Apple гурван шинэ iPhone гар утас, Apple Watch Series 4-ийг танилцууллаа

1

Apple шинэ брэндийн Apple Watch цуврал 4-ийг танилцууллаа

Apple брэндийн хамгийн шилдэг худалдан авалттай ухаалаг бугуйн цагийг танилцууллаа: энэ нь Apple Watch цуврал 4 юм.

Шинэ бугуйн цаг – Apple Купертино, Калифорнид болсон iPhone-ийн арга хэмжээний тайзан дээрээсээ танилцууллаа – энэ нь өнгөрсөн жилийн загвар болох Apple Watch цуврал 3-ын шинэчилсэн хувилбар юм.

Шинэ бугуйн цаг нь олон шинэ үйлдлүүдтэй бөгөөд электрокардиограммын тусламжтай таны зүрхний хэмнэлийг тодорхойлохоос гадна дизайн нь илүү том дэлгэцтэй болсон байна.

Apple Watch Цуврал 4 хоёр хувилбартай худалдаалагдана, хөнгөн цагаан болон ган төмрөөр хийгдсэн, мөн алтадмал, мөнгөн болон саарал өнгийн сонголттой байх гэнэ. Бугуйн цагны үнэ 399 доллароос эхэлнэ.

Бугуйн цагны үйлдлүүд:

  • Ирмэгүүд ойрхон байх дэлгэц – дэлгэц нь өмнөх загвараас даруй 30% том хэмжээтэй болсон.
  • Бугуйн цагны нүүр хэсэг, 1-8 хүртэлх өөрчилж болох тохиргоонуудтай ба онцгой үйлдэлтэй.
  • Орой хэсгийн дижитал хэсэг нь хариу үйлдэл үзүүлнэ.
  • Спикер нь 50% илүү чанга болсон учир гар утсанд ирэх дуудлага болон Siri туслахыг ашиглахад илүү хялбар болсон гэж ойлгож болно.
  • Арын хэсгийг керамик болон болроор хийсэн бөгөөд радио долгионыг урд болон ард хэсгээрээ илүү өндөр чадамжтай хүлээж авах боломжтой.
  • Шинэ S4 чиптэй болсон
  • Илүү хурдан ажиллах 64 бит бүхий процессортой.
  • Шинэ хурдасгагч хэмжигч хэрэгсэл болон гироскоп суулгаж өгснөөр бугуйн цаг алдаагаа өөрөө хянана.
  • Шинэ зүрхний хэмнэл хэмжигчтэй, зүрхний бага хэмнэлийг мэдээлэхээс гадна зүрхний доголдлыг илрүүлнэ.
  • Электрокардиограммын мэдрэгчийг ашиглах боломжтой болсон. Apple-ийн хэлж байгаагаар хэрэглэгч хоол хүнс болон мансууруулах төрлийн зүйлс хэрэглэвэл, зүрхний хэмнэлд хэрхэн нөлөөлж байгааг бугуйн цагны тусламжтай мэдэх боломжтой юм.
  • Apple Watch цуврал 3-ын адилаар усны хамгаалалттай бөгөөд GPS-ийг суулгаж өгсөн.
  • 18 цагийн цэнэгээ үл алдах батарейтай.
  • WatchOS 5 үйлдлийн системээр ажиллана – Apple-ийн шинэ загварын үйлдлийн систем юм.

Apple Watch цуврал 4 шинэ загварын бугуйн цаг 09/14-нд хямдралтай үнээр захиалга авч эхлэх бол, 09/21-ний өдрөөс эхлэн худалдаалагдаж эхлэх юм байна. Харин WatchOS 5 үйлдлийн систем 09/17-ний өдрөөс худалдаалагдана.

Apple 749 долларын үнэтэй iPhone XR гар утсаа танилцууллаа – 6 өнгөний сонголттой

Apple 6.1 инчийн дэлгэцтэй шинэ загварын iPhone XR гар утсыг танилцуулсан бөгөөд 749 долларын үнэтэй байх юм байна – 5.5 инчийн дэлгэцтэй iPhone 8 Plus гар утаснаас илүү том дэлгэцтэй гэж ойлгож болно.

Та энэ гар утсыг өөрийн болгохыг хүсэж байвал 10/19-нд албан ёсоор захиалга өгч болох ба 7 хоногийн дараа таны гар дээр очих болно.

Энэхүү шинэ гар утас Apple-ийн Купертино, Калифорнид танилцуулсан 3 шинэ гар утасны нэг юм – Apple iPhone XS, iPhone XS Max болон Watch Series 4-ийг танилцуулжээ. 749 долларын үнэтэй бөгөөд нөгөө хоёр гар утаснаасаа харьцангуй бага /999 доллар, 1099 доллар/ үнэтэй юм байна.

Энэ гар утасны бусад гар утаснаас ялгарах гол онцлог нь LCD дэлгэцтэй, гэхдээ iPhone XS болон iPhone XS Max гэсэн нөгөө хоёр гар утаснаасаа харьцангуй бага нарийвчлалтай. Түүнчлэн хөнгөн цагаанаар хийсэн линз бүхий камертай.

iPhone XR гар утас 6 өнгөний сонголттой байна: цагаан, улаан, хар, шар, шүрний болон цэнхэр өнгөтэй. Багтаамжийн хувьд: 64 GB, 128 GB болон 256 GB-ийн багтаамжтайгаар худалдаалагдана.

iPhone XS – цэнхэр өнгийн гар утас

Харин энд шүрэн өнгөтэй нь байна:

Гар утасны онцлогууд:

  • 6.1 инч, “шингэн ретина” LCD дэлгэцтэй
  • “Home” товчлуур байхгүй болсон
  • A12 Bionic чиптэй
  • Apple-ийн “True Depth” камерын системд холбогдсон нүүр царай таних функцтэй
  • iPhone 8 Plus гар утастай харьцуулахад цэнэгээ 1.5 цагаар илүү барьж чадна
  • Ард талын камер нь 12 мегапиксел бүхий линзтэй
  • “Portrait” төрөл дээр Apple-ийн ‘Depth Control” үйлдлийг ашиглах боломжтой болсон

 

Apple хамгийн том дэлгэц бүхий шинэ iPhone гар утсыг танилцууллаа – iPhone XS Max гар утастай танилц

Apple Стив Жобсын нэрэмжит Купертинод байрлах театрт болсон арга хэмжээний үеэр хамгийн том хэмжээтэй iPhone гар утас болох iPhone XS Mas гар утсыг албан ёсоор танилцууллаа. Энэ гар утас iPhone 8 Plus гар утастай хэмжээний хувьд ойролцоо боловч дэлгэцийн хувьд харьцангуй том, чанартай, бодит мэт болсон байна.

  • 6.5 инчийн OLED “Super Retina” дэлгэцтэй бөгөөд 60% бүхий өнгөний динамик хүрээтэй. 5.5 инчийн iPhone 8 Plus гар утастай харьцуулахад дэлгэцний хэмжээгээрээ илүү том юм.
  • Харин гар утасны ерөнхий хэмжээний хувьд iPhone 8 Plus гар утастай ижилхэн болсон.
  • Гар утасны их биеийг ган төмрөөр хийжээ.
  • Дэлгэцийн шилэнд “шинэ боловсруулалт” суулгаж өгсөн нь өмнөх загварын iPhone гар утаснуудтай харьцуулахад илүү сайн мэдрэгчтэй болсон гэж ойлгож болно.
  • Нийт 3 төрлийн сонголттой байн: Алтадмал, мөнгөн болон саарал.

  • Спорт загварын IP68 усны хамгаалалттай учир усан дотор 2 хүртэлх метрийн гүнд 30 минут байлгасан ч эвдэрнэ гэсэн асуудал үүсэхгүй.
  • Apple A12 Bionic чип дээр тулгуурлан ажиллах бөгөөд энэ нь одоогоор гар утасны хувьд хамгийн өндөр хүчин чадалтай чип юм – мэдрэлийн эстэй холбогдож, улмаар хиймэл оюун ухаан ажиллана.
  • Камер нь 12 мегапиксел бөгөөд өнгөний жинхэнэ уусгалтыг зурганд буулгах мэдрэгчтэй гэдгээрээ онцлог болсон.
  • Урд талын камер 7 мегапикселтэй, мөн iPhone X гар утасны “True Depth” технологийг суулгаж өгсөн.
  • Арын камерын хувьд A12 Bionic чипийн тусламжтай ажиллах “Smart HDR” үйлдлийг суулгасан бөгөөд энэ нь нэг авсан зурагныхаа арын дэвсгэрийн уусгалтыг зураг авсныхаа дараа ч өөрчлөх боломжийг олгосноороо HDR зургийн хувьсалд шинэ өнгө төрхийг авчирсан байна.

iPhone XS – 5.8 инчийн дэлгэцтэй, 999$-р худалдаалагдаж эхлэнэ

  • iPhone XS утас алтадмал, мөнгөн болон саарал өнгөний сонголтуудтайгаар худалдаанд гарна.
  • 512 GB хүртэлх багтаамжийн сонголттой худалдаанд ба энэ нь ойролцоогоор 200,000 зураг хадгалах боломжтой гэсэн үг юм
  • Ерөнхийдөө iPhone XS Max утасны жижигрүүлсэн хувилбар гэж ойлгож болно, утасны ерөнхий үзүүлэлт, камер зэрэг нь бүгд iPhone XS Max утастай ижил
  • Батерейны хувьд iPhone X утаснаас 30 минут илүү хугацаагаар ажиллах чадамжтай болсон
  • OLED Super Retina дэлгэц, Apple-ийн цоо шинэ A12 Bionic процессороор ажиллах ба уг шинэ чип нь секундэд 5 их наяд процесс гүйцэтгэх чадвартай гэнэ

 

Шинэ iPhone утаснуудын үзүүлэлтүүдийг харьцуулбал:

8
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *