Нострадамусын 2023 оны тухай зөгнөлүүд: ноцтой аюул хүн төрөлхтөнийг хүлээж байна уу эсвэл энэ бүхэн зүгээр л утгагүй зүйл үү?

1

Нострадамус 500 жилийн тэртээ дэлхийд алдартай “Les Prophéties” (“The Prophecies”/”Мэргэ”) зохиолоо туурвисан бөгөөд уг зохиолд ирээдүйд болох 942 үйл явдлыг зөгнөн бичжээ. Жил болгон л “мэргэжилтэн”, “хуйвалдааны онолыг сонирхогчид” зөгнөлийг тайлж унших гэж хичээдэг. 2023 онд  юу зөгнөж бичсэн байж болохыг сонирхоцгооё. 

Хүмүүс ихэнх тохиолдолд болж өнгөрсөн үйл явдлыг “урьдчилан хэлдэг” тул эрдэмтний зөгнөлийг баттай гэж хэлэх боломжгүй юм. Гэхдээ түүний зөгнөлийн 70 хувь нь амьдралд биелэлээ олжээ. 

rsute.ru

Энэ бүхнээс дүгнэж үзэхэд түүний номд бичигдсэн зөгнөл бодит байж болохыг үгүйсгэхийн аргагүй. “Катрен” гэх түүний дөрвөн мөрт шүлэгт тодорхой цаг хугацаа дурдагддаггүй, гэхдээ судлаачид ямар нэгэн дэс дараалал байгааг тогтоогоод байна. Чухам юу зөгнөж хэлсэн байна вэ? 

Жишээ нь, Нострадамусын хэлж байгаагаар бол энэ жил Франциск папын хувьд сүүлчийн жил байх ажээ. Ром ч тарж бутарна. Католик шашны сүм уруудаж эхлээд удаж байгааг харгалзан үзвэл үнэний ортой зөгнөл шиг. 

dzeninfra.ru

Дэлхийн дулаарлыг зөгнөжээ, 40 жилд тохиогоогүй үер болно гэсэн байна (жил болгон л иймэрхүү урьдчилсан таамаг гаргадаг). Хэн мэдэх вэ дээ, энэ жил үнэхээр их үер болж дэлхийн хүн ам сайн сайхан амьдралын төлөө их нүүдэл хийх ч юм билүү? 

dzeninfra.ru

Итгэхэд бэрх ч гэлээ, манай гараг сүйрнэ гэдгийг хэд хэдэн удаа зөгнөсөн байдаг. Гэхдээ европын байгалийн идэвхтнүүдийн мэдэгдэж байгаагаар бол дэлхийн уур амьсгалын өөрчлөлт дэлхийн өнцөг булан бүрд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна. 

Нострадамус өөрийн “катрен”-д мөн “Марс дээр унах гэрэл”-ийн тухай дурджээ. Хэн нэгэн үүнийг гараг эрхсийн эсрэг хөдөлгөөн гэж тайлбарласан бол нэг хэсэг нь энэ жил улаан нүдэн гариг дээр хүрч чадах нь гэсэн итгэл найдвар тээж байгаа юм. Магадгүй ирээдүйд шилжин нүүх анхны алхмыг хийх ч юм билүү? 

ytimg.com

Үнэнийг хэлэхэд, Илон Маск ийм амбицийг өвөртлөөд удаж байгаа юм. Нострадамус түүнийг зөгнөсөн байж болох. 

Нострадамус мөн АНУ-д өрнөх үйл явдлыг ч зөгнөжээ. Америкчууд ерөнхийлөгчөө эсэргүүцэж жагсах бөгөөд энэ нь ард иргэдийн дунд эмх замбараагүй байдал үүсгэхэд хүргэнэ. Ялангуяа ядуучууд баячуудын эсрэг босох ажээ. Ийм зүйл байж болох уу? 

ria.ru

Ерөнхийлөгчтэй хамааралтай эсэргүүцэл үнэхээр байж болох юм. BLM-ээс хойш (Black Lives Matter) замдаа таарах бүхнийг устгаж сүйтгэх “эрх чөлөөний эрэлд” гэх мэт шинэ шалтгаанууд ар араасаа цуварсаар байна. 

За, хамгийн сонирхолтой хэсэг – дaйн бaйлдааны тухай зөгнөл. Нострадамусын хэлж байгаагаар бол цэpэг aрми (чухам хаанахынх гэдгийг нь тодорхойгүй)  Европын томоохон хотуудыг бүслэх бөгөөд 2024 он хүртэл үргэлжлэх Дэлхийн 3 дугаар дaйны эхлэлийг тавина гэжээ. Мөн исламын шашинтнуудын сөргөлдөөнийг ч дурдаж, тэд энэ удаад хор ашиглах бололтой. Азаар Нострадамус цөмийн зэвcгийн аюулыг зөгнөж хэлсэнгүй. 

infosmi.net

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд өөр хоорондоо сөргөлдөх болсон тул иймэрхүү “зөгнөл”-ийг юутай ч уялдуулж тайлбарлаж болох талтай. Түүний зөгнөлийг болгоомжлон хүлээн авах нэгэн бидний дунд цөөнгүй. Гэхдээ үйл явдал өрнөж дууссаны дараа л зөгнөлийг тайллыг ойлгох нь элбэг. 

Та зөгнөлд итгэдэг үү? Эсвэл “мэргэжилтнүүд” нөхцөл байдалд тохируулан номд дурдагдсан эшлэлийг тайлбарлаж толгой эргүүлж байна уу?  

13
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Шагдар Цэдэв

    Шагдар Цэдэв

    2023/01/19 at 19:03

    Ариун Библи унш,бичигдсэн бүхэн нь нотолготой зөгнөлтэй биелэлттэй ном өөр хаанч байхгүй 3500 жилийн өмнө бичигдсэн хүн төрлөхтөний түүх,өнгөрсөн одоо ирээдүйд болох зүйлийг болохоос нь өмнө сэрэмжлүүлэг болгон бичигдсэн Бурханы үг,хүн бүр ихэс дээдэс баян хоосон бүгдээрээ судал,үнэн ганц энэ номонд байдаг юм

  2. Uchralbat Khuder

    Uchralbat Khuder

    2023/01/19 at 19:07

    завтай новш вээ .би тэрийг хэдэн шат зөгнөл бичсэн гэж сонсож байсан хаашаа юм жил болгоныг зөгнөөд байсан юмуу. арай намайг хэдэн гр баас гаргахыг тэр чинь зөгнөчихсөн юм биш бмздээ😂😂😂😂

  3. Эмгүй Эмчилгээ

    Эмгүй Эмчилгээ

    2023/01/19 at 19:26

    Ариун Библид бичигдсэн байдаг

  4. Cue Yadam

    Cue Yadam

    2023/01/19 at 20:09

    Эртний шашин болон сүмийн хэллэгээр бичигдсэн зүйлийг урьдчилан тайлж чаддаггүй байхаа.Болсон хойно нь тааруулж уншиж тайлдаг байх гэж боддог

  5. Данхан Толгойт

    Данхан Толгойт

    2023/01/19 at 21:52

    Хойд солонгос иран хоёр АНУг хоёр талаас нь хэмх дайрч пуужингаар сайн гэгч нь балбаад өгөөсэй АНУ дэндүү их даварч байгаа шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *