Амттай зуушны жор: Жигнэсэн амтат чинжүүний ороомог

0

Энэ зуушийг зооглосон зочид тань танд алга ташин талархах болно.

Орц:

  • Улаан амтат чинжүү (урт, нарийхан) – 1 кг
  • Багахан давстай брынза – 500 г
  • Боодол яншуй
  • Гаа – хагас боодол эсвэл базилик байж болно
  • Оливийн тос – 50 мл
  • Давс, перец

Бэлдэх арга:

1. Шарах шүүгээг 180 хэм хүртэл халаана.

2. Чинжүүгээ шарах шүүгээний хавтан дээр тавьж оливийн тос цацна. Шарах шүүгээнд зөөлөртөл нь болгоно. Үе үе эргүүлнэ. Амтат чинжүү зөөлрөхөөс гадна бага зэрэг боровтор өнгөтэй болсон байна.

3. Бэлэн болсон чинжүүгээ саванд эсвэл гялгар уутанд хийж амыг нь боогоод хөргөнө. Ингэж хөргөвөл чинжүүгээ амархан цэвэрлэх боломжтой болно.

4. Хөрсөн чинжүүг үр зэргээс нь салгаж цэвэрлээд 4,5 см-ийн уртаар хэрчинэ.

5. Яншуй, гаагаа жижиглэн хэрчинэ.

6. Брынзатай хольж, оливийн тос, давс, перецээр амтална. Сэрээгээр сайн нухна.

7. Чинжүүн дээр амталсан брынзагаа тавиад хуйлж ороомог хийнэ. Шаардлагатай бол оливийн тос цацаад хөргөнө.

1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *