2018 онд “YouTube”-ээс хамгийн их ашиг орлого олсон 10 эрхэм: ах дүү Пол болон 7 настай бяцхан хүү энэ жагсаалтад багтжээ

0

“YouTube”-ийн нөлөө хүн төрөлхтний соёлд ихээхэн нөлөөлж байгаа гэдгийг үгүйсгэх аргагүй – энэ платформ дахь одууд дэлхийн хэмжээний нөлөө бүхий хүмүүс болсноос гадна олон сая дагагчтай тэднээр томоохон компаниуд зар сурталчилгаагаа хийлгүүлж байна.

Түүнчлэн тэд дэлхий нийтэд нөлөөлөхөөс гадна “YouTube”-ийг ашиглан өөрсдийн бизнесийг эрхэлж, мөнгийг сая саяар нь олох болжээ. Ингэхдээ тэд ердөө л “YouTube” сувгаа ашиглан видео бичлэг оруулдаг байна.

Ингээд та бүхэнд “Forbes” сэтгүүлийн зүгээс тодруулсан 2018 оны хамгийн их ашиг орлоготой “YouTube”-ийн одуудыг танилцуулъя.

10. Логан Пол – 14.5 сая доллар

Nicholas Hunt/Getty Images

Влоггер тэрээр өнгөрсөн жил энэ жагсаалтын 4-р байрт бичигдэж байв. Гэвч тэрээр саяхан Японы Аокигахара ширэнгэн ойд үхсэн бие олсон талаараа бичлэг хийж “YouTube”-д байршуулсан нь “Google”-ийн дүрмийг зөрчсөн тул түүний “YouTube” сувгийг түр хугацаанд хаажээ. Гэсэн хэдий ч Логан бичлэгүүдээ үргэлжлүүлэн хийсээр байгаа юм.

 

9. PewDiePie – 15.5 сая доллар

YouTube

Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд Феликс Кьеллберг “YouTube”-ийн хамгийн өндөр ашиг орлоготой нэгэн байсан.

Гэвч саяхан түүний арьс өнгөөр ялгаварлах болон семитийн эсрэг үзэл суртал агуулсан утгатай зүйл бичлэгийнхээ үеэр ярьсан нь хэд хэдэн ивээн тэтгэгчээ алдахад хүргэжээ. Тоглоомын талаар сэтгэгдлээ хэлдэг энэ залуугийн “YouTube” хуудас хамгийн олон дагагчтай гэдгээрээ алдартай – 73 сая дагагчтай.

 

8. Jacksepticeye – 16 сая доллар

YouTube

Шон МакЛоуфлин гэх Ирланд залуу хамгийн анхны алдартай “YouTube”-ийн одуудын нэг бөгөөд тоглоомын талаар бичлэг хийж оруулдаг билээ.

Тэрээр Дисней кино компанитай хамтарч ажилладаг – энэ нь хүүхдүүдэд зориулан Диснейн бүтээгдэхүүнүүдийг сурталчилдаг байна.

 

7. VanossGaming – 17 сая доллар

Vanoss Gaming

Канадын видео тоглоомчин Эван Фонг гэх залуу уг “YouTube” сувгийг ажиллуулдаг.

Түүний олон нийтэд хүргэдэг бичлэгүүдийн монтаж, дуугаралт зэрэг нь хүмүүст маш их таалагддаг.

 

6. Markiplier – 17.5 сая доллар

Getty/Tommaso Boddi

Марк Эдуард Фишбах сүүлийн 5 жилийн хугацаанд “YouTube”-ийн од гэсэн нэр алдраа алдаагүй л явна.

Фишбах биологийн инженер мэргэжилтэй боловч амьдралаа өөрчлөх зорилгоор “YouTube” суваг нээж, улмаар тоглоомын талаар бичлэг оруулж эхэлсэн бөгөөд удалгүй олон сая дагагчтай болжээ. Өнөөдөр түүний “YouTube” сувгийг 22 сая хүн дагаж байна.

 

5. Жеффрий Стар – 18 сая доллар

YouTube

Цагийн сайханд “MySpace” дээрх хамгийн олон дагагчтай байсан тэрээр 2014 оноос эхлэн “YouTube”-ийг хэрэглэх болсон ажээ.

Ихэвчлэн өөрийнхөө нүүр будалтын брендийн бүтээгдэхүүнийг сурталчилдаг бөгөөд үүнд гоо сайхны бүтээгдэхүүн, зөвлөгөө болон хувийн влог бичлэгүүд багтдаг байна. Түүний хувьд одоогоор “YouTube” хуудсандаа 300 гаруй бичлэг оруулаад байгаа юм.

 

4. DanTDM – 18.5 сая доллар

YouTube

Австралийн видео тоглоомчин залуу болох Даниел Миддльтон өнгөрсөн жил “YouTube” хуудсаараа дамжуулан 16.5 сая долларын ашиг олж байжээ.

Сонирхуулж хэлэхэд түүний хувьд “Minecraft” тоглоомын талаар түлхүү бичлэг хийдэг бөгөөд удахгүй нээлтээ хийх Диснейн “Ralph Breaks the Internet” хүүхэлдэйн кинонд “eBoy”-ийн дүрийг бүтээж байгаа гэнэ.

 

3. Dude Perfect – 20 сая доллар

YouTube/Dude Perfect

Энэхүү “YouTube” суваг нь спорт дээр суурилсан сонирхолтой бичлэгүүд оруулдаг бөгөөд ихэнх нь боломжгүй зүйлсийг хэрхэн хийх тухай гайхалтай арга, заль мэхний тухай байдаг. Энэ сувгийг 5 хүн ажиллуулдаг: Кори болон Коби Коттон ихрүүд, Гарретт Хилберт, Коди Жонес болон Тайлер Тони нар юм.

Тэд хамтдаа “Good Morning America” болон “ESPN” телевизийн хэд хэдэн шоунуудад урилгаар оролцож байснаас гадна бичлэгтээ спортын салбарын алдартнууд болох Оделл Бекхэм Жр, Дрью Брийз, Крис Пол болон Дэйл Ийрнхардт Жр нарыг оролцуулж байжээ.

 

2. Жэйк Пол – 21.5 сая доллар

Richard Shotwell/Invision/Associated Press

Түүнийг энэхүү жагсаалтын 10-р байрт орсон Логаны дүү гэдгээр нь хүмүүс маш сайн мэдэх байх. 17 сая хол давсан дагагчтай Жэйкийн хувьд өөрийн “YouTube” сувагтаа ихэвчлэн влог, реп видео гэх зэрэг бичлэгүүдийг оруулдаг.

 

1. Ryan ToysRevie – 22 сая доллар

YouTube

Дөнгөж 7 настай Райн энэхүү жагсаалтыг тэргүүлжээ – тэрээр тоглоом сонирхогч.

Хамгийн анх эцэг эх нь түүнд авч өгсөн тоглоомынхоо талаар бичлэг хийж “YouTube”-д оруулсан нь олон хүнд хүрсэн бөгөөд өнөөдөр энэ бяцхан хүү хэдийнээ 17 сая дагагчтай болсон байна.

Түүнтэй хэд хэдэн тоглоом үйлдвэрлэдэг компаниуд хамтарч ажилладаг бөгөөд тэдгээрээс хамгийн алдартай нь “Bonker Toys” юм.

8
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *