Таны ухамсарыг тэлэх 15 кино

1

Амьдралыг өөр өнцгөөс харж сэтгэлдээ нэгийг бодохыг хүсч байгаа бол дараах кинонуудыг үзэхийг санал болгож байна. Зөвхөн сэтгэлд хөнгөн гуниг төрөөд зогсохгүй өөртөө шинэ ухамсар суулгахад туслах болно.

The Theory Of Everything

“Бүхний онол” – агуу хүний тухай гайхамшигтай түүх. Англи эрдэмтний амьдралаар дамжуулан шинжлэх ухаан болон урлагийн хоорондын харьцаа, үнэнч хайр болон хүний оюун ухаан, хүсэл зоригийг эцэс төгсгөлгүй гэдгийг тод томруун харуулсан бүтээл. Хүн болгон уг киног үзээд өөр өөрийнхөөрөө хүлээж авна.

Таны ухамсарыг тэлэх 15 кино 2

Waking Life

Гүн ухааны сэдэвтэй энэхүү кино мөнхийн асуултаар дүүрэн бөгөөд хүлээж байснаас өөр хариулт өгөх бүтээл. Нэг алхам бүрт нэгэн шинэ оньсого бий болгоно. Маш олон орооцолдсон санаа бодол толгойд эргэлдэж учрыг нь олохыг хүсэх нь хүн бүрийн эрмэлзэл бизээ.

Таны ухамсарыг тэлэх 15 кино 1

La cité des enfants perdus

Киног зүгээр л яривал ямар ч утгагүй мэт санагдана. Харуулахыг хүссэн хий хоосон гоо сайхныг илэрхийлж яривал таныг мангар мэт харах болно. Үгээр илэрхийлшгүй гоо сайхныг та энэ киноноос олж үзээрэй.

Таны ухамсарыг тэлэх 15 кино 3

Cloud Atlas

Хил хязгаар гэж бий гэдгийг энэ киногоор нотлохыг хүсжээ. Бид нэгэн зуун жилээс нөгөө зуун жилд утга учиргүй явдал үйлдсээр, алдаа дундаа живж, азгүйтэлдээ бүдэрсээр л… Эрх чөлөө эсвэл хэн нэгний харьяанд байхыгаа сонгох бол гарах үр дүнг бодох хэрэгтэй. Нэгийг өөрчлөхөд дагаад өөр бусад зүйлс өөрчлөгдөнө, бүгд уялдаа холбоотой.

Таны ухамсарыг тэлэх 15 кино 15

I Origins

Энэ киног үзээд бид нэг зүйлийг ойлгоно – хайртай хүнийхээ төлөө өөрийнхөө хийж чадахаас ч илүүг хийх, өөрийн ертөнцийг орвонгоор нь эргүүлэх чадал бидэнд бий.

Таны ухамсарыг тэлэх 15 кино 7

Donnie Darko

Гүн ухааны асуудлыг хөндсөн – зурагдсан хувь заяа гэж бий бөгөөд бусдын төлөө бид үүнийг өөрчилж чадах уу? Санаандгүй зүйл гэж байхгүй гэдгийг уг бүтээл танд ойлгуулахыг зорьжээ.

Таны ухамсарыг тэлэх 15 кино 4

Dolls

Дүрүүд хоорондоо бараг ярихгүй. Тэдний сэтгэл хөдлөлийг ойлгоход амаргүй. Энэ киноны гол агуулга хүнд биш, цэцэгт талд биш, серфингийн хавтанд ч биш. Киноны дуу ч гэж байхгүй гэж хэлж болно, зөвхөн салхи исгэрэх, далай давалгаалах, шувууд жиргэх, хүмүүсийн амьсгалахаас өөр дуу чимээгүй. Киноны агуулга маш гүн нуугдсан тул хүн болгон өөрийнхөө дүгнэнэ.

Таны ухамсарыг тэлэх 15 кино 5

Magnolia

Аливаа зүйлийн бүр хязгаарт нь хүрснийхээ дараа л харамсаж бүхнийг өөрчлөх хүсэл төрөх нь бий. Орноосоо босоод утсаар ярих чадалтай байхад нь энэ хүсэл ирдэг бол заримд нь үгүй бололтой. Бидний амьдралын чухал сэдэв буюу бид гаргасан шийдвэрээ шүүмжилсээр байдаг.

Таны ухамсарыг тэлэх 15 кино 13

Cube

Бидэнд бас л ихийг бодогдуулна: нөхцөл байдал, хэзээ ч унтаршгүй гэж бодож байсан зүйлс маань ямар хэврэг байгааг, нинжин сэтгэл, нэр нүүрээ хэрхэн алдахгүй байх вэ, итгэл найдвар байхгүй болсон ч гэсэн амьд гарах арга замыг олох тухай. Та эндээс маш их мэдээллийг олж авахаас гадна ихийг бодох болно. Эцсийн эцэст бидний дэлхийг хэн бүтээсэн бэ? Энэ асуулт чухал уу?

Таны ухамсарыг тэлэх 15 кино 6

Birdman

Мексикийн найруулагч энэ удаад бродвейн продакшны нэгэн түүхийг сэтгэлийн хөөрлийн нэгэн эмгэнэлт түүх болгожээ. Та зөвхөн кино, театрын ертөнцөөр аялаад зогсохгүй ангал руу унах алхам хийхээс айж буй хүмүүсийн айдсыг харах болно.

Таны ухамсарыг тэлэх 15 кино 10

El laberinto del fauno

Дайн болон энх тайвны тухай аймшигтай бөгөөд сайхан мөрөөдлийн тухай кино. Эрт том болж ахуйн амьдралаас үлгэрийн ертөнц рүү шилжихэд “үлгэр”-ийн амьдралд ой гутахаас гадна “жинхэнэ” амьдралд бүр ч ой гутна. Нэгийг бодогдуулах энэ кино үлгэр үү эсвэл бодит амьдрал уу?

Таны ухамсарыг тэлэх 15 кино 9

Twelve Monkeys

Галзуурал, сүйрэл, хайр, амьдралын эмгэнэлт явдал ар араасаа үргэлжилсээр. Жеймс Коулын түүх хүн төрөлхтний шийдэж чадахгүй байгаа олон асуудлын гарцыг олж өгөх болов уу? Эндээс бид гарцыг олохгүй бол бидний дэлхий зүгээр л хогийн сав болох нь.

Таны ухамсарыг тэлэх 15 кино 8

Солярис

Энд бүх юм үлгэрийн мэт, тайван, гүн ухааны бодолд өөрийн эрхгүй оруулна. Солярис гаригийг сансрын станц ганц жил тойроогүйээ, эрдэмтэд гаригийн нууцыг мэдэхийг хүсэвч харь гаригийн биетүүд нууцаа тийм ч амар дэлгэхгүй. Сансрын станц руу асуудлын учрыг олуулахаар сэтгэл зүйч илгээх боловч асуудал тэдний учрыг олно.

Таны ухамсарыг тэлэх 15 кино 11

What Dreams May Come

Уг кино амьдрал болон үхлийн хууль, хүүхдээ хайрлах хайр болон эмэгтэйчүүдийн амьдралыг үзэх үзэл бодлыг тайлбарлахыг хүссэнгүй. Бүх зүйл болдгоороо болно. Тэгсэн хэрнээ л энэ киног үзсэнийхээ дараа өөрийн эрхгүй үхэл, амьдралын тухай бодох болно. Таны өөрийн диваажин ямар байх бол?

Таны ухамсарыг тэлэх 15 кино 14

Interstate 60

Тод томруун үйл явдал, сэтгэл татам дүрүүд, хүчтэй инээд, үлгэрийн мэт хайр. Хамгийн гол нь энэ кино маш гүн санааг агуулж байгаа юм. Хүн болгон шидтэнтэй тааралдаасай гэж хүсдэг байх. Ид шидийн хүчээр асуудлаа шийдвэрлүүлдэг бол ямар вэ? Гэхдээ ид шид гэж юу ч биш. Хүн өөрөө өөрийнхөө ид шидтэн юм, үүнийг “60 дугаартай зам” дээр л мэдэрнэ…

Таны ухамсарыг тэлэх 15 кино 12

18
ГоёГоё
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. yuk

    2016/03/14 at 19:05

    Link n bnuu

  2. Зочин

    2016/03/15 at 04:06

    Узсэн л кинонууд л бна

  3. J

    2016/03/18 at 15:49

    Ene birdman yaaj orchiw gaihaad bhiin vnen t1 kino bolson bleeshd. Bvh zviliin onol bol ystoi yum2 bodogduulsan kino blee

  4. khulan

    2016/03/20 at 12:50

    yaj uzeh we link ne bnu I origins gesen kinog uzmeer bna

  5. ganbat

    2016/03/20 at 13:16

    I Origin bol uneheer tasarhai kino, theory of everthing bas

  6. erkhem

    2016/04/22 at 11:12

    Nice

  7. Jak

    2016/06/06 at 17:19

    Saitiin tawiach bayarlalaa

  8. Mongolian fags

    2017/03/29 at 20:12

    Энэ хүмүүс чинь ямар даварцан юм бэ ? Киноных нь нэр байхад хангалттай юм биш үү, тэгж их үзмээр л байгаа юм бол өөрсдөө олоод үзэх хэрэгтэй шд

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *