Өдөр бүр хүйтэн усанд орж хэвшвэл хүний биед ямар ач тустай байдаг вэ?

2

Хүйтэн усанд орно гэдэг хүн бүрийн зориглоод байдаггүй зүйл боловч эрүүл мэндэд олон төрлийн ашиг тустай байдаг аж. Хүйтэн усанд тогтмол орсноор цусны эргэлт сайжирч, дархлааны тогтолцоо бэхжиж, булчинг амрааж бие суллах зэрэг олон эерэг нөлөөтэй.

Гүн нойрсоход тань тусална

© Ground Picture / Shutterstock, © Prostock-studio / Shutterstock

Хүмүүс унтахын өмнө ихэвчлэн халуун шүршүүрт орж алжаалаа тайлдаг. Тэгвэл хүйтэн усанд орох нь ч түүнтэй ижил нөлөөг үзүүлдэг. Хүйтэн ус нь стрессийн дааврыг бууруулж, дархлааг дэмжин хүний биеийг амраах, нойргүйдлээс урьдчилан сэргийлэх үйлдэлтэй байдаг ажээ.

 

Үсийг гэрэлтсэн, өнгөлөг болгоно

© Voyagerix / Shutterstock, © puhhha / Shutterstock

Үнэтэй бүтээгдэхүүнд мөнгө заралгүйгээр үсээ гэрэлтсэн өнгөлөг болгохыг хүсвэл өдөр тутамдаа хүйтэн усанд орж хэвшихийг зөвлөж байна. Халуун усаар үсээ угаахаас ялгаатай нь хүйтэн ус үсийг хуурайшуулахгүй байхын зэрэгцээ үсийг бэхжүүлэх давуу талтай.

 

Олон эрхтний үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй

Өглөөний цагаар хүйтэн усанд ороход бие сэргэж, ходоод гэдэс, зүрх, цөс зэрэг эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжихэд тустай байдаг ажээ. Түүнчлэн хүйтэн шүршүүрт орсноор шээcний хүчлийн хэмжээ буурч, бөөрний үйл ажиллагаа эрчимжих давуу талтай.

 

Жингээ хасахад тань тусална

© Alliance Images / Shutterstock, © Africa Studio / Shutterstock

Сүүлийн жилүүдэд илүүдэл жингээ хасна гэдэг хүн бүрийн хувьд хүндрэлтэй асуудлуудын нэг байх болсон. Тэгвэл хүйтэн шүршүүрт тогтмол орсноор бор өөхний эд идэвхжиж калори хурдан шатааж, жингээ хурдан хугацаанд хасах боломжийг олгодог ажээ.

26
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bea Bea Bea

    Bea Bea Bea

    2023/01/20 at 00:05

    het ikh huiten usand oroh bas demi huiten buleen us ikh zugeer

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *