Та давамгайлах шинж чанартай юу эсвэл захирагдах талын хүн үү? Толгойн хэлбэр тань ямар хүн болохыг хэлж өгнө

2

Нүдний тусламжтай тухайн хүний талаар их мэдээллийг мэдэж авч болно. Хэдий тийм ч гэлээ, та урьд өмнө нь нүдний харцаар хуурамч байдлыг илэрхийлж болдог гэдгийг сонсож байсан уу? Харин нүүр царайны хэлбэрээр хуурамч байдлыг илэрхийлэх боломжгүй. Толгойн хэлбэрээс шалтгаалж тухайн хүний талаар юуг мэдэж болох вэ? Та төрөлхийн давамгайлагч уу эсвэл захирагдагч нэгэн үү? Хариултыг олж мэдэх нууц аргыг танд хүргэж байна.

Geinz Angelina / Shutterstock.com

 

Духны хэлбэрүүд

Дөрвөлжин дух

Хэрэв та дөрвөлжин духтай хүнтэй уулзаж байсан бол энэ хүнийг гайхалтай зөн совинтой, оюун ухааны өндөр чадамжтай, шийдвэр гаргахдаа гаргууд нэгэн гэдгийг анзаарч байсан байх. Ийм хүмүүс азанд итгэдэггүй, яагаад гэвэл тэд ямар ч зүйлд дүн шинжилгээ хийж чаддаг. Биеэ даасан, хичээнгүй бас өөрийгөө хянах чадвартай хүмүүс байдаг.

Dean Drobot / Shutterstock.com

 

Трапец хэлбэртэй дух

Трапец хэлбэртэй духтай хүмүүс философийн өндөр мэдлэгтэй байдаг. Удаан хугацаанд бодож байж шийдвэр гаргадаг. Хэдий тийм ч энэ нь депресстэх үндэс болдог. Хамгийн том сул тал нь өөртөө хэтэрхий итгэлтэй байдал гэж хэлж болно. Тэд харилцаагаар дамжуулж амжилтад хүрэх нь элбэг байдаг. Мөн тэд амьдралынхаа зорилго болгож чадвал, алдартай зохиолчид болох боломжтой. Ерөнхийдөө энэ төрлийн хүмүүс хүлээцтэй байж чадвал амжилтад хүрэх нь цаг хугацааны асуудал байдаг.

Vladimir Gjorgiev / Shutterstock.com

 

Бөөрөнхий дух

Бөөрөнхий духтай хүмүүс бүх зүйлийг нэг дор мэдэх чадвартай. Тэд сониуч бөгөөд шинэ бас сонирхолтой зүйлд татагддаг. Гэвч хэтэрхий их зүйл мэдэх нь эцэстээ тэднийг уйтгартай болгодог. Зоригтой бас зорилгодоо үнэнч хүмүүс бөгөөд алдар нэрийн араас хөөцөлдөх дуртай. Хэрэв духны дунд хэсэг нь үрчлээтэй бас арьс нь хуниралдсан бол энэ нь түрэмгий зан чанартайг илтгэнэ.

Makistock / Shutterstock.com

Танд энэхүү духны хэлбэрийн тусламжтай нүүр царайгаар нь хувь хүнийг тодорхойлох арга хэн нэгэнтэй уулзахаас өмнө тухайн хүний талаар мэдээлэл өгөх болно. Мэдээж хэрэг хүн бүрийн духыг судлах шаардлагагүй. Энэ арга танд тухайн хүний зан чанарыг тодорхойлоход л тусална.

Look Studio / Shutterstock.com
9
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *