Тайланд залуу интернэтээс хямдхан iPhone утас худалдаж авч чадсандаа тун их баярлажээ. Гэвч тэр илгээмжээр ирсэн утасныхаа хайрцгийг хараад л “хулхидуулсан” болохоо ойлгосон юм

2

Интернет дэлгүүрт боломжийн үнээр зарагдаж байгаа гоё бараа сонгохдоо яг л “долоо хэмжиж, нэг огтол” гэдэг шиг маш анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Яагаад энэ барааг ийм хямдхан зарж байгаа юм бол? гэдгийг хардаад авахад гэмгүй. Үүний дээр өөрийгөө эвгүй байдалд оруулахгүйн тулд барааны танилцуулга, хүмүүсийн сэтгэгдлийг уншиж судлаад үзэхэд огт илүүдэхгүй. Тайландын нэгэн залуу, жишээ нь, тухайн барааны танилцуулгыг сайтар судлаагүй худалдан авалт хийснээр жинхэнэ том “хулхидуулсан” гэхэд болно. Түүний iPhone гэж харсан зүйл нь үнэндээ гар утас ч байсангүй.

Залуу өөрийгөө боломжийн үнээр iPhone-той боллоо гэж боджээ, харин нөгөөх нь утас биш болж таарсан юм

fazlihalimmedia

Тайланд залуу интернет дэлгүүрт боломжийн үнээр iPhone олж тэр дор нь худалдаж авахаар шийдсэн гэж Oriental Daily-д бичжээ. Хүргэлтийн төлбөр өндөр байгаад залуу хэсэг эргэлзэж байснаа ухаалаг утасны хямд үнэнээс ашиг нь гарна гээд захиалгыг хийсэн байна.

 

Худалдан авагч барааны танилцуулгатай бүрэн гүйцэд танилцаагүй бололтой

fazlihalimmedia
fazlihalimmedia

Худалдан авалт хийхээсээ өмнө залуу тайлбартай нь танилцаагүй ажээ. Захиалсан бараа хүргэлтээр ирэхэд хэмжээ нь бараг хүний өндөртэй адилхан байсан юм. Хайрцаг дотроос утас биш харин утасны хэлбэртэй ширээ гарч иржээ.

 

Залуу iPhone утасны оронд ширээтэй болсон нь энэ. iPhone-ы хэлбэр дүрстэй адилхан ширээ

fwmohamad_

Гэхдээ худалдан авагч залуу ядаж л ширээтэй боллоо. Хааяахан ширээгээ харж өөрийнхөө бүтэлгүй худалдан авалтыг дурсан санана. Нэг бодлын хөгжилтэй явдал болжээ.

Интернет дэлгүүрээс худалдан авалт хийнэ гэдэг ёстой азын сугалаа сугалахтай л адил. Худалдан авалтын үед аз нүүрээ буруулсан 17 тохиолдлыг мөн сонирхоорой.

19
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *