
Унтаж байгаа энхрий үрстэйгээ хамтран урлагийн бүтээл туурвидаг ээжүүдийн тоо нэмэгдсээр байна. Калифорнид амьдардаг,гурван хүүхдийн ээж Квини Лиао /Queenie Liao/ хүүхдээ харан гэртээ суухдаа ч бүтээл туурвилаа үргэлжлүүлэх хүсэлтэй ээжүүдийн нэг бөгөөд урлагийн бүтээлдээ хүүхдүүдээ татан оролцуулдаг бүтээлч ээж юм. Чөлөөт уран бүтээлч Квини Лиао “Уэнгенн ин Уондерлэнд” /Wengenn in Wonderland/ нэртэй 100 гаруй гэрэл зургаас бүрдсэн цуглуулгыг бүтээсэн юм. Түүний энэхүүцуглуулга нь ид шидийн гайхамшигт ертөнцөөр аялж байгаа хүү Уэнгеннийх нь адал явдлыг дүрслэн харуулсан байна. Аделе Энерсен /AdeleEnersen/, Анне Жедес /Anne Gedes/ нарын бүтээлч ээжүүдээс санаа авч, хөгжилтэй бүтээлээ туурвих болсон Лиао хүүхдүүдийнхээ гайхалтай гэрэл зургуудаас бүтсэн ном гаргаж байгаа аж.















































