Гэртээ дасгал хийж байгаа хүмүүст хэрэг болох 10 үнэгүй аппликейшн

1

“Би фитнест явах боломжгүй”, “Надад зав байхгүй”, “Зааланд бэлтгэл хийх дургүй”, “Гадаа хүйтэн байна”- энэ бол бидний дасгал хийхээс зайлсхийхдээ хэлдэг түгээмэл шалтгаанууд. Асар үнэтэй гишүүнчлэл бүхий фитнес клубт явах нь дасгал хийх урам зориг өгдөг ч биеэ эрүүл галбиртай байлгах цорын ганц арга биш юм. Харин орчин үед гэрээсээ гаралгүйгээр бие галбираа өв тэгш хөгжүүлэх асар олон боломжууд байдаг болжээ. Ингээд бид өнөөдөр уншигчиддаа зориулж гэртээ дасгал хийхэд тань туслах гайхалтай 10 аппликейшнийг хүргэхээр бэлтгэлээ. Танд зөвхөн гар утас байхад л хангалттай.

Өдөр тутмын схемчилсэн дасгал заах хувийн дасгалжуулагч

Sworkit Lite” бол зөв тэгш биетэй болохыг хүссэн хүн бүрт зориулсан спортын цогц апп юм. Та ямар төрлийн дасгал хиймээр байгаагаа өөрөө сонгоно (йог, сунгалт, пилатс гэх мэт). Хугацаагаа тохируулж болохоос гадна тухайн дасгалыг яаж хийхийг нэг бүрчлэн заасан видео хичээлүүдтэй. Энэхүү супер апп танд өдөр бүр дасгал хийх цагуудыг сануулах бөгөөд маш хурдан үр дүнгээ өгдөг онцлогтой.

Татаж авах холбоос: iOS, Android

 

Фит биетэй болъё

Nike Training Club нь бүсгүйчүүдэд онцгойлон зориулагдсан апп юм. Зуу зуун сонголттой дасгалуудаас сонгохын өмнө эхлээд та өөрийн зорилгоо тодорхойлох ёстой. Турах, жин нэмэх, галбиржих, булчинлаг болох гээд зорилго бүрээрээ өөр өөр дасгалын програмуудтай байдаг. Мөн дасгал бүрийг алхам алхмаар заасан зураг болон видеонуудтай.

Татаж авах холбоос: iOS, Android

 

7 минутын дасгалууд

Дасгал хийхдээ их цаг зарцуулах боломжгүй хүмүүст зориулсан апп. Эрүүл чанга биетэй болохыг хүсч буй хүмүүст аудио хэлбэрээр зааварчилгаа өгдгөөрөө онцлогтой.

Татаж авах холбоос: iOS, Android

 

Өөрт зориулсан дасгалын төлөвлөгөөтэй болмоор байна уу?

30DAYS нэртэй энэхүү апп танд 30 өдрийн дасгалын хөтөлбөр санал болгох болно. Жишээ нь гэхэд та өглөө бүр планк барилт хийхээр шийдсэн бол (өөр ямар ч дасгал байж болно) энэ яг танд зориулагдсан апп юм. Мөн анхны үр дүн дээр үндэслэн сарын турш хийх боломжтой хувийн дасгалын төлөвлөгөө, дасгал хийх ачаалал зэргийг тохируулж өгнө.

Татаж авах холбоос: iOS, Android

 

Төгс бие

Та илүү эрүүл амьдралын хэв маягийг сонгохоор шийдсэн үү? Тэгвэл яг одоо энэ апп-ыг гар утсан дээрээ суулгаарай. Өөрийн биеийн онцлогийг мэдэрч төгс бие галбиртай болох нь харьцангуй төвөгтэй бөгөөд өндөр зохион байгуулалт, шаарддаг онцлогтой. Харин энэхүү апп нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст аль алинд нь тохирох дасгалууд оруулдаг бөгөөд маш том нэг давуу талтай нь интернэтгүй үед ажиллах боломжтой.

Татаж авах холбоос: iOS

Йог сонирхогчдод

Yoga Studio апп нь бэлэн йогийн дасгалууд болон бясалгалын видеонуудыг санал болгодог бөгөөд ихэнх нь үнэ төлбөргүй бас HD тохиргоотой байдаг. Хэрэв та йогийг мэргэжлийн түвшинд хийдэг бол энэхүү апп-ын төлбөртэй хувилбарыг ашиглах боломжтой.

Татаж авах холбоос: iOS

 

Өдөр тутмын дасгалууд

Энэхүү апп доторх дасгалын програмууд хурдан, үр дүнтэй байдаг төдийгүй эрэгтэй болон эмэгтэй хүмүүс аль аль нь хийх боломжтой. Таны хийх ёстой ганц зүйл бол видеогоо тоглуулаад дасгалаа хийж эхлэх. Дашрамд хэлэхэд бүх сургалтын хөтөлбөрүүдийг мэргэшсэн хувийн дасгалжуулагч боловсруулдаг.

Татаж авах холбоос: iOS, Android

 

Дасгалыг хөгжилтэй байдлаар хийцгээе

Teemo бол дасгалыг илүү хөгжилтэй байдлаар хийхэд зориулсан гайхалтай үр дүнтэй апп юм. Гэхдээ санах нэг зүйл бий: энэ хөтөлбөрт хамрагдах цорын ганц арга бол “Facebook”-ээр холбогдон бүртгүүлэх явдал юм. Тиймээс “Teemo”-гоор дасгал хийж эхлэхийн тулд та заавал “Facebook” бүртгэлтэй байх шаардлагатай. Үүний дараа та апп-ын санд байгаа бүх ажилд хандах боломжтой болно. Үүний дараа та апп-ын үндсэн санд байгаа бүх дасгалыг харах боломжтой болно. Жишээ нь гэхэд та “Эверестийн авиралт” буюу шатаар өгсөх хөгжилтэй чалленжийг эхлүүлэх боломжтой. Teemo мөн таныг ахиц дэвшил гаргах бүрт урамшуулна.

Татаж авах холбоос: iOS

 

Зөв суниах нь

Push-ups апп танд хэрхэн зөв суниахыг заана. Таны хийх хэрэгтэй зүйл бол өөрт тохирсон горимоо сонгоод утсаа цээжин доороо тавих юм. Хэрэв та биеэ хангалттай доошлуулж чадвал зөв хийснийг мэдэгдэх дуу гарах болно.

Татаж авах холбоос: Android

 

Дасгалын тэмдэглэл

Хийсэн дасгалаа бүртгэх нь таныг зорилгодоо хүрэхэд илүү их туслах болно. Training Diary бол шаардлагатай бүх дасгалын жагсаалт, сургалтын төлөвлөгөөг хэд хэдэн өөр хэлбэрээр зохион байгуулах боломжтой хамгийн супер аппуудын нэг юм.

Татаж авах холбоос: Android

9
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2020/04/17 at 23:44

    Р. Сарангоо Oyuka Oyuka

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *