Нүд хуурайших зовиурыг байгалийн гаралтай эмчилгээний аргаар анагаах боломжтой

2

Нүд хуурайших – маш түгээмэл асуудал бөгөөд нүдний эвэрлэг болон зовхины завсар байрлах нулимсны булчирхайгаас ялгарах нулимсны нөөц хангалтгүй болоход үүсдэг таагүй мэдрэмж юм. Уг булчирхай нь нүдийг чийгшүүлэх шингэн ялгаруулах үүрэгтэй.

Нүд хуурайшихад дараах түгээмэл шинж тэмдэг илэрнэ:

  • Хараа бүрэлзэх
  • Нэг эсвэл хоёр нүд хоёулаа хуурайшиж, өвчин мэдрэгдэх
  • Нүд ядрах
  • Нүдэнд ямар нэгэн зүйл тороод байгаа мэт мэдрэмж төрөх
  • Гэрэлд мэдрэг байх
  • Нүдэнд эсвэл нүдний эргэн тойронд юм гарах
  • Улайх

Уламжлал ёсоор хуурайшсан нүдэнд тусгай дусаалга дусаадаг бөгөөд уг эмчилгээг “тун аюулгүй” гэж үздэг. Үүнээс гадна зарим нэг нүдний дусаалга нь глауком өвчнийг эхний шатанд нь зогсоож асуудлыг шийдэхэд тусална гэж найддаг.

Хүмүүс өөрийнхөө нүдэнд ямар нэг зүйл байгаатай эвлэрдэг. Зарим нь харин ямар нэгэн шалтгаанаар нүдний дусаалга дусааж чадахгүйд хүрнэ. Нүдний дусаалга танд тохирохгүй байвал та санаагаар унах хэрэггүй.

Хуурайшсан нүдийг дараах энгийн 4 аргаар анагааж болно.

 

1. Омега 3 – нэмэлт

Хоол хүнсэндээ омега 3 тосны хүчлийг нэмэгдүүлэхэд нүд хуурайших өвчнийг анагааж болно, тэр ч бүү хэл урьдчилан сэргийлнэ гэдгийг судалгаагаар баталжээ. Олон улсын нүд судлалын сэтгүүлд нийтэлсэн нэгэн судалгааны үр дүнгээс харахад, нүд хуурайшилттай гэсэн 264 өвчтөнийг тохиолдлын журмаар туршилтанд оруулжээ: тэдний нэг хэсэг нь өдөрт хоёр удаа 500 миллиграмтай омега 3 капсул ууна, нөгөө нь плацебо уусан байна. Сонирхолтой нь омега 3 уусан хүмүүсийн 65 хувь нь нь плацебо ууж байсан 33 хувьтай харьцуулахад 3 сарын дараа нүд хуурайших шинж тэмдэг “харьцангуй багассан” гэсэн хариу өгчээ. “Тосны хүчил болох омега 3 нь нүд хуурайших хам шинжийн үед чухал үүрэг гүйцэтгэж байна” гэдэг дүгнэлтийг хийхэд хүрчээ.

 

2. Орчноо өөрчлөх

Экологийн хүчин зүйл нүд хуурайшихад мөн чухал байр суурь эзэлнэ. Үнэн хэрэгтээ нүд хуурайших болон орчны тодорхой нөхцөл байдал хоорондоо уялдаа холбоо маш ихтэй, зарим нэг тохиолдолд мэргэжилтнүүд нүд хуурайших экологийн өвчлөл буюу EDED хэмээх нэр томьёо хүртэл гаргасан байна.

Дугуй, мотоцикл унахдаа, цанаар гулгахдаа бас бохирдол, тоос шороо ихтэй орчинд ажиллахдаа нүдээ хамгаалах тусгай шил зүүж байхыг зөвлөж байна. Үүнээс гадна хүмүүс тамхи татаж байгаа орчноос зайлсхийж холуур яв, салхи шуургатай үед аль болох гарахгүй байхыг хичээнэ. Нүд хуурайшиж гэрэлд мэдрэг байгаа бол нарнаас хамгаалах сайн чанарын шил заавал зүүх хэрэгтэй.

 

3. Нүдээ амрааж байгаарай

Логик сэтгэлгээгээр бодоход нэг зүйл маш тодорхой болно: тодорхой нөхцөлд удаан хугацаагаар ажиллах нь нүдийг ядрааж хуурайшихад хүргэдэг. Тиймээс аливаа ажлыг байнгын завсарлага авч хийж байгаарай. Ялангуяа харааны анхаарал ихээр шаардсан ажлын үеэр заавал амарна, жишээ нь, унших, захидал бичих, ухаалаг утас хэрэглэх эсвэл нөүтбүүк компьютер дээр ажиллах зэрэг.

 

4. Эмийн сангийн хайрцгаа нэг шалгаарай

Зарим нэг төрлийн эм нүд хуурайшуулах гаж нөлөөтэй байдаг. Эдгээр эмүүдээс дурдвал – тайвшруулах үйлчилгээтэй, жирэмснээс хамгаалах, хаван бууруулах зэрэг эмүүд багтана. Эмчийн жоргүйгээр олгох эдгээр эмийн бэлдмэлүүд нь нулимсыг ууршуулахгүй байх үүрэгтэй тослогийг ялгаруулах мейбомиевийн булчирхайн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдагтай холбоотой ажээ.

Мөн эмчийн жороор олгох зарим нэг эм ч гэсэн нүд хуурайшуулдаг. Эдгээрт антипрессант, бета – блокаторууд (цус хянах эмүүд), Паркинсоны өвчний үед уудаг эмүүд хамаарна.

(Анхааруулга: аливаа эмийг зөвхөн эмчийн заавраар ууна. Эмчийн үзлэгт орж зохих эмчилгээг хийлгэснээр зарим нэг шинж тэмдгийг дарна).

10
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГоёГоё
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *