Франц маягийн бяслагтай кофе. Магадгүй та урьд нь үүнийг ууж үзээгүй байх

2

Кофе болон бяслаг – шим тэжээлтэй бас амттай хүнс. Бяслагтай шарсан талхыг кофетэй их иддэг. Хэрвээ кофендоо бяслаг нэмбэл яах уу? Биднийг жинхэнэ кофенд дурлагчид өршөөг, энэ бол этгээд кофе – үнэхээр амттай болдог.

Бяслагтай кофе бэлдэхэд маш амархан: кофегоо чанаад зүсэм цөцгийн бяслаг хийгээд л боллоо. Сайтар хутгаад бяслагийг бага зэрэг хайлуулна. Эхлээд кофегоо уугаад дараа нь бяслагаа идсэн ч болно, эсвэл эсрэгээрээ.

Аяганд хийсэн бяслаг нь кофены амттай болох бол кофе нь тослогтож шаргалтана. Кофендоо бяслаг хийж уух гэж байгаа болон бри эсвэл цөцгийн амттай бусад төрлийн зөөлөн бяслаг сонгоорой.

 

Кофегоо хэрхэн бэлдэх вэ?

Кофег бяслагтай уух санаа анх францчуудаас гарсан, тийм учраас “франц маягаар уух бяслагтай кофе” гэдэг. Бэлдэх хэд хэдэн хувилбарууд байх бөгөөд та бүхэнтэйгээ баяртайгаар хуваалцъя.

 

Франц маягаар уух бяслагтай кофе

Орц:

  • 1 аяга шинэхэн чанасан кофе
  • 2 зүсэм зөөлөн бяслаг
  • Өөрийн хүслээр сахар нэмнэ

Бяслагаа аяганы ёроолд хийгээд дээрээс нь кофегоо хийнэ. Бяслагаа бүрэн уустал нь сайтар хутгаарай. Өөрийн хүссэнээр сахар хийж амтлаад ууна.

 

Бяслаг, сүүтэй франц маягийн кофе

Орц:

  • 1 аяга шинэхэн чанасан кофе
  • 1 зүсэм зөөлөн бяслаг
  • 70 мл сүү
  • Өөрийн хүслээр сахар нэмнэ

Сүүгээ хөөрүүлээд дээрээс нь зүсэм бяслаг нэмээрэй. Бяслагаа сүүнд бүрэн уустал хутгана. Сүүн дээрээ кофегоо хийнэ.

Кофен дээр бяслаг хийж уух заншил өөр бусад ард түмэнд ч байдаг ажээ. Жишээ нь, Швед болон Финляндад кофег лапландын бяслагтай цуг өгдөг. Бяслагтай бинг зүсмээр хэрчээд халуун кофендоо дүрж ууна. Шведэд үүнийг kaffeost буюу “кофены бяслаг” гэдэг. Бяслагаа кофеноос нь халбагаар хутгаад иднэ. Кофенд хайлмагтсан кофены амттай бяслаг салахын аргагүй.

Британийн бяслаг үйлдвэрлэгчид кофены амттай бяслаг үйлдвэрлэн гаргажээ, жишээ нь капучиногийн амттай бяслаг. Бяслагны дээд хэсэг илүү зөөлөн, кремтэй харин доод хэсгээрээ илүү гашуун бөгөөд тослогийн агууламжтай.

Нэг үгээр хэлбэл, кофетой бяслаг эсвэл бяслагтай кофе – таны л шийдэх хэрэг. Хамгийн гол нь маш амттай. Энэхүү амттай жорыг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй. Магадгүй тэд ч бас кофегоо амталж уух өөр аргыг мэдэж байж болох юм.

3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Altan Nar

    Altan Nar

    2018/11/18 at 20:32

    Galsandorj Tserendulam Togtokh Oeo

  2. Galsandorj Tserendulam

    Galsandorj Tserendulam

    2018/11/18 at 20:58

    Маргааш туршиж үзье, тэгээд сэтгэгдэлээ хэлнээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *