэрээр голдуу Альпийн нуруу болон Dolomites, Mont Blanc-ын бүс нутгуудад зочилдог байжээ.

[ XopoM.com ] фото

Ernest Solvay-н нөхөд болох Saas-Fee тосгоны Алуа Суперсакс, Pontrazin-ий Мартин Шлоер нар энэ ууланд газарчилдаг байсан юм.

[ XopoM.com ] фото

Алуа Суперсакс, Мартин Шлоер нартай энэ ууланд өнгөрүүлсэн мартагдашгүй цаг мөчийг дурсаж, тэдэнд талархан түүнчлэн гэнэтийн шуурга эмгэнэлт явдалд хөтөлж болохыг ухаарсан Solvay Matterhorn уулын өндөр хэсэгт энэ байшинг барихад хөрөнгө оруулалт хийжээ.

[ XopoM.com ] фото
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

21 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/05/07 at 00:47

    omgg

  2. Зочин

    2012/05/07 at 08:41

    gaihaltai

  3. Зочин

    2012/05/07 at 10:00

    sonirholtoi l yum

  4. Зочин

    2012/05/07 at 11:45

    goe :(game)

  5. RUBY_gem

    2012/05/07 at 12:59

    ochij uzmeer bna

  6. Зочин

    2012/05/07 at 13:00

    өндөр болохыг хүсвэл http://www.tall.mn -д зочлоорой. 16-35 насандаа хүссэнээрэээ өндөр болох боломжтой

  7. Tzar

    2012/05/07 at 13:04

    haha yun goy yum beee ochmoor sanagdchix laaaaa

  8. StoRm-mN

    2012/05/07 at 13:09

    wow

  9. sekv

    2012/05/07 at 15:07

    woooow

  10. sekv

    2012/05/07 at 15:07

    woooow

  11. sekv

    2012/05/07 at 15:08

    woooow

  12. sekv

    2012/05/07 at 15:08

    woooow

  13. MUNHJARGALTUGULDUR

    2012/05/07 at 15:42

    *** ymaa

  14. nickhun

    2012/05/07 at 16:08

    woooooooooooooooooooooooooow ojij uznee :p

  15. BEK_KKK

    2012/05/07 at 16:10

    lol

  16. Зочин

    2012/05/07 at 17:03

    гоё юм аа очиж үзэхсэн,

  17. Mongolhh

    2012/05/07 at 20:11

    goyiiin

  18. 24c_Pl4yBoy

    2012/05/07 at 22:20

    heh so ai

  19. shiji_batuka

    2012/05/14 at 06:30

    woow

  20. Зочин

    2012/05/14 at 19:03

    uzseen yahav dee

  21. Зочин

    2012/05/19 at 23:45

    waaw

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *