Хүүхэд ээжтэйгээ 3 нас хүртлээ хамт унтах ёстой. Яагаад гэвэл…

1

Ээж нарт бяцхан үрсийнх нь эрүүл мэндээс чухал зүйл гэж юу байх вэ? Хүүхдүүдээ эрүүл саруул өсгөж бойжуулахын тулд тэд юу ч хийхэд бэлэн. Халамжтай эх хүүхдээ тусдаа оронд унтуулахгүй харин өвөртөлж унтана гэсэн дүгнэлтэд хүүхдийн эмч нар хүрчээ. Хүүхэд 3 нас хүртлээ ээжтэйгээ унтах ёстой, эс бөгөөс асуудлууд үүснэ.

Тусдаа оронд унтаж байх нь яагаад муу бөгөөд бүгдэд таатай байхын тулд хэрхэх тухай та бүхэндээ доорх нийтлэлийг бэлдлээ.

 

Хүүхдийн эрүүл нойр

Кейптауны их сургуулийн доктор Нильё Бергманы баталж байгаагаар дөнгөж төрсөн хүүхэд долоо хоногийн турш эхийнхээ энгэр дээр унтах ёстой гэжээ. Харин дараа нь – ээжийнхээ хажууд гурав эсвэл дөрвөн нас хүртлээ унтана. Ээжээсээ тусдаа унтаж байгаа хүүхдүүд ээжийнхээ энгэр дээр унтаж байгаа хүүхдүүдийг бодвол илүү бага бас тайван нойрсож чадахгүй байгааг үндэслэн доктор ийн дүгнэлтэд хүрсэн байна.

Тусдаа оронд унтаж байгаа хүүхдийн зүрхний цохилт ихэсдэг, энэ нь бяцхан зүрхэнд маш их ачаалал өгөх юм. Үүнээс гадна эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж өсвөр насанд асуудал үүсгэхэд хүргэдэг.

Эрдэмтдийн санал үүн дээр зөрөлдсөөр л… Жишээ нь, британийн эрдэмтдийн саяханы нэг нийтлэл дээр ээжтэйгээ унтаж байгаа хүүхдэд аюул учрах магадлал өндөр гэжээ. Тэд нялх хүүхдүүдийн гэнэтийн үхлийн шалтгааныг судлахад тохиолдлын 2/3 нь ээжтэйгээ унтаж байхад тохиолджээ.

Бергмен өөрийн гэсэн байр сууриа илэрхийлэхдээ: “Хүүхэд орондоо гэнэт нас барсанд унтаж байхдаа эргэж хөрвөөсөн ээжийг заавал буруутгах албагүй. Амьсгал боогдох нь ямар ч шалтгаантай байж болно: хорт хий, тамхи, архи, том дэр болон зөөлөн тоглоом” гэжээ. Үүнийг нь хүлээн зөвшөөрөхөөс ч өөр аргагүй, яагаад гэвэл тусдаа унтаж байгаа нялх хүүхдүүд ч гэсэн гэнэтийн үхлээр үхэж байна.

Судалгаанаас харахад 16 хүүхдийн 6 нь тусдаа оронд тайван унтаж байжээ. Өөрийнхөө оронд тусдаа унтаж байгаа хүүхдүүд идэвхтэй нойрны үеэс тайван гүн нойр руу шилжих нь ховор байдаг. Тайван гүн нойр нь тархины хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Нойрны горим эвдэгдсэнээр өсвөр насандаа асуудалд хүргэхийг эмч нар үгүйсгэхгүй байна.

Харин доктор Комаровский хэлэхдээ, энэ дүрэм эцэг эх болгоны дүрэм байж болохгүй гэжээ. Түүний баталж байгаагаар: “Гэр бүл болгон нойрны системийг өөрсдөө зохиодог, тэр систем тухайн гэр бүлд зохицон тохирсон байна”.  Өөрөөр хэлбэл ээжтэйгээ унтахыг буруутгаагүй ч бас нөгөө талаасаа дэмжээгүй юм.

“Энэ бүхэнд тайван хандахыг илүүтэй хүсэж байна – ямар нэгэн огцом шийдвэр гаргах хэрэггүй. Ээжтэйгээ унтах нь хүүхдэд хортой юу? Хоргүй. Гэхдээ хэрвээ бүх нөхцлийг хангаж байгаа бол шүү дээ” – гэж Комаровский үзэж байна. Хүүхэд эцэг эхтэйгээ тайван унтахад зайлшгүй шаардлагатай нөхцлийг хангаж өгөх ёстой: хатуу жигд матрас, дэргүй, сайн чанарын цагаан хэрэгсэл.

Түүний үзэж байгаагаар хамгийн гол нь эцэг эх зайлшгүй шаардлагыг хангаж хүүхэдтэйгээ унтахыг өөрсдөө хүлээн зөвшөөрөх ёстой гэжээ. “Танд болон таны хажууд унтаж байгаа бүх хүмүүст таатай байвал – болж байна гэж үзнэ. Хэрвээ таагүй байвал – аавыг орноос гаргах эсвэл хүүхдээ өөрийнх нь оронд унтуулах хэрэгтэй” гэж доктор Комаровский хэлжээ.

Эмч нар энэ асуудал дээр санал хуваагдаад байгааг та харлаа, асуудлыг нэг тийш шийдэх нь хэцүү байх. Хүүхэд хаана унтахыг эцэг эх л өөрсдөө шийдэх нь зөв болов уу.

Та энэ талаар юу гэж бодож байна. Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

13
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tojil Luvsandamba

    Tojil Luvsandamba

    2017/12/17 at 09:13

    Хишигээ Ганбат

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *