Тайзныхаа нэрээр өөрийгөө нэрлэсэн 12 алдартан 

0

Тайзны нэр гэдэг шоу-бизнест байдаг л зүйл (Нюши гэдэг нэр үнэхээр паспорт дээр нь бичээстэй байдаг гэж та бодоогүй биз дээ). Тайзны нэр нь жинхэнэ нэртэй бараг ойролцоо байх нь элбэг. Өөрсдийгөө тайзны нэрээрээ нэрлэх болсон одуудаас танилцуулахаар бэлдлээ.

12. Вупи Голдберг

“Ghost” болон “Sister Act” киногоороо олноо алдарсан энэ жүжигчний жинхэнэ нэр нь Кэрин Жонсон. Инээдмийн жүжигчин тайзны нэрээ инээдтэй байхаар боджээ “Вупи Голдберг”: “Вупи” унгасны чимээг санагдуулам (жишээ нь унгадаг чимээ гаргадаг дэрийг whoopie cushion гэдэг ажээ).

Өөрийгөө тайзны нэрээрээ нэрлэсэн 12 алдартан  1

11. Жон Стюарт

The Daily Show хөтөлбөрийг хөтлөхдөө Жон Стюарт: тайзны нэрэндээ тэрээр овгоо үлдээгээд өөрийнхөө нэрийг ашиглажээ. Тэгэхээр түүний жинхэнэ нэр нь Жон Стюарт Лейбовиц.

Өөрийгөө тайзны нэрээрээ нэрлэсэн 12 алдартан  3

10. Хоакин Феникс

Этгээд мэт боловч бас жинхэнэ байж болох л нэр. Хоакин Рафаэль Боттом тайзны нэрэндээ тэрээр ээжийнхээ анхны гэрлэлтээр авсан овгийг авсан юм. “Боттом” буюу “өгзөг” гэхээр сонсголгүй байсан биз.

Өөрийгөө тайзны нэрээрээ нэрлэсэн 12 алдартан  2

9. Вин Дизель

Түүний тайзны нэр Вин Дизель, хэн ч сонсоод хүчирхэг эрийг төсөөлнө. Гэхдээ түүний жинхэнэ нэр Марк Синклер Винсент. “Вин” гэх нэрийн үүсэл гарал нь “Винсент”-ээс гэдгийг та олж харав уу.

Өөрийгөө тайзны нэрээрээ нэрлэсэн 12 алдартан  4

8. Тим Аллен

“Home Improvement” цуврал киноны баатар, инээдмийн жүжигчин жинхэнэ нэрээ тайзны нэрээр сольсон бас нэгэн од. Түүний нэр Тимоти Алан Дик (англиар dick гэх бөгөөд хөрвүүлбэл бэлэг эрхтэн гэж бууна), түүнд эвгүй байх нь аргагүй шүү дээ.

Өөрийгөө тайзны нэрээрээ нэрлэсэн 12 алдартан  5

7. Тина Фей

Сонсоход сайхан л тайзны нэр байна. Жүжигчин, зохиолч, найруулагч бүсгүйн жинхэнэ нэр нь Элизабет Стаматина Фей, уран бүтээлдээ зориулж нэрээ богиносгожээ.

Өөрийгөө тайзны нэрээрээ нэрлэсэн 12 алдартан  6

6. Оливия Уайлд

“Doctor House” цуврал киногоор алдаршсан үзэсгэлэнт бүсгүй төрөхдөө бүтэлгүй гэмээр нэр зүүсэн гэхүү дээ, Оливия Жейн Кокберн ( cock – буюу англиар эрэгтэй хүний бэлэг эрхтэнийг бүдүүлгээр хэлэх хувилбар). Оливия нэрээ арай эмэгтэйлэг нэрээр солихоор шийдсэн нь энэ аж.

Өөрийгөө тайзны нэрээрээ нэрлэсэн 12 алдартан  8

5. Майкл Китон

“Birdman” мэтийн маш олон алдартай кинонд дүр бүтээсэн жүжигчин нэрний хувьд үнэхээр азгүй нэгэн бололтой, түүний жинхэнэ нэр нь Майк Жон Дуглас. Холливудад бас нэгэн Дуглас буюу Майкл Дуглас гэж байдаг тул нэрээ давхардуулахыг хүсээгүй бололтой.

Өөрийгөө тайзны нэрээрээ нэрлэсэн 12 алдартан  7

4. Натали Портман

Маш олон гайхамшигтай кинонудад дүр бүтээсэн жүжигчин бүсгүйг Израилиас АНУ-д ирсэн гэдгийг тэр болгон хүмүүс мэдэхгүй байх. Тэрээр Израил Улсын иргэн, Иерусалимд төрж Натали Хершлаг нэртэй болжээ. “Портман” нь түүний эмээгийн нэр юм.

Өөрийгөө тайзны нэрээрээ нэрлэсэн 12 алдартан  9

3. Лана Дель Рей

Чадалтай дуу хоолойгоороо олны хайрыг татах болсон дуучин бүсгүйн тайзны нэр бол Лана Дель Рэй. Түүний жинхэнэ нэр нь Элизабет Грант – энэ нэр түүнийг алдарт хүргэх нэр гэж бодоогүй учраас тайзны нэр зүүжээ.

Өөрийгөө тайзны нэрээрээ нэрлэсэн 12 алдартан  10

2. Майли Сайрус

Аав ээж нь түүнд Дестини Хоуп Сайрус (destiny – хувь заяа, hope – итгэл найдвар) гэсэн нэр хайрласан бөгөөд байнга инээмсэглэж явдаг болохоор нь Смайли Майли (инээдэг Майли) гэж өхөөрддөг болжээ. Энэ хоч нь багахан өөрчлөгдөн насан туршдаа салахааргүй болсон байна.

Өөрийгөө тайзны нэрээрээ нэрлэсэн 12 алдартан  11

1. Кэти Перри

Орчин үеийн хамгийн алдартай эмэгтэй дуучдын нэг. Поп хөгжмийн шинэ хатан хаан. Хэн юм бэ? Кэти Перри юу? Түүний жинхэнэ нэр нь Кэтрин Хадсон. Бас л Майкл Дугластай адил хэрэг болсон юм: жүжигчин Кэйт Хадсон аль хэдийн олны дунд нэр алдрыг олсон байлаа. “Перри” ч мөн нэр алдрын тавцанд гарахад энэ бүсгүйд тус болсон юм.

Өөрийгөө тайзны нэрээрээ нэрлэсэн 12 алдартан  12

1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *