Хамгийн хүчирхэг, хамгийн аюултай 10 тулааны урлаг

0

Ихэнхи тулааны урлаг нь биеэ хамгаалах зорилготойгоор үүсэн бий болсон бөгөөд буруу хэрэглэвэл маш аюултай зүйл билээ. Харин зарим тулааны урлаг нь анх үүсэхдээ хүнийг ганцхан цохилтоор аль болохоор ихээр гэмтээх, ухаан алдуулах, бүр алах зорилготой үүссэн байдаг. Та бүхэнд сонирхуулж буй энэхүү жагсаалтанд дэлхий дээрх хамгийн хүчирхэг, хамгийн аюултай 10 тулааны урлаг багтаж байгаа ба та эдгээрийн ихэнхийг нь урьд өмнө огт сонсож байгаагүй болов уу.

Бокатор

1700 гаруй жилийн өмнө Кхемерийн эзэнт гүрэнд үүссэн бокатор хэмээх маш эртний тулааны урлагийн нэр нь “арсланг цохих” гэсэн утгатай юм. Эрт урьд цагт энэхүү тулааны урлагийг төгс эзэмшсэн нэгэн эр гэнэт зэрлэг арслантай тулгарч маш хүчтэй цохилтоор ялан дийлсэн гэдэг домгоос энэ нэр үүссэн гэдэг.

Хамгийн хүчирхэг, хамгийн аймшигт 10 тулааны урлаг 4

Энэхүү тулааны урлаг 1970-аад оны үед бараг устаж үгүй болох дөхсөн ба Пол Потын явуулж байсан жижиг үндэстэн, угсаатныг хоморголон устгах ажиллагааны үеэр энэ тулааны урлагийн мастеруудыг онцгой анхааран ангуучилж байсан билээ. Одоогийн байдлаар энэ урлагийг эзэмшсэн 10 хүрэхгүй хүн үлдсэн бөгөөд тэдний хүч чармайлтаар эргэн сэргэж байна.
Бокотар техникийн хувьд тай бокстой төстэй бөгөөд муай тай буюу тай боксыг чухам энэ урлагаас үүссэн гэж үзэх хүмүүс ч байдаг. Ингэж үзэх үндэс бий бөгөөд Кхемерийн эзэнт гүрэн оршин байх үедээ бүх л Тайланд болон зүүн өмнөд Азийн ихэнх хэсгийг эзлэн захирч байжээ.
Бокаторын бусад тулааны урлагаас ялгарах гол зүйл нь түүний маш зэрлэг, олон янзын арга мэх бөгөөд 10 000 гаруй мэх бүхий энэ тулааны урлагийг мөн хамгийн хэцүү, нарийн урлаг гэж үздэг.

Хамгийн хүчирхэг, хамгийн аймшигт 10 тулааны урлаг 5

Баком

Перугийн нийслэл Лимд үүссэн харьцангуй залуу тулааны урлаг юм. 1980–аад оны үед хуучин тэнгисийн явган цэрэг, гэмт хэрэгтэн байсан Роберто Пуч Безада энэ тулааны урлагийг үндэслэсэн ба энэ хотын ядуусын хороололд тулааны урлагаа түгээж эхэлжээ. Одоо баком нь албан ёсны холимог тулааны урлаг болсон ба олон хүн энэ урлагаар хичээллэж байна.

Хамгийн хүчирхэг, хамгийн аймшигт 10 тулааны урлаг 6

Энэ тулааны урлагийн гол мэх нь янз бүрийн боолт, өчилт, гар гэмтээх, хүний чухал эд эрхтэнг онилсон цохилт байдаг ба эдгээрийг хийхдээ маш хурдтай буюу өрсөлдөгч чухам юу болж байгааг ойлгох зав өгөлгүй хийх ёстой.

Хамгийн хүчирхэг, хамгийн аймшигт 10 тулааны урлаг 7

Дамбе

Хойд Африкийн ард түмэн болох Нигери болон түүний хөрш орнуудын дунд үүссэн энэ тулааны урлаг нь эртний Египтийн тулааны урлагаас үүдэлтэй боловч илүү хэрцгий арга мэх, хэрэгсэлтэй билээ.

Хамгийн хүчирхэг, хамгийн аймшигт 10 тулааны урлаг 9

Тулаанд орохын өмнө нударгаа тусгай давуугаар боож, гадуур нь маш хатуу олсоор ороох ба цохилт хийх хөлөө гинжээр ороодог. Зарим тулаанчид энэхүү гинжээ цохиж элдэв ир, ирмэг оруулсан байх нь ч бий.
Хаусчууд энэ тулааны урлагийг зөвхөн бие хамгаалах хэрэгсэл болгон хөгжүүлээд зогсолгүй өөрийн үндэсний уламжлал болгосон ба хэсэг бүлэг дайчид тосгодоор аялан үзүүлэх тулаан нэртэй маш зэрлэг, хэрцгий тулаан хийж мөнгө олдог билээ.

Хамгийн хүчирхэг, хамгийн аймшигт 10 тулааны урлаг 8

Силат

Силат хэмээх энэ тулааны урлаг нь Суматрын арал, эргээр 7-р зуунаас хойш нутаглах малайчуудын гол зэвсэг байсан билээ. Түүхийн урт хугацааны туршид энэ газар луу далайн дээрэмчид, португалийн эзлэн түрэмгийлэгчид, британичууд, япончууд халдаж байсан учир уугуул оршин суугчид болох Малайзынхан өөрсдийгөө найдвартай хамгаалах хэрэгсэлтэй болох хэрэгтэй байсан ба ингэж силат үүссэн байна. Энэхүү урлаг нь бусад олон тулааны урлаг шиг элдэв гүн ухаантай огт хамаагүй ба дайснаа 10 секундын дотор дахин эсэргүүцэл үзүүлэх чадалгүй болгох цорын ганц зорилготой юм.

Хамгийн хүчирхэг, хамгийн аймшигт 10 тулааны урлаг 10

Силатын цохилтууд маш хурдан, огт санаанд оромгүй байдлаар хийгдэх ба цохилтоо далдлах, хуурах олон арга хэрэглэнэ. Энэ урлагийн хамгийн хэрцгий төрлийг өнөөдөр зөвхөн Малайзад л заадаг байна.
Шаолины сүмд тулаанчдыг даруу зан, ухаалаг, буурьтай байхыг чухалчлан заадаг бол силатад элдэв зүйл бодолгүйгээр дайснаа боломжит бүх л аргаар номхруулахыг заана. Дашрамд хэлэхэд Mortal Kombat-ын Барак яг энэ урлагаар тулалддаг билээ.

Хамгийн хүчирхэг, хамгийн аймшигт 10 тулааны урлаг 11

Арнис

Филиппинд үүссэн энэ тулааны урлагийг заримдаа эскрима гэж нэрлэдэг. Арнис нь зөвхөн гар тулааны арга мэх төдийгүй элдэв зэвсэгтэй тулалдах урлаг бөгөөд кали хэмээх саваа мод, бо хэмээх хутга зэргийг хэрэглэнэ.
Арнисийн үндсэн арга мэх нь янз бүрийн маш хурдтай цохилт, барьц, өрсөлдөгчийн довтолгоог зогсоох мэх, сөрж довтлох зэрэг юм.

Хамгийн хүчирхэг, хамгийн аймшигт 10 тулааны урлаг 12

Энэ тулааны урлаг нь тухайн нутгийн будаа тариалагчдын өөрсдийгөө хамгаалах гол зэвсэг нь байсан ба 450 жилийн турш хориотой байсан билээ. Хэдийгээр хориотой боловч тулааны урлагийн мастерууд энэ урлагаа бүжгээр халхавчлан хадгалан өнөө цаг үе хүргэж чадсан байна.

Хамгийн хүчирхэг, хамгийн аймшигт 10 тулааны урлаг 13

Армийн гар тулаан

Энэ төрөл нь гар, хөл болон толгойгоор цохих, элдэв өчилт, бөхийн мэх зэрэг хамгийн үр дүнтэй хамгийн шилдэг болгоныг бусад тулааны урлагаас авч нэгтгэсэн юм. Өөрийгөө хөгжүүлэх, оюун ухааны өндөр шатанд хүрэх зэрэг гүн ухаан бүхий бусад урлагийг бодвол армийн гар тулаан нь байлдааны нөхцөлд хамгийн үр дүнтэйгээр дайснаа дарах энгийн гэмээр зорилготойгоор бий болсон билээ.

Хамгийн хүчирхэг, хамгийн аймшигт 10 тулааны урлаг 14

Энэ урлагийн үүслийг 1979 онд болсон агаарын десантын дайчдын анхны тэмцээн болсон жилээр тооцдог ба үүнийг бий болгоход агаарын десантын төдийгүй бусад төрлийн цэргийн анги нэгтгэлийн бэлтгэлийн программыг ашигласан байна. Өнөөдөр энэ төрөл олонд түгсэн тусгай спортын төрөл болон өргөжсөн билээ.

Хамгийн хүчирхэг, хамгийн аймшигт 10 тулааны урлаг 3

Хапкидо

“Энерги нэгдэх зам” хэмээн орчуулж болох энэхүү тулааны урлаг нь харьцангуй залуу урлаг бөгөөд Солонгос улсаас эхтэй билээ. Хэдийгээр саяхан үүссэн боловч өнөөдөр Солонгост энэ урлаг тэквандо, жудогийн дараа бичигдэхээр алдаршсан ба үндсэн арга техник нь өөрийн болон өрсөлдөгчийн хүчийг ашиглах явдал юм. Унах явцдаа өрсөлдөгчийн хүчийг тодорхой чиглэлд оруулж улмаар үүнийг ашиглан сөрөг доволгоон хийх зэргээр тулалдана.

Хамгийн хүчирхэг, хамгийн аймшигт 10 тулааны урлаг 15

Хапкидогийн тулаан маш хурдан буюу ганц нэгхэн секундын дотор болж өнгөрөх ба өрсөлдөгчөө гэнэдүүлэх, үл харагдах цохилтоор баялаг. Мөн гар тулаанаас гадна хутга, сэлэм, саваа мод… зэргийг хэрэглэдэг тусгай арга мэх олон бий.

Хамгийн хүчирхэг, хамгийн аймшигт 10 тулааны урлаг 2

Каларипаятту

Дэлхийн хамгийн эртний, бусад тулааны урлагийн эх болсон төрлийг каларипаятту хэмээн үздэг. Домгоор бол энэ урлагийг Энэтхэгийн бурхан, газар дэлхийг хамгаалагч Вишну бурхан үүсгэсэн гэх ба тулааны гол зорилго нь хүний чухал эд эрхтнийг гэмтээх цэг дээр цохилт хийх юм.

KAPA (Kalari Academy of Performing Arts) is the proficient place to learn and practice Kalaripayattu and make it a part of one's everyday life. We seek to preserve and endorse the virtues of traditional Kalaripayattu martial arts through our academy. Our Academy’s mission is to nurture and conserve one of India’s oldest and richest art form “The Kalaripayattu”. We aspire to give Kalaripayattu a new leash of life by incorporating contemporary elements while upholding its roots.

Ийм эмзэг цэг 108 байна гэж үздэг ба каларипаяттуг төгс эзэмшсэн мастер дээрх цэг дээр ганцхан цохиод өрсөлдөгчөө хөдлөх чадваргүй болгон, зарим нөхцөлд шууд алж чаддаг гэнэ.

Хамгийн хүчирхэг, хамгийн аймшигт 10 тулааны урлаг 17

Муай-тай

Муай-тай буюу тай бокс нь хамгийн харгис, хэрцгий тулааны урлагт тооцогддог бөгөөд маш хурдтай, техниктэй, хатуу ширүүн спортын төрөл юм. Өвдөг, тохой ашиглан цохих олон янзын цохилт бүхий энэ урлаг Тайландаас гаралтай, 2000 жилийн өмнө үүссэн гэж үздэг ба Муай Боран хэмээх өөр тулааны урлагаас эх авч хөгжсөн байна.

Хамгийн хүчирхэг, хамгийн аймшигт 10 тулааны урлаг 1

Энэ урлагийн тухай олон янзын домог байдаг ба хуучны нэгэн домогт өгүүлснээр бол муай-тай эзэмшсэн нэгэн сиамын мастер бусад тулааны урлагийн шилдэг мастеруудтай 10 тулаан дараалан хийсэн ба бүх л өрсөлдөгч нь тулаан эхлээд хэдхэн секундын дараа амьгүй болсон гэдэг.

Хамгийн хүчирхэг, хамгийн аймшигт 10 тулааны урлаг 18

Нинжицу

Энэ бол зөвхөн тулааны урлаг төдийгүй тагнуул хийх урлаг, дайсны нутагт хорлон сүйтгэх ажиллагаа явуулах арга барил, хатуу ширүүн нөхцөлд амьд үлдэх арга зэрэг олон зүйлийг агуулсан нэгэн том цогц урлаг юм. Ихэнх тулааны урлаг эцсийн дүндээ өөрийгөө хамгаалах чиглэлтэй байдаг бол харин нинжицу нь цэвэр алах зорилготой урлаг юм.

Хамгийн хүчирхэг, хамгийн аймшигт 10 тулааны урлаг 19

Нинжицугийн мөн чанар нь хэрвээ боломж байвал чамаас хүчээр илүү дайсантай халз тулах биш харин чимээ шуугиангүйгээр гэтэж очин хоолойг нь хэрчих мэтийн арга барил юм.
Аль болох мэдэгдэлгүйгээр араас нь очих, отолт хийх бөгөөд хэрвээ дайсанд цагаас түрүүлж мэдэгдсэн тохиолдолд ямарваа нэг гэнэтийн санаанд оромгүй зүйл хийж зугтан зайлах цаг олно. Үйл ажиллагааг ихэвчлэн зай талбай багатай нөхцөлд хийх ба үүндээ тохирсон зэвсэг, хурдтай, огцом цохилт хэрэглэдэг.

Хамгийн хүчирхэг, хамгийн аймшигт 10 тулааны урлаг 20

56
ГайхмаарГайхмаар
19
ХөөрхөнХөөрхөн
10
ТэнэглэлТэнэглэл
8
Ха ХаХа Ха
8
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Re

    2016/02/27 at 15:27

    H

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *