Золбин нохойтой таарсан үед яах ёстой вэ? Нэг л өдөр таны эрүүл мэнд, амь насыг чинь ч аварч болзошгүй заавал хэрэгжүүлэх ёстой дүрмүүд

0

Нохой хүний үнэнч анд, гэхдээ бие дааж амьдрах хүртлээ л үнэнч анд байх юм. Золбин, сүргээр амьдарч байгаа нохой ер нь л чонотой адилхан гэж хэлэхэд буруудахгүй. Тэнэмэл амьтад сүргээр амьдарна, өөрийн газар нутгийг тэмдэглэж түүнийгээ хамгаалдаг. Тэд хүн болон бусад амьтдаас айхаа больдог.

Хэрвээ та ямар ч аргагүй байдалд золбин нохойтой нүүр тулбал яах вэ? Энэ үед хэрэг болж мэдэх зарим нэг зөвлөгөөг танд танилцуулахаар бэлдлээ.

Ууртай золбин нохойтой таарсан бол хэзээ ч битгий зугтаагаарай, түүн рүү ямар нэгэн зүйл шийдэх гэж оролдсоны ч хэрэггүй

Нохойтой нүүр тулсан бол түүнээс зугтаах эсвэл хурдан холдохыг хичээх хэрэггүй. Амьтны анчин араншин нь хөдөлж болзошгүй, тэд таныг сайхан өгөөш гэж бодох болно.

Үүний оронд:

  • Аюулгүй зайд зогсоод тайван хүлээнэ, нохой өөрөө явтал тайван зогсохыг хичээ
  • Нохойны байр байдлыг харж байгаад арагшаа аажим ухарна. Нохой таны араас дагаад байвал байрандаа зогс. Хэрвээ нохой таны араас хөдлөхгүй байрандаа зогсоод байвал аажим хэмнэлээрээ арагшилж холдоорой. Нохой хажуу тийш харангуут жирийн алхаагаар анзаараагүй юм шиг цааш алхана.

Мөн нохойн анхаарлыг сарниулж болох юм, нохой болон өөрийнхөө дунд ямар нэгэн зүйл тавь. Энэ нь үүргэвч, шүхэр, тэр ч бүү хэл гутал, хүрэм гээд юу ч байж болох юм. Дунд тавьсан зүйлийг амьтад саад бэрхшээл гэж хардаг тул тэд нэг хэсэг зог тусна.

 

Хэрвээ та дугуйгаар эсвэл өөр тээврийн хэрэгслээр явж байвал өмнөө “зүсэм амттан” байна гэж төсөөлөөрэй

Аливаа нэг хөдөлгөөн золбин нохойны анхаарлыг их татдаг, тийм ч учраас унадаг дугуй, мотоцикл, машин зэрэг тээврийн хэрэгсэл руу хуцах, араас нь дагаж гүйх гэх мэт ширүүн авир гаргана. Хэрвээ нохой таныг дагаж эхэлсэн бол дугуй, эсвэл ролик тайлаад зүгээр зогсоно. Амьтан таныг тэр дороо л сонирхохоо больчихдог.

Нохой эргээд өөрийнхөө замаар явж эхэлсний дараа л та хөдөлгөөнөө эхэлж болох юм. Хурдлах гэсний хэрэггүй шүү. Нохой хурдтай давхидаг тул таныг амархан гүйцэж ирнэ.

 

 

Өөрийнхөө нохойтой салхилж байтал сонголт хийхээс өөр аргагүйд хүрлээ. Өөрийгөө юу эсвэл хайртай нохойгоо золиослох уу?

Золбин нохой таны нохой руу дайрах гээд байвал өөрийнхөө нохойг гар дээрээ авахаас өөр аргагүй. Гэхдээ нэгэнт дайрахаар архирч байгаа нохой амархан яваад өгөхгүй харин ч тань руу дайрахаар зэхэж болох юм. Хайртай нохойгоо газар үлдээлээ гэхэд золбин нохой дайрдгаараа дайрна, энэ тохиолдолд та биш таны хайртай нохой хохирч байна.

Энэ үед зөв шийдвэр гэж үнэндээ байхгүй юм. Хэрвээ та нохойгоо газар үлдээж чадахгүй бол хашаа давуулж тавих эсвэл модон дээр (муур бол) орхиж болох юм.

Гэхдээ бас илүү үр дүнтэй арга байх ажээ. Нохойгоо гар дээрээ авалгүй харин дайрах гэж байгаа нохойны анхаарлыг сарниулах гэж оролд. Хэрвээ танд ямар нэгэн амттан байгаа бол түүнийг тэнэмэл нохой руу шидэж өг. Золбин нохой хэзээд л өлсгөлөн явдаг, тэд хоолны үнэр аваад идэхээс хэзээ ч татгалзахгүй. Бас нэг үр дүнтэй арга бий. Хоолыг өөрөөсөө аль болох хол шидэж өгөөрэй: золбин нохой хол унасан хоолны араас явж хооллоод бага зэрэг тайвширна, энэ үед та явах боломжтой болох юм.

 

Нохой тань руу дайрахаар бэлдэж байвал ямар ч нөхцөлд түүний нүд рүү бүү хараарай. Нүд рүү нь харвал тэрээр тулаанд дуудаж байна гэж хүлээж авах талтай

Нөхцөл байдал хамгийн таагүй байдал руу эргэх тохиолдол бол нохой тань руу дөхөж ирээд архирч эхэлбэл аюул ирж байна гэж ойлгоорой. Хэрвээ ганц нохой бол “болохгүй” эсвэл “цаашаа яв, жов” гэх мэтээр чанга, ширүүн хэлэхэд илүүдэхгүй, заримдаа үр дүнтэй байдаг. Энэ мэт ширүүн, чанга үг хэлээд нэмэргүй байвал нохойн нүд рүү харахгүйгээр хөдөлгөөнгүй зогсоно. Нохойтой харааны харилцаа тогтоох нь тулааныг эхлүүлэх дохио болдог. Хэрвээ та хөдөлгөөнгүй шон шиг зогсож чадаж байвал нохойд сонирхолгүй санагдана, хэсэг хуцаж байгаад л таныг орхин явах болов уу.

Хэрвээ нохой ойртож ирээд таныг үнэрлэж эхэлбэл айж сандрах хэрэггүй, тэр хүссэнээ хийг. Ямар ч тохиолдолд хөдөлж болохгүй, гараа ч түүнд бүү өг, хөдөлгөөнийг тэр дайралт гэж хүлээж авч болзошгүй. Амьтны тодорхой газар (ихэвчлэн хамар гэдэг)–т хүчтэй цохь гэдэг, үнэндээ тус нэмэр болох нь ховор. Яагаад гэвэл нохой маш хурдан хөдөлгөөнтэй тул та цохиж амжихгүй л болов уу. Гараараа хий хоосон зангах нь түүний уурыг улам л хүргэхийн нэмэр.

Зэрлэг амьтнаас хамгаалах цорын ганц шалгарсан арга бол түүнтэй ерөөсөө таарахгүй байх. Хэрвээ хаа нэгтээ нохой хуцаж байгааг сонсох эсвэл сүрэг нохой явж байгааг харсан бол алсуур тойрч явахыг хичээ, энэ үед хашаа давах шаардлага гарвал давж л орхи.

Та гудамжинд золбин нохойтой таардаг уу? Энэ үед та яадаг вэ?

38
ГоёГоё
14
ТэнэглэлТэнэглэл
13
ГайхмаарГайхмаар
13
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

26 Сэтгэгдэл

  1. Saruul Toson

    Saruul Toson

    2020/07/19 at 21:14

    .

  2. Дөлгөөн Дөлгөөн

    Дөлгөөн Дөлгөөн

    2020/07/20 at 11:43

    Д.Ц Энхжин Lilants WN

  3. Anir Goo

    Anir Goo

    2020/07/20 at 12:37

    Patima

  4. Нандиа Нандиа

    Нандиа Нандиа

    2020/07/20 at 17:35

    Nomio Turbat Э’ Мики❤😂😅

  5. Ghosts Ghosts

    Ghosts Ghosts

    2020/07/20 at 18:12

    Nadruu bur 3n nohoi dairch bsan azaar minii shidsen chuluu hamgiin urd ywsan ahlagchiinh ni duhiig onosnoor dairaltiig nytsaaj chadsan bdag ym 😂😂😂

  6. Ка Уна

    Ка Уна

    2020/07/20 at 20:00

    Ядамсүрэн Дуламсүрэн

  7. Kaero

    Kaero

    2020/07/20 at 20:21

    1dh arga chin butku bn uchigdur hulunduu hazuulchla sda

  8. Оргил Оргил

    Оргил Оргил

    2020/07/20 at 20:33

    Oroi yavj baital hoinoos nohoi hucaad dairdiin toohgui yavj baital hoinoos dagaad guigeed irheerne hav haranhui baisan uciraas tusgaj yavsan gerlee hamgiin toddeerne taviad nohoinii nudruune tusgaj baisan ur dunteil yum bnalee 😂yumiig yaj meddiin turshaad uzvel gemguil baih nadaa law ur duntei bolson

  9. Б. Болд-эрдэнэ

    Б. Болд-эрдэнэ

    2020/07/20 at 21:03

    Бас Уу хэргтэйм бн тнд хха

  10. Ариу Б.

    Ариу Б.

    2020/07/20 at 22:26

    ymartai c gaiguu daruuhan nohoi bsn c nvdrvv n l goliigood harj bolohgv ym bnle gdgig sain oilglson nvdrvv n hartal naasha dairad bdgshvv

  11. Hangai Bayaraa

    Hangai Bayaraa

    2020/07/20 at 23:52

    Сүл Дээ zuvlugu hahah

  12. Enkh Tue

    Enkh Tue

    2020/07/21 at 00:51

    Unurjin Unurjin

  13. Маралаа

    Маралаа

    2020/07/21 at 00:56

    Na Mu Kâ ingeh ystoi bj

  14. Keene

    Keene

    2020/07/21 at 09:32

    Erdenezorig Enkhsaikhan 💪🏽 odoo tgd alaad ug hhaha

  15. А. Мөнхбаяр

    А. Мөнхбаяр

    2020/07/21 at 10:34

    nohoi hvnii aidasiig vnertej chaddag nohoinoos aiwal nohoi tani ruu dairna

  16. С. Золбаяр

    С. Золбаяр

    2020/07/21 at 11:31

    Enerel Nrl

  17. Altanshagai Agiina

    Altanshagai Agiina

    2020/07/21 at 15:18

    hetsu2😪😓😂

  18. Л. Дэлгэр

    Л. Дэлгэр

    2020/07/21 at 15:49

    yamar ch uildel hiihiin zavdalgui dairaad l orood irvel yah ve ? oodoos ni tulaldaad garahuu

  19. Хатан Болд

    Хатан Болд

    2020/07/21 at 16:00

    Яаанаа нохой гэж яг ямар амьтан байна аа? Амь насанд халтай эдүү? ОМG 😂

  20. Battur Battur

    Battur Battur

    2020/07/21 at 16:29

    Chuluu awj shid😃

  21. Zakinao

    Zakinao

    2020/07/21 at 16:44

    Enkh-Od Odsuren

  22. Zulka Narka

    Zulka Narka

    2020/07/21 at 18:55

    zurag boten besh bna):(

  23. Mess

    2022/07/03 at 05:56

    Iimerhu yomig erthn unshij bhgu yag oort tohioldod ongrsni dara haij unshih ch gjde nr

  24. Malik Ligao

    2022/11/24 at 23:07

    “Sit Means Sit offers the most comprehensive one-on-one
    training for you and your dog right here in Reno, Nevada.
    In other words, you no longer need to send them away
    for weeks to achieve long last, great results. Our years
    of experience with hundreds of dogs, puppies and owners,
    taught us that including the owners in every step of the
    process results in happy, confident, obedient dogs
    and happy, satisfied clients. Rather than catching up
    for weeks after your dog was trained, we combine full
    day immersive training with personalized private owner
    lessons and lifetime group classes….to get the most
    out of your dog’s training. https://sitmeanssit.com/dog-training-mu/reno-carson-city-dog-training/

  25. Kent Clyde

    2023/05/25 at 04:28

    This is amazing blog!

  26. Klay Alexander

    2023/07/25 at 04:26

    Nice!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *