93 настай эмээгийн цонхныхоо цаанаас шар айраг авч өгөхийг хүссэн зураг интернэтэд маш хурдан тархжээ. Одоо тэр хөл хорио дуустал хангалттай шар айрагтай болсон гэнэ

0

Хол хорионы үед хүн болгон л өөрийгөө ямар нэгэн аргаар зугаацуулахыг хичээж байна – жишээ нь, зарим нэг нь үдшийг ганц лааз шар айраг уусан шиг өнгөрөөнө. Шар айрганд дурлагсдын нэг бол Пенсильвани мужийн 93 настай оршин суугч Олив Веронези юм. Энэ эмэгтэй гэртээ тусгаарлагдсан, дэлгүүр явахгүй байгаа. Цаг хугацааны эрхээр Оливийн нөөц дуусжээ, тиймээс цонхны цаанаас “Надад дахиад шар айраг хэрэгтэй байна” гэсэн бичиг барьж бусдаас тусламж хүсжээ.

Эмээ өөрт нь шар айраг авч өгөхийг хүсжээ, түүний хүсэлт ч биелэлээ олсон, бүр “хүссэн юм хүзүүгээр” гэдэг шиг л юм болжээ

CBSPittsburgh

Пенсильвани мужийн 93 настай оршин суугч Олив Веронизи хөл хорионд орохынхоо өмнө уух шар айрагныхаа нөөцийг базаажээ, тооцоолоод байх нь ээ нөөц нь нэг л хүрэхгүй тийшээ хандаж эхэлсэн байна. Тэгэхээр нь охиноосоо тусламж авахаар шийдэж, яг энэ үед охин нь ч түүний эргэхээр ирсэн байв, гартаа пайз барьсан “Надад дахиад шар айраг хэрэгтэй байна” гэсэн бичигтэй гэрэл зураг сошиал сүлжээгээр гэрлийн хурдаар таржээ.

 

Оливийн хүсэлт явсаар түүний уух дуртай шар айрагны үйлдвэрлэгчдэд хүрсэн байна

CoorsLight

Гартаа өөрийнх нь үйлдвэрийн лаазтай шар айргийг барьсан эмэгтэйг хараад “Coors Light” фирм түүнийг баярлуулахаар шийджээ. Компанийн төлөөлөгч өөрийн бараа бүтээгдэхүүнийг сонгож үнэнчээр хэрэглэх болсон хэрэглэгчдээ талархаж CNN-д ярилцлага өгсөн байна.

“Оливийн хүсэлтийг бид хараад энэ боломжийг ашиглах ёстой гэдгийг ойлгосон. Бидэнд инээмсэглэл бэлэглэсэн тэр хүнтэй бид холбоо тогтоохоор шийдсэн юм.” хэмээсэн ажээ.

Олив 150 лааз шар айраг бэлэг болгон авчээ

CBSPittsburgh

Энэ нөөц Оливт хөл хорио дуустал хангалтай хүрнэ, өдөрт нэг лааз уусан ч хамаагүй хангалттай. Оливийн хэлж байгаагаар, шар айраг хүний эрүүл мэндэд ашиг тустай, хамгийн гол нь хэтрүүлж ууж болохгүй гэжээ. Шар айрагт амин дэм агуулагддаг гэж тэрээр үздэг байна.

Олив бэлгэнд авсан шар айргаа дуусчихвал компани дахиад шар айргаар хангахаа амлажээ. Тэгэхээр тэр одоо шар айраг дуусчихна гэж санаа зовохооргүй боллоо.

15
Ха ХаХа Ха
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Batbold Buyanhishig

    Batbold Buyanhishig

    2020/04/19 at 10:11

    Юун гоё юм бэ. Ха ха ха

  2. Tsolmon Erdenebileg

    Tsolmon Erdenebileg

    2020/04/20 at 23:54

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *