Үе мөчдөө анхаарал хандуулъя: гэрийн нөхцөлд үе мөчний хүчтэй өвдөлтийг дарахад туслах зөвлөгөө

2

Өдөр тутмын амьдралыг хүндрүүлэх тулгуур эрхтний олон төрлийн өвчнүүд байдаг. Үүнд хоолны дэглэм, хувийн ариун цэвэр, биеийн идэвхтэй хөдөлгөөн нөлөөлөх нь дамжиггүй. Үе мөчний өвчнүүдийн дундаас үений үрэвсэл орно.

Үений үрэвсэл

Үе мөчний өвчин маш түгээмэл өвчин бөгөөд бүх насны хүмүүс тусах аюултай. Үе мөчний хөдөлгөөн хөших, хавагнах, өвдөх зэрэг мэдрэмж төрнө.

Үений үрэвслийн шинж тэмдэг

Тодорхой төрлийн хөдөлгөөн хийхэд үе мөчөөр өвдөж байвал үений үрэвсэлтэй холбон үзэж болно. Уг өвчнийг мэргэжлийн эмч оношлох ёстойг анхаараарай. Мөн хүний биеийн онцлогоос шалтгаалж уг өвчин ямар ч шинж тэмдгээр илэрч болно. Зарим нэг хүний хувьд өглөөгүүр өвчин их мэдрэгдэх бол зарим нэг хүмүүсийн хувьд өдөржингөө ч өвчин мэдрэгдэж болно.

 

Та үе мөчдөө ямар анхаарал тавих ёстой вэ?

1. Хангалттай амрах

Гэртээ эсвэл ажил дээрээ ямар нэгэн ажил хийж байхдаа өөртөө заавал амрах цаг гаргаарай. Дундуур нь завсарлаж бай.

2. Өөрийнхөө хязгаарыг мэд

Өвчин тусах эсвэл ачаалал авахаасаа өмнө өөрийнхөө хязгаарыг мэдэж байх ёстой. Танд сайхан мэдрэгдэж болно, гэхдээ хэт их стресс дараачийн өдрүүдэд илэрдэг болохыг мартаж болохгүй.

3. Дасгал

Байнгын дасгал сургуулилт маш чухал. Үе мөчний уян хатан байдлыг хангана, булчингийн ачааллыг багасгана.

4. Тэгшхэн нуруу

Нуруугаа байнга тэгшхэн байлгахыг хичээгээрэй, жишээ нь ямар нэгэн ажил хийж байхдаа. Үүнд зогсож байхдаа биеийн жингээ хоёр хөл дээрээ адилхан авч байх ёстой, шалан дээрээс хүнд зүйл өргөхдөө – өвдгөө эхэлж нугалаад авна, өөрөөр хэлбэл нуруугаараа шууд бөгтийж өргөх гэж оролдсоны хэрэггүй.

5. Тээврийн хэрэгслээр байнга явах

Тээврийн хэрэгсэл таны амьдралыг маш ихээр хөнгөвчилж байгаа нь дамжиггүй. Гэхдээ гаж нөлөөтэй гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ явганаар явах боломжгүй бол биеийн хөдөлгөөн шаардсан тээврийн хэрэгсэл (жишээ нь, унадаг дугуй) сонгохыг хичээгээрэй.

6
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *