Гэрийн нөхцөлд хан боргоцой тарих дэлгэрэнгүй гарын авлага

3

Гэрийнхээ цонхны тавцан дээр халуун орны уур амьсгалыг бий болгоё.

Гэрийн нөхцөлд хан боргоцой тарихад танд шинэхэн хан боргоцой, жимсээ тарих хөрстэй цэцгийн сав байхад л хангалттай. Танд шаардлагатай бүх зүйл байгаа бол зааврын дагуу тарьж эхэлнэ.

Бэлтгэл ажил

Алхам 1. Шинэхэн хан боргоцой худалдаж авна

Дэлгүүрээс шинэхэн хан боргоцойгоо худалдаж аваад тарих ажилдаа орно.

Худалдан авахдаа гадна үзэмжийг нь сайтар ажиглаарай, ургуулахад тохиромжтой хан боргоцой сонгож авна:

  • Хатуу ногоон навчтай байх ёстой, ямар нэгэн шаргал эсвэл бор толбогүй
  • Шаргал-бор өнгөтэй барьж үзэхэд хатуу хальстай байх ёстой
  • Амтлаг сайхан үнэртэй

Жимсний эргэн тойрон цохигдсон эсэхийг шалгаарай. Мөн навчны угийг шалга – тэнд бас хумигдсан байдаг ажээ.

Алхам 2. Хан боргоцойн дээд хэсгийг салгаж авах

Нэг гараараа жимсээ бариад нөгөө гараараа навчны угаар барьж онгойлгоно. Дээд оройг гэмтээхгүйгээр болгоомжтой хийгээрэй.

Хан боргоцойн дээд оройг гэмтээхээс айгаад байвал бага зэргийн зөөлөн эд үлдээж болно. Навчны эргэн тойронд үлдсэн хэрэггүй хэсгүүдийг гараараа салгаж авна. Жимсний дээд оройгоос шинэ жимс ургаж эхэлнэ, тийм учраас гэмтээхгүй байхыг анхаараарай.

Алхам 3. Навчнуудыг хатаана

Доош харуулсан байдлаар долоо хоног хатаана. Уг болон навчнууд хатах ёстой.

Алхам 4. Оройн үндсийг ургуулна

Стакан ус хийнэ. Савны ам том байвал илүү тохиромжтой, хан боргоцойн иш бүрэн багтахаар хэмжээтэй сав бэлдээрэй.

Хэрвээ тохиромжтой сав байхгүй бол дараах аргыг ашиглаж болно: ишний доод талаас 3-4 см-ийн өндөрт хэд хэдэн шүдний чигчлүүр хатгаж тогтоогч болгон ашиглана. Ингээд устай шилэн саван дээр тавихад иш бүхэлдээ шилэнд живэхгүйгээр тогтоно.

Устай шилэн саваа хуурай, гэрэлтэй газар тавиад тэвчээртэй хүлээж эхэлнэ. Үндэс нь хэдэн долоо хоногийн дараанаас цухуйж эхлэх юм. Энэ хугацаанд усаа үе үе сольж байхаас гадна тасалгааны хэмийг тогтвортой байлгахыг хичээгээрэй.

Ишнээс үндэс 5-6 см орчим гарсны дараа л суулгана – ургамал хөрсөнд ямар ч хүндрэлгүйгээр ургах боломжтой болох ажээ.

Суулгалт

Алхам 1. Тохирох цэцгийн сав сонгоно

Цэцгийн савны өндөр ойролцоогоор 15 сантиметр байна. Хөрсөөр дүүргэнэ, хөрсний 30% нь органик бодис байх ёстойг анхаарна уу. Мөн кактусын хөрс тохирдгийг мартаж болохгүй. Тэд хан боргоцойтой адил нэг төрлийн хөрсөнд дуртай.

Алхам 2. Дээд оройгоо суулгах

Хөрсөнд суулгахдаа зөвхөн үндсийг нь л суулгах ёстой анхаарна уу. Навчийг нь хөрсөнд булах хэрэггүй.

Алхам 3. Ургамлаа услаад дулаахан газар тавина

Анхны усалгааны дараа хөрсийг сайтар ажиглаарай – байнга чийгтэй байх ёстой. Үүний тулд ургамлаа долоо хоногт багаар бодоход нэг удаа усалж таарна. Тасалгааны хэм 18°C-ээс буурах ёсгүй. Мөн нарны гэрэл авч байх ёстойг анхаараарай. Уурших аргыг ч ашиглаж болно: цэцгийн савыг гялгар уутаар бүтээгээд хан боргоцойн ургалтыг хурдасгаж болно.

Алхам 4. Цэцэг гарахыг ажиглаарай

Хан боргоцой 6 сарын дараа л бүрэн ургаж эхэлнэ. Навчны дундаас цэцэг гарна – улаан конус хэлбэртэй, цаашид цэцэгний дэлбээ нь цэнхэр болох ажээ, тэгээд л жимс нь ургана даа.

16
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
2
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Oyunkhuu Dovchin

    Oyunkhuu Dovchin

    2018/05/26 at 14:46

    Баярлалаа

  2. Silvia Mazariegos

    Silvia Mazariegos

    2018/05/26 at 22:08

    Сайн байна уу
    Бид санхүүжилт, хөрөнгө оруулалт, зээлийн чиглэлээр мэргэшсэн агентлаг юм. Бид жилийн 2% / 5,000 $ -аас $ 100,000,000,000 санал болгодог. Таны өр зээл таны гэрт эсвэл таны мөрөөдлийн машин, таны хэрэгжүүлэх зээл, зээлийг авахын тулд таны өр зээл юм. Бид дараах үйл ажиллагаагаа явуулж байна: Авто Бэлчээр, Мотоцикл, Ипотекийн зээлийн зээл, Барилгын зээл, Зээлдэгчийн сар бүрийн төлбөр, Таны банк Хориотой гацах ба Та ашиггүй, эсвэл илүү сайн төсөл, Банк санхүүжилт , муу өр, хэрэгцээт тусламжийг төлөх. Бидэнтэй холбоо барина уу
    Шууд холбоо барих: имэйл: [email protected]

    Шууд харилцах: Имэйл: [email protected]

    Шууд холбоо барих: имэйл: [email protected]

    Шууд харилцах: Имэйл: [email protected]

    Өдөрт 24 цаг нээлттэй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *