Огт танихгүй хүмүүс бие биенээсээ дараах 36 асуултыг асуугаад хайр сэтгэлтэй болох боломжтой юу?

0
2
44,340

Судалгаагаар энэхүү асуултууд нь огт танихгүй хүмүүсийн дунд хүчтэй холбоог бий болгодог ба магадгүй бүр хайр сэтгэлийн холбоо ч үүсгэх боломжтой ажээ.

Ингээд тэдгээр 36 асуултыг танд хүргэж байна.

Эхний хэсэг

1. Энэ дэлхий дээрх хэнд ч сонголт хийх боломж олгох байсан бол та хэнийг оройн хоолонд урих байсан бэ?

2. Та алдартай болохыг хүсэх байсан уу? Ямар арга замаар вэ?

3. Та дуудлага хийхээсээ өмнө, юу гэж хэлэхээ урьдчилж боддог уу? Яагаад?

4. Таны хувьд төгс өдөр гэж ямар өдрийг хэлэх вэ?

5. Та хамгийн сүүлд хэзээ өөртөө дуулж өгсөн бэ? Бас хэн нэгэнд?

6. Хэрэв та 30 настай юм шиг бие организм болон оюун ухаантайгаар сүүлийн 60 жил 90 нас хүртлээ амьдарвал, та юу хүсэх байсан бэ?

7. Та ирээдүйд яаж үхэх талаараа зөн совингоороо мэдэрдэг үү?

8. Та хажууд байгаа хүндээ өөрийнхөө талаарх хамгийн чухал 3 зүйлийг хэлнэ үү.

9. Та өөрийнхөө амьдралаас юунд хамгийн ихээр талархдаг вэ?

10. Хэрэв та өнөөдрийг хүртэл туулсан амьдралдаа нэг зүйлийг өөрчлөх боломжтой байсан бол юуг өөрчлөх байсан бэ?

11. 4 минутад багтааж, өөрийнхөө амьдралын түүхийг хажуудаа байгаа хүндээ хэлнэ үү.

12. Хэрэв та маргааш сэрэхдээ чадвартай эсвэл авьяастай болж сэрнэ гэвэл алийг нь сонгох вэ?

Хоёрдугаар хэсэг

13. Хэрэв болор бөмбөлөг таны талаар болон таны амьдрал, ирээдүйн тухай үнэнийг хэлж чадна гэвэл та юу мэдэхийг хүсэх вэ?

14. Танд урт хугацааны турш биелүүлэхийг хүсэж байсан мөрөөдөл бий юу? Та яагаад одоо болтол биелүүлж чадаагүй байна вэ?

15. Таны амьдралдаа гаргасан хамгийн том амжилт юу вэ?

16. Та нөхөрлөлд юу хамгийн чухал гэж боддог вэ?

17. Таны хамгийн сайхан дурсамж юу вэ?

18. Таны хамгийн аймшигтай дурсамж юу вэ?

19. Хэрэв та нэг жилийн дотор амь насаа алдах байсан бол та өнөөдрийг хүртэл босгосон амьдралаа өөрчлөх байсан уу?

20. Та нөхөрлөлийг юу гэж боддог вэ?

21. Хайр сэтгэл таны амьдралд ямар байр суурь эзэлдэг вэ?

22. Та хажуудаа байгаа хүний танд мэдрэгдсэн 5 зан чанарыг дурьдана уу.

23. Танай гэр бүлийнхэн хоорондоо хэр ойр дотно байдаг вэ? Таны хүүхэд нас аз жаргалтай өнгөрсөн үү?

24. Та ээжтэйгээ ямар харилцаатай байдаг вэ?

Гуравдугаар хэсэг

25. Энэ өрөөнд хажуудаа хамт сууж байгаа хүнийхээ талаар юу мэдэрч байгаагаа хэлээрэй

26. Энэ өгүүлбэрийг гүйцээнэ үү. “Би … хүн ч байсан болоосой гэж бодох юм…”

27. Хэрэв та хажуудаа сууж байгаа хүний дотнын найз болбол, түүнд яагаад эрхэм чухал болохыг хэлнэ үү.

28. Эцэг эх тань юунд хамгийн их дуртайг хажуудаа байгаа хүндээ хэлээрэй.

29. Амьдралдаа тохиолдож байсан хамгийн ичгэвтэр зүйлийн талаараа хэлнэ үү.

30. Та танихгүй хүний өмнө хамгийн сүүлд хэзээ уйлсан бэ? Бас ганцаараа байхдаа?

31. Та хажуудаа байгаа хүний юунд хамгийн их тааламжтай хандаж байгаагаа хэлээрэй.

32. Хэрэв таниар хэн нэгэн тоглоом хийвэл та яах вэ?

33. Хэрэв та өнөө шөнө хэнтэй ч холбоо барьж чадалгүй үхэх болбол, та энэ талаараа хэнд хэлж чадаагүйдээ хамгийн ихээр харамсах вэ?

34. Таны гэр, таны эд хөрөнгө бүгд галд шатах нь тэр. Хайртай хүн болон тэжээвэр амьтнаа аварсны дараа, танд нэг зүйл авч гарах хугацаа үлдэв. Та шатаж буй гэрээсээ юу авах байсан бэ?

35. Танд гэр бүлийн гишүүдээс тань хэнийх нь үхэл хамгийн их уй гашууг авчрах вэ?

36. Хувийн нэг нууцаа хажуудаа байгаа хүндээ хэлж, түүнээс зөвлөгөө аваарай. Мөн түүнд таны асуудал ямар санагдаж байгааг асууна уу.

10
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.