Хөлийн улаар аливаа өвчнийг эхэн үе дээр нь оношлох боломжтой боловч хүмүүсийн үл тоож орхигдуулдаг эрүүл мэндийн 7 асуудал

3

Эрүүл мэндтэй холбоотой асуудлыг бид арьсны байдлаар тодорхойлж болно гэдгийг сайн мэднэ, тийм учраас аливаа шинж тэмдгийг алдахгүйн тулд арьс хагарах, тууралт зэргийг анхаарч байх хэрэгтэй. Нүд – сэтгэлийн толь хэмээгддэг ч гэлээ мөн бие махбодид гарч байгаа өөрчлөлтийг ч илэрхийлдэг байна. Тэгвэл хөлийн тухайд? Маргаангүй, бид хөлийн уландаа анхаарал тавьдаг, педикюр хийлгэдэг, гэсэн хэдий ч хөлийн арьс болон хумсандаа зохих анхаарал тавьж чадаж байна уу? Хөлийн улаар бид багаар бодоход эрүүл мэндийн 7 асуудлыг мэдэж авч чадна. Харин бид тэр шинж тэмдгийг үл тоон орхиж байна.

Shutterstock.com

 

1. Арьс хуурайшиж, хагарах

Хөлийн ул хатуурч хагардаг, үүнийг бид гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой. Уг өөрчлөлт эрүүл мэндэд ямар нэг өөрчлөлт явагдаж байгааг илтгэдэг байна, жишээ нь бамбай булчирхайн үйл ажиллагааг шалгуулах хэрэгтэй. Арьс хуурайшиж, хагарч байгаа нь мөн бодисын солилцооны хэвийн үйл ажиллагаатай холбоотой байхаас гадна дааврын ялгаруулалт дутагдсантай холбоотой ажээ.

fabiosa

 

2. Бадайрах мэдрэмж

Хэрвээ эвгүй байрлалд удаан байсан бол захын эрхтнүүд бадайрах нь хэвийн үзэгдэл. Хэрвээ уг мэдрэмж идэвхтэй хөдөлгөөний үеэр илэрч байгаа бол цусны эргэлт доголдсоныг илтгэнэ. Мөн чихрийн шижингийн 2-р төрөлтэй холбон үзэх тохиолдлууд бас бий.

Shutterstock.com

 

3. Хүйтэн ул

Хөлийн ул цаг агаар болон өмссөн хувцаснаас үл шалтгаалан хүйтэн байвал – цус багадалтын шинж тэмдэг болно. Мэдрэлийн захуудаар цусан хангамж хангалтгүй байх нь мөн чихрийн шижинтэй холбоотой, үүнээс гадна цусны өндөр даралт, зүрх-судасны системийн үйл ажиллагаа доголдсон байна гэж үздэг.

Seasontime / Shutterstock.com

 

4. Хөлийн улаар өвдөх

Хөлийн улаар өвдөх – эвгүй гутал өмссөн үед хөлийн ул өвддөг. Хэрвээ хөлөнд эвтэйхэн гутал өмсдөг бөгөөд хөл дээрээ ачаалал авдаггүй ч гэсэн хөлийн улаар өвдөөд байвал яс цуурсан байх магадлал өндөр юм.

Shutterstock.com

 

5. Хавагнах

Хөл хавагнахад гадаад үзэмжийг гутаагаад зогсохгүй гутал өмсөхөд ч эвгүй мэдрэмж төрүүлдэг. Хэрвээ нэг байрлалд удаан хугацаагаар байсан учраас хөл хавагнасан бол (жишээ нь удаан нислэгийн дараа) эсвэл жирэмслэлтийн үеэс өөр тохиолдолд бол тунгалгийн систем, бөөрний дутагдал, бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдсонтой холбоотой юм.

fabiosa

 

6. Хөлийн хумсны хэлбэр өөрчлөгдөх

Хөлийн хумс товойгоод байвал уушгиа эмчид үзүүлэх хэрэгтэй. Хэрвээ нөгөө тийшээ нугараад байвал төмрөөр баялаг хоол хүнс идэж байгаа эсэхээ анхаараарай.

Robert Przybysz / Shutterstock.com

 

7. Хумсны доор хар толбо үүсэх

Хэрвээ хумсны толины цаана хар толбо эсвэл судал үүсээд байвал мөөгөнцрийн халдвар явагдаж байгаа эсэхийг шалгуулна (гэхдээ хумсандаа бэртэл гэмтэл авсан эсэхээ сайтар бодоорой).

Энэ бүхнээс харахад хөлийн ул эрүүл мэндийн талаар бидний бодож байснаас ч их зүйлийг илэрхийлж байна. Хэрэгтэй мэдээллийг хүн болгонтой хуваалцахыг хичээгээрэй. Та болон таны хайрлаж явдаг хүмүүс эрүүл энх байг.

29
ГоёГоё
18
ГайхмаарГайхмаар
11
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
10
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *