Хөл болон хөлийн хумс арчлах 6 зөвлөгөө

2

Хөлийн хумс бусад бие эрхтний адил байнгын арчилгаа шаарддаг.

Таны хөлийг эрүүл бас гоо сайхан байлгахад туслах арчилгааны 6 зөвлөгөөг танилцуулахаар бэлдлээ.

 

Зөөлрүүл

Арзгар чулууны тусламжтайгаар та хөлөө байнга зөөлрүүлж байх хэрэгтэй. Үхэжсэн эд эсийг гуужуулж, эвэр ургахаас хамгаална. Мөн цэвэрхэн хөлийн ултай байхад задгай гутал өмсөхөд санаа зовох зүйлгүй болно. Хөлөө усанд 15 минут дэвтээгээд хөлөө чулуугаар үрнэ. Зарим эмч нар бүлээн хар цайнд хөлөө дүрэхийг зөвлөдөг, ингэснээр нянгийн халдварын эрсдэлийг багасгана гэж үзнэ. Хөлийн үхэжсэн арьсыг тусгай скрабын тусламжтайгаар гуужуулж болно, жишээ нь сахар. Хөлийн улыг зөөлрүүлэхийн тулд заавал чийгшүүлэгч тос түрхэж байгаарай. Арилахад төвөгтэй эврийг салицийн хүчлийн тусламжтайгаар багасгаж болно.

 

Хөлөө чийгшүүл

Хөл хуурайшиж хагарахаас хамгаалахын тулд чийгшүүлж байх хэрэгтэй. Жишээ нь, арьс хуурайшихаас хамгаалсан тос түрхэж болно. Вазилин эсвэл сүүн хүчлээр баялаг тос сонгож хөлөндөө түрхэж байгаарай.

 

Мөөгөнцөр устгах

Хөлийн мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй маш олон тос байдаг. Гэхдээ эдгээр бүтээгдэхүүний ихэнх нь химийн гаралтай тул ашигтай гэхээсээ илүү гаж нөлөөтэй. Нью-Йоркийн доктор Исаак Табарийн хэлснээр, цайны модны тос нь хөлийн мөөгөнцрийг устгах үйлчилгээтэй гэжээ. Хэрвээ таны хөл их хөлөрдөг бол хөлийн тусгай нунтаг эсвэл спрей хэрэглээрэй. Таныг хөлийг хөлс, халдвараас хамгаална.

Үүнээс гадна шүршүүрт орсны дараа хөлөө хаттал нь арчиж байх хэрэгтэй. Ингэснээр та хөл шивэртэхээс сэргийлж чадна.

 

Нарнаас хамгаалах тос

Та биедээ нарнаас хамгаалах тос түрхэж байгаа бол хөлөндөө ч мөн түрхэх хэрэгтэй. Илүү үр дүнд хүрэхийн тулд 30 SPF бүхий нарны тос сонгоорой.

 

Зохих дэмжлэг

Хөлийн эрүүл мэндийг хангахын тулд өөрт тохирсон гутал өмсөж байх хэрэгтэй. Гутлын улавч хөлийг дэмжих бөгөөд нурууны ачааллыг ч бууруулахад нөлөөлдөг.

 

Хөлийн хумсыг мартаж болохгүй

Та педикюр хийлгэх дургүй байж болно гэхдээ таны хөлийн хумсанд өгөх хамгийн сайхан бэлэг юм шүү. Педикюр нь хөлийн хумс зөв ургахад хүргэж хумс шигдэхээс урьдчилан сэргийлнэ.

Нас нэмэгдэх тусам хумс хэврэгшдэг, харин худалдааны хумс бэхжүүлэх гэсэн тодотголтой будаг нь нөхцөл байдлыг улам муутгах ажээ. Формальдегид, толуол болон спиртийн орцгүй будаг сонгоорой. Эцэст нь хөлөө чийгшүүлэхээс гадна усанд орсны дараа хаттал нь арчина, мөн Е амин дэм болон вазилин түрхэж шим тэжээл өгч байна.

Эх сурвалж: https://creativportal.ru/kak-pravilno-strich-nogti-na-nogah-chtoby-izbejat-problem/

19
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Namuun Nami

  2. Namuun Nami

  3. Sodbayar Bayarkhuu

    Sodbayar Bayarkhuu

    2018/04/13 at 20:30

    Zoljargal Zoloo

  4. Sodbayar Bayarkhuu

    Sodbayar Bayarkhuu

    2018/04/13 at 20:30

    Zoljargal Zoloo

  5. Р. Мөнхзаяа

    Р. Мөнхзаяа

    2018/04/14 at 12:26

    Д. Маралгоо

  6. Р. Мөнхзаяа

    Р. Мөнхзаяа

    2018/04/14 at 12:26

    Д. Маралгоо

  7. Badamchimeg Otgonbayar

    Badamchimeg Otgonbayar

    2018/04/14 at 12:29

    Suson VSuson

  8. Badamchimeg Otgonbayar

    Badamchimeg Otgonbayar

    2018/04/14 at 12:29

    Suson VSuson

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *