Холливудын жүжигчдийн тавьсан этгээд 10 шаардлага

1

Кинонд тоглохоор холливудын жүжигчид гэрээнд гарын үсэг зурахдаа сонин хачин шаардлага тавьдаг байна. Өөрийн этгээд шаардлагаараа Холливудын түүхэнд бичигдсэн жүжигчдээс танилцуулж байна.

10. Пэрис Хилтон – The Other Guys, 2010

Холливудын жүжигчдийн тавьсан этгээд 10 шаардлага 2

Киноны нэг өдрийн зураг авалтад өөрийнхөө дүрийг бүтээхийг Пэрис Хилтоныг урьжээ. Түүний төлөөлөгчдийн тавьсан шаардлагад нэг хачирхалтай зүйл байв: амьд хавчтай аквариум тавих. Зураг авалтын үеэр Хилтон дуртай хоолоо идмээр санагдвал тогооч нь хийж өгнө. Хилтоны шаардлагыг биелүүлсэн, харамсалтай түүний тоглосон хэсгийг кинонд оруулаагүй ажээ.

9. Стив МакКуин-The Towering Inferno, 1974

Холливудын жүжигчдийн тавьсан этгээд 10 шаардлага 3

Тус киноны хоёр гол дүрийн баатар – Пол Ньюман болон Стив МакКуин. МакКуин гэрээнд гарын үсэг зурахдаа түүний репликийн тоо Ньюмантай адил хэмжээгээр (энэ шаардлагыг биелүүлэхийн тулд кино зохиолыг зассан), постерийн хуудас дээр түүний нэр эхэнд нь бичигдэх ёстой гэсэн шаардлагууд тавьсан. Fox болон Warner студийнхэн жүжигчинтэй тавьсан шаардлагын талаар уулзаж ярилцаад ямартай ч тэр үед Ньюман илүү нэртэй байсан учраас түүний нэр болон зургийг МакКуинийнхээс дээр байрлуулах болжээ.

8. Жек Николсон – The Departed, 2006

Холливудын жүжигчдийн тавьсан этгээд 10 шаардлага 4

Жек Николсон гэмт хэргийн бүлгэмийн толгойлогчийн дүрийг бүтээхдээ өөрийгөө сексэд донтогч байхаар кино зохиолд оруулахыг хүссэн байна. Тийм учраас хиймэл эрхтэн гаргадаг хэсгийг порно кинотеатр авахыг шаардсан байна. Түүний хүсэлтээр ч мөн, охидуудтай наргиж, кокаин татаж байгаа хэсгийг нэмжээ. Үүнийг нь найруулагч Мартин Скорсезе хүлээн зөвшөөрсөн юм, учир нь уг киног гонконгийн “Infernal Affairs” киноноос ялгаж өгчээ.

7. Жорж Клуни – The Gravity, 2013

Холливудын жүжигчдийн тавьсан этгээд 10 шаардлага 5

Жорж Клуни хоёрдугаар дүрийг бүтээсэн ч түүний тавьсан шаардлагыг кино студи биелүүлэхээс өөр аргагүйд хүргэсэн юм. Зураг авалтыг хийсэн Лондонгийн захад түүний трейлерийн хажууд тусгайлан цэцэрлэг тохижуулжээ: баскетболын талбай, наран шарлагын урц, халдаг ванн. Энэ бүхнийг хийхийн тулд студи 100 мянган фунт стерлинг зарцуулсан байна. Нутгийн хүүхдүүд тэр газар руу нэвтрэн орж тоглохыг маш их оролддог байсан ч маш өндөр хамгаалалттай байдаг байв.

6. Шэрон Стоун – Basic Instinct 2, 2006

Холливудын жүжигчдийн тавьсан этгээд 10 шаардлага 6

Шэрон Стоуныг кинонд тоглуулахыг урихад тэрээр 14 сая долларын шагналаас гадна зочид буудлын ерөнхийлөгч өрөө, зэвсэглэсэн бие хамгаалагч, жолоочтой машин, гурван асрагч, хоёр туслах, цахилгаан хэрэгслийг хэд хэдээр нь шаарджээ. Мөн, зураг авалт дууссаны дараа дүр бүтээхдээ өмссөн бүх гоёл чимэглэл, хувцас хунараа гэртээ авч явахыг шаардсан байна. Зураг авалтын талбай дээр сигар татахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ ч хэлжээ.

5. Майкд Майерс – Shrek, 2001

Холливудын жүжигчдийн тавьсан этгээд 10 шаардлага 7

Сонирхуулж хэлэхэд Shrek киноны гол дүрийн баатруудын репликийг гурван ч удаа бичжээ. Эхлээд Крис Фарли-Шрэкийн дууг оруулахад хөлсөлсөн боловч дүрийнхээ 80% бичүүлсэн байхдаа хар тамхи хэтрүүлсэн татсанаасаа болоод нас барсан. Дараагийн Шрекийн дүрийг Майк Майерст зориулж бичив. Тэр бүх ажлаа гүйцэтгэсэн ч канадын комик Шрэк шотланд жирийн ардын аялгаар буюу Майерсийн ээж багад нь үлгэр ярьж өгдөг байсан тэр аялгаар ярих ёстой гэж шийджээ. Ингээд DreamWorks студи түүнд 4 сая доллар санал болгож Шрекийн дүрд дахин дуу оруулжээ. Тэгэхээр киноны төсөв анимицад яваагүй дуу оруулахад зарцуулагдсан гэж хэлж болохоор байгаа биз.

4. Уилл Смит – Men in Black 3, 2012

Холливудын жүжигчдийн тавьсан этгээд 10 шаардлага 8

Энэ ангийн зургийг Нью-Йоркод авчээ. Уилл Смит зүгээр нэг трейлер шаардсан, хоёр том зөөврийн байшин шаарджээ. Нэг нь хоёр унтлагын өрөө, хоёр угаалгын өрөө, бар, туслагч нарын ажлын өрөө, 100 дюймын хэмжээтэй зурагт, харин нөгөө байшинд нь бэлтгэлийн заал байхаар зохион байгуулжээ. Эдгээр байшингуудыг тээвэрлэж буй машин нь аварга том учир хажуугийн байшинд амьдарч байсан оршин суугчдын нарыг хаадаг, цагдаа нар машиныг нь төлбөртэй зогсоолд тавихыг шаарддаг байжээ.

3. Клинт Иствуд – The Outlaw Josey Wales, 1976

Холливудын жүжигчдийн тавьсан этгээд 10 шаардлага 9

Та мундаг ковбой гэж бодъё, таны хайр дурлалд хэн нэгэн саад болоод байвал яах вэ? Та үнэхээр мундаг ковбой бол түүнийг ална. Хэрвээ та зүгээр ковбойн дүрийг бүтээж байгаа бол саад болоод байгаа нөхрийг хална даа. Клинт Иствуд яг л ингэсэн юм. Тэрээр найруулагч Филип Кауфманыг ажлаас нь халуулж чадсан юм, хөөрхий тэр Клинт Иствудийн хайр дурлалд саад болоод байжээ: киноны эмэгтэй гол дүрийг бүтээсэн Сондро Локтой Иствуд хайр учруулаад байсан юм. Иствуд киног өөрөө найруулж дуусгасан бөгөөд кино ч маш их алдаршиж чадсан. Гэхдээ энэ цагаас хойш Холливудад нэгэн бичигдээгүй хууль гарчээ: продюссер эсвэл жүжигчин нар найруулагчийн албан тушаалыг эзлэхийн тулд найруулагчийг халуулж болохгүй. Энэ бичигдээгүй хуулийг “Иствудын дүрэм” гэнэ. Иствуд жүжигчин Локтой 13 жил хамт амьдарсан ч гэсэн гэрлэх санал тавиагүй, хөөрхий Лок хоёр ч удаа Иствудын хүүхдийг авахуулж байсан байна.

2. Гэри Бьюзи – “Quigley”, 2003

Холливудын жүжигчдийн тавьсан этгээд 10 шаардлага 10

Киноны гол баатар залуу авто осолд орж нас бардаг. Нүглээ наманчил хэмээн түүнийг дэлхий рүү буцаадаг билээ. “Тэнгэр”-т очих тэр хэсгийг Гэри Бьюзи өөрийнх нь хэлснээр засал чимэглэл хийхгүй бол тоглохгүй гэж тулгажээ. Тэр 1988 онд клиник үхэлд орж байсан бөгөөд диваажинд очоод ирсэн гэж ярьдаг байв. Тайз засал чимэглэлийнхэн буруу буйдан тавьж, толь өлгөсөн байжээ. Гэригийн хэлж байгаагаар бол Тэнгэрт ямар ч толь байхгүй гэнэ.

1. Мартин Брандо – The Island of Dr. Moreau, 1996

Холливудын жүжигчдийн тавьсан этгээд 10 шаардлага 11

Галзуу эрдэмтэн хувин толгойдоо хийгээд яваад байдаг билээ? Энэ бол найруулагчийн хийж байгаа жил биш шүү. Брандод зүгээр л толгойдоо хувин углаад явах нь сайхан санагдсан юм, тэгээд ингэж зураг авалтад оролцон гэж шаардсан. Мөн, жүжигчин-туулайг байнга өөртэй нь цуг зураг авалтад оруулахыг шаарджээ. Эдгээр шаардлагыг хангаагүй тохиолдолд зураг авалтад орохгүй болохоо мэдэгдэж байв.

5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Од

    2016/09/17 at 09:31

    Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичих юмаа энэ сэтгүүлчэнцэрүүд. Бичсэн юмаа эргрж хардаггүй юм байх даа.

  2. Зочин

    2016/09/17 at 13:11

    манай 2-р ангийн хүү маань үүнээс дээр бичнэ дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *