Спортоос хөндийрсөн мэргэжлийн бодибилдингийн тамирчид одоо ямар харагдаж байгаа вэ?

5
0
40,222

Өнөөдөр өөгүй бие хаатай байх моод болж, тиймээс спорт зааланд бэлтгэл сургуулилт хийх эрчүүд, эмэгтэйчүүдээр дүүрчээ. Их амжилт нөр их хөдөлмөрийн үр дүнд гарна гэдгийг бүгд сайн ойлгож байна.

Мэргэжлийн бодибилдингийн тамирчид булчингийн массаа нэмэгдүүлэхийн тулд тусгай бэлдмэл хэрэглэдэг. Тэрхүү бэлдмэл, товойж гарсан булчин болгоны төлөөс нь даанч аймшигтай үр дагавартай ажээ.

Жан Пьер Фукс

lemurov.net

Бага байхаасаа төрөл бүрийн спортоор хичээллэж байсан бөгөөд нэг л өдөр өөрийгөө бодибилдингийн төлөө төржээ гэдгийг ойлгосон гэдэг. Жан Пьер богино хугацаанд булчингийн массаа нэмэгдүүлж чадсан төдийгүй ялалтын төлөө тууштай тэмцдэг нэгэн байв. 310 кг жинтэй штангтай суултын дасгалын үеэр унаж өвдгөө хүнд гэмтээж, үүнээс болоод спортоо орхиход хүрчээ.

Ингээд тамирчин бизнесийн салбар руу орсон бөгөөд одоо ч гэсэн өвдөгнийхөө бэртлээ эмчлүүлсээр л байгаа юм.

 

Дориан Йейтс

lemurov.net

Дориан – “Mr. Olympia” тэмцээний зургаан удаагийн аварга. Тэрээр 35 насандаа мэргэжлийн тамирчны ажлыг орхижээ. Спортыг орхих болсон шалтгаан нь бас л гэмтэл. Гэхдээ тэр хамгийн сүүлчийн аваргыг авахдаа бэртэл гэмтлээ үл тоож шүд зуун тэмцжээ.

Өнөөдрийн Дориан – дасгалжуулагч хийж байна, мөн хүүгээ хэрхэн бэлтгэж байгаа тухай бичлэгийг бусадтайгаа хуваалцдаг ажээ.

 

Том Принс

lemurov.net

90-ээд оны үед спортын амжилтаар дүүрэн байсан тамирчин. Эрч хүчтэй бэлтгэлийн хажуугаар бэртэл гэмтэл салахгүй байсан учир төрөл бүрийн антибиотик, өвчин намдаах эм тасралтгүй уухад хүргэж байв.

34 настай Прис бөөрний хүнд өвчний улмаас их спортыг орхихоос өөр аргагүй болжээ. Тэрээр өнөөдөр 52 настай, мэргэжлийн хэл шинжлэлийн судлаач, бизнес эрхлэгч. Өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавихаас гадна стeроид хэрэглэдэг тамирчдын эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

 

Флекс Уиллер

lemurov.net

Араатны хүч ямар байдгийг үлгэр жишээ болон харуулж байсан тамирчин. Ид үедээ буюу “Mr. Olympia 2000” тэмцээнд ялалт байгуулсныхаа дараа сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байжээ.

Шалтгаан – төрөл бүрийн бэлдмэл хэрэглэсний улмаас бөөрний дутагдалд оржээ. Флекс тухайн үед химийн гаралтай эмчилгээнээс татгалзаж бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлсэн юм. Хоёр жилийн дараа уургийн хэт их хэрэглээнээс болж бөөрний архаг өвчин нь сэдэрсэн. 2019 онд Уиллер хөлөө тайруулсан ч бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлэн хийж сошиал сүлжээнд тайлангаа тавьсаар байна.

 

Пол Диллет

lemurov.net

Бэлтгэлийн этгээд аргаараа алдартай канад тамирчин. Гипноз буюу ховс, өндөр вольтын ачаалал, мaнсуурлын байдалд хүргэх арга техник … Энэ бүгд адреналины хэмжээг нэмэгдүүлж бэлтгэлийг илүү үр дүнтэй болгодог гэж үздэг ажээ.

13 жилийн турш уйгагүй бэлтгэл сургуулилт хийж байсан ч эрүүл мэндийн байдлаас шалтгаалан спортоо орхиход хүрсэн юм.

18
Ха ХаХа Ха
12
ТэнэглэлТэнэглэл
10
ХарамсалтайХарамсалтай
8
ГайхмаарГайхмаар
7
БурууБуруу
5
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Osko Osko

    Osko Osko

    2022/03/04 at 18:22

    garguund gargajee🙄

  2. Ө. Батцэнгэл

    Ө. Батцэнгэл

    2022/03/04 at 18:33

    Анаболик стеройдоор тэжээгдсэн булчин байнгийн бэлтгэл шаарддаг. Бэлтгэлээс холдсон тохиолдолд хурдан хугацаанд формоо алддаг.

  3. To Hishigdorj

    To Hishigdorj

    2022/03/04 at 22:21

    Дэмийн эд шивдээ мөрөөрөө турникдээл явж байя

  4. Bolor

    Bolor

    2022/03/04 at 23:26

    Гэхдээ дахиад хичээллэх тохиолдолд булчин дахин хөгжихдөө хялбар байдаг гэсэн мэдээлэл харж байсан.

  5. NomadCoc GanGa

    NomadCoc GanGa

    2022/03/05 at 06:01

    Tom Prince өнгөрөөд яг 1 сар болж бн.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.