Гар утсаа сэрүүлэг болгон ашигласаар л байна уу?

0

Гар утас гэдэг зүйл бий болсон нь бидний амьдралыг ер бусын сонирхолтой, холбоо харилцаатай, хялбар болгосон. Ялангуяа бүхнийг багтааж агуулсан ухаалаг гар утасгүйгээр өнөөгийн хүн төрөлхтний амьдралыг төсөөлөхийн аргагүй болжээ. Гэвч аливаа зүйл үргэлж хоёр талтай байдаг. Үүний адилаар гар утсанд бас сөрөг нөлөө бий. Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх туяанаас эхлээд амьд харилцаанд саад учруулдаг гэх мэт. Ямартай ч гар утсаа сэрүүлэг болгон ашигладаг маш олон хүмүүс байдаг ба гар утасны оронд сэрүүлэгтэй цаг ашиглах ёстой шалтгаануудыг энд дурдаж байна.

Гар утсаа сэрүүлэг болгон ашигласаар л байна уу? Үүнийгээ яг одоо зогсоох шалтгаан энд байна 3
1. Орондоо орохдоо гар утсаа авч орох нь унтахаасаа өмнөх хэдэн минутыг гар утасны дэлгэц ширтэхэд зарцуулахад хүргэдэг. Энэ нь нойрсоход сөрөг нөлөөтэй. Олонх нь мэргэжлийн хүмүүс ор руугаа явахаасаа өмнө нэг цагийн турш дэлгэц ширтэхгүй байхыг зөвлөдөг. Дэлгэцний гэрэл нь хараанд төдийгүй сэтгэлзүйд ч таагүй нөлөөтэй юм байна.

Гар утсаа сэрүүлэг болгон ашигласаар л байна уу? Үүнийгээ яг одоо зогсоох шалтгаан энд байна 2
2. Өглөө сэрмэгцээ хамгийн түрүүнд гар утсаа шүүрч авах нь сэрүүлэг унтраахаас олон зүйлийг гарцаагүй хийхэд хүргэдэг. Шүдээ ч сойздож амжаагүй байж имэйлээ шалгах, Facebook орох зэрэг үйлдэл хийснээр үлдсэн цаг хугацааг яарч сандран өнгөрүүлэхэд хүргэдэг. Гэтэл эдгээр үйлдлүүд нь тийм ч чухал бус байх нь олонтаа.

Гар утсаа сэрүүлэг болгон ашигласаар л байна уу? Үүнийгээ яг одоо зогсоох шалтгаан энд байна 4

3. Шөнө дунд сэрж, Facebook-т ороход хүрдэг. Шөнө дунд сэрчихвэл гарт ойр байгаа утсаа шүүрэн авч, Facebook хэсэх тохиолдлууд цөөнгүй гардаг. Энэ нь дор хаяж нойрыг чинь 1 цагаар хугаслана.

Гар утсаа сэрүүлэг болгон ашигласаар л байна уу? Үүнийгээ яг одоо зогсоох шалтгаан энд байна 5

4. Нойрсох цаг бол хосуудын хоорондох хувийн цаг байх ёстой. Олон хосууд орондоо орчихоод тус тусдаа гар утсаараа ямар нэгэн зүйл хийх нь түгээмэл үзэгдэл болжээ. Энэ нь хосуудын цаашдын харилцаанд сөргөөр нөлөөлөхөд хүргэнэ.

Гар утсаа сэрүүлэг болгон ашигласаар л байна уу? Үүнийгээ яг одоо зогсоох шалтгаан энд байна 6

5. Ямар ч байсан гар утас бол хамгийн шилдэг сэрүүлэг биш. Яг сайхан унтах гэж байтал хэн нэгэн дугаар андуурсан этгээд залгах ч юм уу, ер нь тохиромжгүй.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *