Өргөст хэмхний таныг гайхашруулах хэрэглээнүүд

0

Жилийн энэ үе бол бүхий л төрлийн жимс, хүнсний ногоо бүрэн боловсорч элбэг дэлбэг байдаг сайхан цаг. Энд тэндхийн мухлаг, машины тээш, асар майханд худалдаалагдаж байгаа хүнсний ногоонуудын дунд хамгийн түгээмэл байдаг нэг хүнсний ногоо бол өргөст хэмх. Шүүслэг, амтлаг, амин дэмээр баялаг энэ ногоонд маш олон хүн дуртай байдаг. Ялангуяа бүсгүйчүүд гоо сайхны зориулалтаар ашиглахаар эсвэл өвлийнхөө нөөцийг бэлтгэхээр өргөст хэмх худалдан авах дуртай. Тэгвэл энэ ногоог зөвхөн идэх эсвэл нүүрэндээ маск тавихад л ашиглаж болно гэж бодож байвал эндүүрэл аж. Өргөст хэмхээр шарталтаас сэргийлж, гал тогооны өрөөний тосгуур цэвэрлэж болно гэж та бодож байсан уу? Өргөст хэмх нь та бидний бодож байснаас ч үр ашигтай хүнсний ногоо болохыг та эндээс мэдэх боломжтой.

Өргөст хэмхийн шим тэжээлт чанар, эрүүл мэндийн үр ашиг

Өргөст хэмхний таныг гайхашруулах хэрэглээнүүд 2Өргөст хэмхэнд бидэнд өдөр тутамд шаардлагатай байдаг олонх амин дэмүүд агуулагддаг. Ганцхан ширхэг өргөст хэмхэнд В1, В2, В3, В5, В6 витаминууд, фолийн хүчил, С витамин, кальци, төмөр, магни, фосфор, кали, цайр агуулагддаг.

Өргөст хэмх энергийн эх үүсвэр

Өргөст хэмхний таныг гайхашруулах хэрэглээнүүд 1Үдээс хойш болох үед ядарсан мэдрэмж төрөөд байна уу? Кофе гэх мэт сэргээгч ундаагаа хойш тавиад ганц ширхэг өргөст хэмх ав. Өргөст хэмх болон В-гийн төрлийн витаминуудаар баялаг. Таныг сэргээж, дараагийн хэдэн цагийн турш эрч хүчээр дүүрэн байлгахын хамт тодорхой хэмжээний шингэнээр хангана.

Хөлөрч цантсан толь цэвэрлэгч

Өргөст хэмхний таныг гайхашруулах хэрэглээнүүд 3Шүршүүрт ороход цантсан толь таныг залхааж байна уу? Хэрчим өргөст хэмхээр арччихвал цанталтыг багасгахаас гадна таатай үнэр түгээнэ.

Цагаан тугалгаар бүрсэн хөнгөнцагаан савтай хамт өт авгалдайнууд, хортон шавьжнуудыг зайлуулна.

Өргөст хэмхний таныг гайхашруулах хэрэглээнүүд 4Гадаах бяцхан цэцэрлэгт чинь урилгагүй зочид ирээд байвал хөнгөнцагаан саванд хэдэн хэрчим өргөст хэмх хийгээд тавьчих. Хөнгөнцагаантай урвалд орсон өргөст хэмх хүмүүст хор нөлөөгүй, мэдэгдэхгүй ч хортон шавьжнуудын хувьд ой гутмаар үнэр ялгаруулдаг.

Өлсгөлөн дарагч

Өргөст хэмхний таныг гайхашруулах хэрэглээнүүд 5Оройн хоолыг 16 цагаас өмнө идэх нь эрүүл мэндэд тустай. Гэвч унтах хүртэлх хугацаанд өлссөн мэдрэмж төрдөг. Харин энэ үед өргөст хэмх хамгийн шилдэг, хамгийн эрүүл сонголт байдаг.

Өргөст хэмхэнд супер цэвэрлэгч хүч агуулагддаг.

Өргөст хэмхний таныг гайхашруулах хэрэглээнүүд 6Зэвэрдэггүй гангаар хийсэн цорго, тосгуур болон бусад зүйлсээ цэвэрлэх ‘ногоон’ арга хайж байвал өргөст хэмхийг сонго. Хэрчим өргөст хэмхээр сав суулгаа үрэхэд хуучин толбыг арилгаж, сайхан өнгө оруулахаас гадна сав суулганд зураас үлдээхгүй, хуруу гарыг муухай болгохгүй.

Шарталтыг анагаагч

Өргөст хэмхний таныг гайхашруулах хэрэглээнүүд 7Үдэш уусан хатуу юмнаас болж өглөө толгой өвдөх, дотор муухайрах зовлонг амсахыг хүсэхгүй байгаа бол орондоо орохоосоо өмнө хэдэн хэрчим өргөст хэмх идчих. Өргөст хэмхэнд хангалттай хэмжээний сахар, В витаминууд, биеийн алдагдсан шим тэжээлийг нөхөх чадвар агуулагддаг. Мөн өргөст хэмхний 90% нь ус байдаг учир таны алдсан шингэнийг ч нөхнө.

Амьсгалыг цэвэршүүлэгч

Өргөст хэмхний таныг гайхашруулах хэрэглээнүүд 9Бизнес зоог барьсны дараа танд бохь эсвэл гаа байхгүй байгааг мэдвэл хэдэн хэрчим өргөст хэмх идээрэй. Энэ хүнсний ногоо 30-хан секундын дотор амны хөндийг чинь цэвэрлэж, амьсгалыг чинь таатай болгоно.

Яаралтай үед гутал өнгөлөгч

Өргөст хэмхний таныг гайхашруулах хэрэглээнүүд 10Чухал уулзалт, ажлын ярилцлагын үед гутлаа өнгөлөх яаралтай шаардлага гарсан бол шинэхэн өргөст хэмхний хэрчмээр зүлгэ. Энэ нь гайхалтай өнгө оруулаад зогсохгүй ус нэвчихгүй байхад тусалдаг.

Чахарсан нугас

Өргөст хэмхний таныг гайхашруулах хэрэглээнүүд 11Хаалганы чахарсан нугасыг ‘анагаахад’ өргөст хэмх тусална. Таныг өөр илүү сайн тослогч материал олох хүртэл элдэв дуу чимээг дарж чадна.

Стресс арилгагч

Өргөст хэмхний таныг гайхашруулах хэрэглээнүүд 12Гоо сайхны газар, саунд очих завгүйдээ стрессдэх хэрэггүй. Үүний оронд бүтэн өргөст хэмх аваад томхон хэрчиж, буцалж байгаа усанд хий. Өргөст хэмх бүхий усны уураар шинэхэн ээжүүд, төгсөлтийн шалгалт өгөх гэж байгаа оюутнууд зэрэг ачаалал ихтэй хүмүүс нүүрээ утаж, амьсгалахад нүүрний арьсанд таатай нөлөө үзүүлээд зогсохгүй тайвшруулах, стрессийг арилгах үйлчилгээ үзүүлдэг.

Шидэт баллуур

Өргөст хэмхний таныг гайхашруулах хэрэглээнүүд 13Хүүхдүүд гартаа тааралдсан тосон харандаа, маркер, үзэг бал тэргүүтнээр хана туургыг ‘чимэх’ дуртай. Энэ үед өргөст хэмхний гадна хальстай талаар тэдгээр зурааснуудыг зөөлөн үр. Дараа нь түүнийгээ хальслаад идчихэж болно.

1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *