
Азийн орнууд алжаал тайлах, амраах иллэг массажаараа алдартай. Эдгээр улсуудын нэг болох Дорно-Өмнөд Азийн Индонез улсад маш өвөрмөц хэлбэрийн амралт сувиллын газар үйл ажиллагаагаа явуулах болжээ. Жакарта хотын Спа Бали Херитейж /Spa Bali Heritage/ сувиллын газруудад тайвшруулж амраах эмчилгээнд олонх хүний айж цэрвэдэг могой хэмээх хүйтэн цуст амьтныг ашигладаг байна. Тодруулж хэлбэл нүцгэн нуруугаа харуулан доош харж хэвтээ үйлчлүүлэгчийн нуруун дээр 2-3 тооны амьд могойг тавьж, иллэг хийдэг аж. Санаанд багтамгүй мэт санагдах энэ онцгой үйлчилгээг үзүүлэгч салоны ажилтнууд могойгоор иллэг хийлгэх нь бодисын солилцоог сайжруулдаг онцгой эмчилгээ хэмээн тайлбарлаж байгаа юм. Нэг удаагийн могойт иллэгийн үнэ 30 фунт стерлинг юм байна.



























