Илүүдэл жингээсээ салах олон арга бий. Нэгэнд нь үр дүнтэй байхад нөгөөд нь ямар ч нэмэргүй байх тохиолдол ч байдаг. Үүнд хүн болгоны бие махбодийн өөрийн гэсэн онцлог нөлөөлж байгаа юм: бид өөрсдийнхөөрөө жин нэмж бас өөрсдийнхөөрөө жингээ хасна. Судалгааны үр дүнгээс харахад 6 төрлийн өөхлөлт байдаг байна – илүүдэл жин хамгаас түрүүнд хуримтлагдаж байгаа тэр хэсгээр тодорхойлогдоно.
Бид та бүхэндээ хэрхэн үр дүнтэй турахыг танилцуулахаар бэлдлээ: өөрийн бие махбодийн тогтолцоог л сайтар ойлгох хэрэгтэй.
1. Биеийн дээд хэсгээр эхэлж таргална

Шалтгаан:
Шатааж чадахаасаа илүү их калори авч байгаа учраас та энэ хэсгээр жин нэмж байна. Үүний үндсэн шалтгаан нь хэтрүүлэн идэх, хөдөлгөөн дутагдахтай холбоотой.
Хэрхэн турах вэ:
- Аэробикаар хичээллээрэй, ингэснээр та их калори шатааж чадна. Гадуур зугаал, гүй, өдөрт багаар бодоход 30 минутаар усанд сэл.
- Хоол хүнснээсээ сахар, чихэрлэг ундааг хас.
2. Гэдэсний доод хэсгээр эхэлж таргална

Шалтгаан:
Стресс, депресс болон ядаргаанаас болж таргалж байна.
Хэрхэн турах вэ:
- Стресст оруулах нөхцөл байдлаас зайлсхий: эс бөгөөс кортизол дааврын илүүдэл хэмжээ хэвлийгээр бүхэлдээ таргалахад хүргэнэ.
- Ногоон цай ахиухан ууж бай, уг цай нь сэтгэл санаа тайвшруулж, өөх хайлуулдаг. Бясалгал хий бас амьсгалын дасгалууд хийж байх хэрэгтэй.
3. Биеийн доод хэсгээр эхэлж таргална

Шалтгаан:
Биеийн энэ хэсгээр таргалаад байгаагийн нэг үндсэн шалтгаан нь – хоол хүнсэнд агуулагдах глютенийн хэмжээ нөлөөлж байна. Тиймээс глютенийн агууламжгүй хоолны цэс сонирхоорой.
Хэрхэн турах вэ:
- Лифтээр бус шатаар явган явж бай. Ингэснээр хөлийн булчинг ажиллуулна.
- Өглөөний хоол идэхээ мартаж болохгүй. Өглөөний эхний хоол бодисын солилцоог идэвхжүүлэхэд нөлөөлдөг. Өдөр хүртэл их өлсөхгүй, өөрөөр хэлбэл өдрийн хоолоо ч гэсэн бага идэхэд хүргэнэ.
4. Гэдсээр эхэлж таргална

Шалтгаан:
Согтууруулах төрлийн ундааны хэт их хэрэглээ – энэ бол гэдсээр таргалаад байгаагийн үндсэн шалтгаан мөнөөс мөн.
Хэрхэн турах вэ:
- Архины хэрэглээг багасга, согтууруулах төрлийн ундаа нь маш их калорийн агууламжтай бас хортой.
- Бага багаар ойрхон хооллохыг хичээ: бодисын солилцоог сайжруулна, бас гэдсийг ч арилгана.
5. Хөлөөрөө эхэлж таргалах

Шалтгаан:
Жирэмсний үед эсвэл судас бүдүүрлийн үед эмэгтэйчүүд хөлөөрөө таргалах хандлагатай байдаг.
Хэрхэн турах вэ:
- Давсны хэрэглээг багасга эсвэл бүрмөсөн татгалзах хэрэгтэй: давс нь бие дэх усыг барьдаг муу үр дагавартай.
- Нэг байрандаа 30-аас илүү минут суух хэрэггүй, босож биеийн хөдөлгөөн хийж чилээгээ гаргана. Хэрвээ боломжтой бол хөл дээрээ босож суух дасгал хийнэ: энэ дасгал нь хөл хавагнах эрсдэлийг багасгана.
6. Гэдэс болон нуруугаараа эхэлж таргалах

Шалтгаан:
Хэрвээ та ийм байдлаар таргалаад байвал хөдөлгөөн багатай амьдралын хэв маягийг баримталж байгааг илтгэнэ.
Хэрхэн турах вэ:
- Бүтэн нойртой хононо. Дутуу нойр нь хоолны дуршлыг идэвхжүүлж илүү их идэхэд хүргэнэ.
- Ширхэглэгээр баялаг хоол хүнс иднэ – калорийг шатаахад оролцдог буюу таны бэлхүүсийг нарийхан болгоно.
Мэдээж амьдралын эрүүл хэв маяг болон биеийн идэвхтэй хөдөлгөөн нь гуалиг байхад нөлөөлнө.
Бахархмаар
Гоё
Гайхмаар
Хөөрхөн
Харамсалтай
Ха Ха
Буруу
Тэнэглэл




Sarangua Khaninbuu Anjila
2018/12/16 at 11:07
3
Б.Амартүвшин Амараа
2018/12/16 at 11:15
5
Saraa Sarangerel
2018/12/16 at 11:57
2
Saraa Sarangerel
2018/12/16 at 11:57
2
Tsatsa Tsatsa
2018/12/16 at 12:04
3 4
Pinu Sarangerel
2018/12/16 at 12:08
1.6
Baska Otgon
2018/12/16 at 13:14
4.5
Saazai Saazai
2018/12/16 at 13:17
2 6
Eric Tameless
2018/12/16 at 14:56
2
Цэрэндулам Осоржам
2018/12/16 at 15:36
1
Ranaajav Delgermaa
2018/12/16 at 16:59
1
Ээгий Ээгий
2018/12/16 at 19:17
1
Луяа Батаа
2018/12/16 at 20:57
6
Болормаа Дорж
2018/12/16 at 22:30
4
Gankhuyag Baagii
2018/12/16 at 22:53
5,6
Eegii Eegii
2018/12/16 at 23:22
1
М. Цэнгэлмаа
2018/12/16 at 23:39
1
Chimgee Chimgee
2018/12/17 at 08:38
6
Enkhbat Monkhjargal
2018/12/17 at 09:26
6
Ankhaa Sonio
2018/12/17 at 10:32
6
Мөнгөншагай Шагай
2018/12/17 at 14:28
5
Сармандах Сараа
2018/12/17 at 21:09
5
Urangoo Uch
2018/12/18 at 01:06
6
Enhee Darim
2018/12/18 at 22:04
1