Сорил: Та өөрийнхөө биологийн насыг тодорхойлоорой

1

Паспорт дээр адил настай ч өөр хоорондоо хавьгүй залуу, хөгшин харагддаг хүмүүстэй бид хэд хэдэн удаа учирч байсан. Нэг нь 40 настай ч аль хэдийн өвгөн шиг харагдана, харин нөгөө нь 60-тай мөртлөө залуухан, эрч хүчтэй харагдах тохиолдол бий. Бидний эрүүл мэндийн байдал амьдарсан жилтэй хамааралгүй харин бие махбодийн хадгалалттай хамаатай байдаг. Энэ хүчин зүйл нь л хүний биологийн насыг тодорхойлдог юм.

Биологийн насыг яг таг хэмжиж гаргадаг үнэмлэхүй тогтолцоо байдаггүй. Гэхдээ гэрийн нөхцөлд хэд хэдэн сорилыг бөглөөд таны бие махбодь хэдэн настай байгааг мэдэх боломжтой. Ийм жижиг судалгааны үр дүн нь тухайн хүний бие ямар насны бүлэгт хамаардгийг ойлгох боломжийг олгодог.

Нурууны уян хатан чанар

Хөлөө бага зэрэг нугалаад урагш тонгойгоорой. Хэрэв та 20-30 насных бол гараа шаланд бүтэн хүргэж чадна. 40 настай хүн энэ байрлалд газар хуруунуудаараа л хүрч чадна. Харин 50 настай бол гараараа шилбэндээ л хүрч чадна.

Өөр нэг арга бол – 1 минутын турш урагш тонгойх тоог тоолох юм. Минутанд 50 удаа тонгойвол 20 настай, 35-49 удаа бол 30 настай, 30-34 бол 40 настай, харин 25-29 бол 50 настай. 60 настай хүн минутанд 24 удаа бөхийж чаддаг.

Хариу урвалын хурд

Энэ сорилыг гүйцэтгэхэд танд хүн туслах шаардлагатай. Таньдаг хүнээрээ 50 см урттай шугам бариулна. 0-ыг газар луу чиглэсэн байхаар бариулах ёстой. Та гараа шугамны төгсгөлөөс 10 см доор байрлуулах хэрэгтэй. Туслах тань шугамыг унагаахад та шугамыг эрхий болон долоовор хуруугаараа барьж авах ёстой. Хариу үйлдлийн хурд нь таны хуруугаараа барьж авсан тоогоор хэмжигдэх болно. Дээрх тохиолдолд насны хамаарлын хүснэгт ингэж харагдана:

  • 20 см – 20 нас
  • 25 см – 30 нас
  • 35 см – 40 нас
  • 45 см – 60 нас

Тэнцвэрийн аппаратны байдал

Та нүдээ аниад, нэг хөл дээрээ зогсоно (нөгөө хөл газраас 10 см дээр байх ёстой). Насны хамаарал нь таны тэнцвэрээ хадгалж зогсож чадсан хугацаагаар хэмжигдэнэ. 20 настай хүн 30 секунд, 40 настай бол 20 секунд, 50 бол 15 секунд, 60 болон түүнээс дээш бол 10 секунд тогтож чадна.

Захын судаснуудын байдал

Алганыхаа эсрэг талын арьсыг эрхий болон долоовор хуруугаараа 5 секунд чимхээд тавиарай. Арьсан дээр цагаан толбо үүсэх болно. Алга болох хугацааг хараарай. 30 настай хүний арьсан дээрх толбо ойролцоогоор 5 секундэд арилдаг. 40 настай хүний арьс хэвийн өнгөнд ороход 8 секунд зарцуулна. 50 насанд 10 секунд, харин 60 насанд – 15 секунд.

Уушгины эрүүл мэнд

Уушгины эрүүл мэндийг асаалттай лааг үлээх зайгаар тодорхойлно. 20 насанд лааг 1 метрийн зайнаас үлээхэд амархан. 40 насанд 70-80 см, 60 насанд – 50-60 см.

Биологийн нас нь мөн амьсгалын давтамжаар тодорхойлогддог. Үүний тулд минутанд хэдэн удаа гүнзгий амьсгаа авч гаргаж байгааг тоолно. Насны хамаарал нь ийм:

  • 20 нас – 40-45 удаа
  • 30 нас – 35-39 удаа
  • 40 нас – 30-34 удаа
  • 50 нас – 20-29 удаа
  • 60 нас – 15-19 удаа

Үе мөчний байдал

Гараа нурууныхаа ард аваад (нэг нь дээр, нөгөө нь доор) хуруунуудаа салаавчилж атгаад далны түвшинд барина. 20 настай хүнийх ямар ч асуудалгүй хүрнэ. 30 настай бол хоёр гарын хуруунууд л хоорондоо хүрнэ. 40 настай бол гараа ойртуулж чадна. 50-аас дээш настай бол гараа нурууныхаа ард авахад ч хэцүү байдаг.

Төв мэдрэлийн системийн байдал

Энэ сорилыг хийхэд бага зэрэг бэлтгэл шаардлагатай. Туслах хүнээсээ цаасан дээр тус бүрдээ таван нүдтэй 5 мөр зурахыг хүс. Нүд бүрт 1-25 хүртэл энд тэнд дугаарлаж бичнэ. Дараа нь харандаа аваад хурдан, сатааралгүй, 1-25 хүртэл дарааллаар олно. Хэрэв таны нас 20 бол үүнд 35 секунд зарцуулна, 30 бол 36-40 секунд. 40 бол 41-50 секунд. 50 бол 60 орчим секунд зарцуулна.

Либидо (бэлгийн дур хүсэл)

Эрэгтэй бие махбодийн хувьд биологийн насыг бэлгийн хавьталд орсон давтамжийн харьцаагаар тодорхойлно. 20 настай эрчүүдийн хувьд энэ үзүүлэлт долоо хоногт 6-7 удаа гэж гарна. 30 настай бол 5-6 удаа. 40 бол 3-4 удаа. 50 болон түүнээс дээш настай эрэгтэй долоо хоногт 2-с ихгүй удаа бэлгийн хавьталд ордог.

/Хүний биеийн эрхтэн, тогтолцоо өөр хоорондоо адилгүй байдаг учир сорил бүр дээр биологийн нас өөр өөр гарч болно. Өөрийн биологийн насныхаа эцсийн дүнг мэдэхийн тулд хэмжсэн параметрүүдийн дундажийг олох шаардлагатай.

Биологийн хувьд хөгшрөх нь янз бүрийн хүчин зүйлтэй холбоотой байдаг. Түүнийг өвчин, стресс, буруу зуршил, ахуйн болон хүрээлэн буй орчны хүнд нөхцлүүд, хөдөлгөөнгүй амьдралын хэв маяг ихэсгэдэг. Хүн үргэлж хүндрэл, зовлонгоос зугтаж чадахгүй ч өөрийн эрүүл мэндээ хамгаалах бүрэн чадвартай байдаг. Ийм аргаар хүн бүр эрч хүч, оюун ухаан, ажиллах чадвараа хөгширтлөө хадгалах боломжтой байдаг.

13
Ха ХаХа Ха
6
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. erdftgy

    2017/10/27 at 23:49

    zazaza

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *