Өдөр болгон планк хийвэл ямар үр дүнтэй вэ?

1

Планк бол байнга хийх дасгал, өнөөдрийн хувьд хамгийн үр дүнтэйд тооцогдож байгаа юм. Бага цаг, мөнгө зарцуулж байгаагаас гадна богино хугацаанд үр дүнд хүрнэ.

Өдөр болгон планк хийгээд байвал таны бие организм хэрхэн ажиллахыг танд товчхон тайлбарлахаар бэлдлээ.

Өдөр болгон планк хийгээд байвал юу болох вэ? 2

1. Хэвлийн булчин чангарна

Планк хийхэд биеийн бүх булчин ажилладаг, ялангуяа: хэвлийн ташуу, шулуун болон хөндлөн булчингуудаас гадна өгзөгний булчингууд ажиллана.

Зарим нэг тодорхой хэсгүүд дээр та илт мэдрэх болно. Хэвлийн ташуу булчин нь хүнд жин даах үүргийг гүйцэтгэдэг байна.

Хэвлийн шулуун булчин: үйл хөдөлгөөнийг тэр дундаа үсрэхэд хамгийн их ачаалал авдаг. Мөн 6-pack-ийг хийсэнтэй дүйцэхүйц ачаалал өгөх болно.

Хөндлөн булчин: бэлхүүсний үйл ажиллагааг дэмжинэ.

Өгзөг: өгзөг болон нурууны булчинг чангална.

2. Нуруу, нугасны гэмтэл бэртэл авах эрсдэлийг багасгана

Планк – булчин чангарах тул нуруу, нугасны булчинд ирэх ачаалал багасдаг. Планк хийхэд нурууны өвчлөл багасдаг, ялангуяа нурууны дээд хэсгийн булчин илүү чангардаг байна.

3. Бодисын солилцоо сайжирна

Өөрийн бие организмыг бүхэлд нь шинэчлэх сайхан арга. Өдөр болгон планк хийхэд маш их хэмжээний калори шатаадаг. Та суугаа ажил хийдгээсээ болж эрч хүчийг мэдэрч чадахгүй байгаа бол өдөр болгон планк хийхэд таны бие шинэ эрч хүчээр сэлбэгдэх болно. Ажлаа тараад гэртээ өдөр болгон хэдэн минутаар планк хийхэд бодисын солилцоо сайжирч дараа дараагийн өдрүүдээ эрч хүчтэй өнгөрөөх болно.

Өдөр болгон планк хийгээд байвал юу болох вэ? 3

4. Таны нуруу тэгширнэ

Планкыг өдөр болгон хийгээд байвал таны нуруу тэгширнэ. Хэвлий орчмын булчингууд чангарснаар таны нуруу тэгшрэх нөхцөл бүрддэг. Яагаад гэвэл гэдэсний булчин нь хүзүү, мөр, цээж болон нурууны булчингуудад нөлөөлдөг байна.

5. Тэнцвэрийн мэдрэмж нэмэгдэнэ

Нэг хөл дээрээ та хэр удаан зогсож чадах вэ? Хэрвээ хэдхэн секунд зогсож байгаа бол таны хэвлийн булчин сул байгаагийн шинж тэмдэг. Өдөр тутмын планк бол тэнцвэрээ “олох” шилдэг арга.

Өдөр болгон планк хийгээд байвал юу болох вэ? 1

6. Уян хатан болно

Уян хатан байна гэдэг чухал тул өдөр болгон планк хийж байх нэг шалтгаан болно. Энэ дасгалыг гүйцэтгэхэд таны булчингууд сунаж ажилладаг. Үүнд: мөр, хөлийн ул, хуруу, нуруу, хэвлийн булчингууд хамаарна. Хажуугийн планк хийхэд ташуу байрлалтай булчингуудыг маш сайн ажилладаг.

7. Сэтгэл санаа өөдрөг болно

Планк дасгал мэдрэлд хүчтэй нөлөөлдөг тул хүний сэтгэл санаа сайжирдаг байна. Яаж? Маш энгийн. Энэ дасгалыг хийхэд булчингууд сунаж ачаалал өгөх газраа ачааллаа өгдөг, ингэснээр чангарсан булчингууд суларч амардаг. Жишээ нь, та өдөржингөө ажил дээрээ суугаа ажил хийдэг бол хөл хөөж, мөр, нурууны булчин зангирахаас гадна мэдрэлд ачаалал ирдэг. Планк хийснээр таны булчин суларч тархи амарна, үүний үр дүнд дараа дараагийн ачаалал, ядаргаа багасах ажээ. Гэхдээ өдөр болгон тогтмол энэ дасгалыг хийх ёстой гэдгийг та бүү мартаарай.

Өдөр болгон планк хийгээд байвал юу болох вэ? 4

75
ХөөрхөнХөөрхөн
27
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Jan Uary

    Jan Uary

    2016/03/13 at 11:58

    Bayar Be Wanya

  2. Батнасан Наран-Эрдэнэ

    2016/03/13 at 13:09

    Ss hiiged uguuch

  3. Uurdhamt Yanjka

    Uurdhamt Yanjka

    2016/03/13 at 15:46

    Heden minut hiihiin

  4. Зочин

    2016/03/13 at 22:47

    ehnii vdvr 20 sekund.daraa nj 10.10 aar nemdeg bhaa.eleg muutai hvn hiij bolhgvi gej sonsoj bsiin bna

  5. Ochir- erdene

    2016/04/03 at 12:02

    Plank hiij eheleed 6 sar bolj bna uneheer gaigaltai medremj ugsun. Nariihan belhuusnii nuurs bol plank gesen shuu busguichuudee

  6. Зочин

    2016/05/05 at 23:42

    Biye halaaj dasgal hj bgd hh uu shuud hidgiin bolov uu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *