Дэлхийн хамгийн аймшигтай гүүрнүүд [7 зураг + текст]

0

Дэлхийн хамгийн аймшигтай гүүрнүүд [7 зураг + текст]


Гүүр бол хүмүүсийг нэг газраас нөгөө газарт хялбархан хүргэх байгууламж. Гэвч зарим тохиолдолд гүүр нь эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгодог. Магадгүй та өндрөөс айдаг бол гүүр гэдэг зүйл таны хувьд нэг их тааламжтай санагдахгүй байх, тэр тусмаа маш өндөрт байрласан гүүр бол таны хувьд жинхэнэ аймшиг л гэсэн үг.Тэнгэр баганадсан өндөр барилга, сүрдэм хадан цохио, аймшигтай ханан хавцлын дунд байрлах гүүрээр тайван байдлаа хэвийн хэмжээнд хадгалан гарна гэдэг тийм ч амар зүйл биш байх, ялангуяа таны гарах тэр гүүр ямар ч хамгаалалтын шилэн хаалт гэх зүйлгүй, жирийн л нэг төмөр эсвэл мод, олс зэрэгхэнээс бүтсэн дэндүү урт гүүр байвал ямар вэ? Тэртээ алсад үзүүр нь харагдах энэ гүүрээр гарах агшин таны туулж өнгөрүүлсэн амьдралаас ч урт мэт санагдаж, яах гэж энэ гүүрээр гарах гэж хөл тавив даа гэсэн бодол толгойд тань эргэлдээд л, үнэхээр аймшигтай. Хэрвээ та өндрөөс, бас эрсдэлтэй зүйлээс айдаг бол хэзээ ч зүглэхгүй хэрэггүй хэмээн сануулж, дэлхийн хамгийн аймшигтай долоон гүүрний зураг болон товч тайлбарыг хүргэж байна. Нэг бүрчлэн танилцаж, сайтар тогтоож авахыг хүсье.
Aiguille du Midi гүүр, Франц

[ XopoM.com ] фото

Хоёр уулыг хооронд нь холбосон энэ маш жижигхэн, богинохон гүүрийг хараад танд айж сүрдэх сэтгэл огтхон ч төрөхгүй, гэхдээ энэ бол зөвхөн гүүрийг хараад төрж байгаа сэтгэгдэл. Өдрийн цагаар Францын нутагт байх Альпын нуруунд орших 3842 метрийн өндөрт цоройн орших алдарт Mont Blanc оргилын бахдам үзэсгэлэнт дүр төрхөөр нүдээ хужирлаж, харин шөнийн цагаар бол одод тэнгэрийг туйлын ойроос ажиглах гайхамшигтай боломжийг энэ гүүрэн дээр л эдэлж болох юм.

АНУ, Колорадо дахь Royal Gorge гүүр

[ XopoM.com ] фото

АНУ-ын Колорадо муж дахь Royal Gorge гүүр нь Арканзас голын дээр 291 метрийн өндөрт орших бөгөөд явганаар болон машинаар явах боломжтой. 1929 онд баригдсан энэ гүүр 2003 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөр гүүр гэгдэж байсан юм. 384 метр урттай, 5.5 метрийн өргөнтэй Royal Gorge гүүр 350,000 долларын хөрөнгөөр баригдаж байсан түүхтэй ажээ. Энэ үнийг өнөөгийн ханшаар тооцвол 15 сая доллар болох ажээ. Гүүрний явган хүний замын тавцангийн 1,270 банзны 250 орчим нь жил бүр солигдож байдаг байна.

Trift Suspension гүүр, Швейцарь

[ XopoM.com ] фото

Энэ газар нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн сэтгэл татам газрын нэг, мөн дэлхийн хамгийн аймшигтай гүүрнүүдийн нэг ч энд байдаг. Trift гүүр нь Trift Glacier хэмээх мөсөн голын яг дээр 100 метрийн өндөрт орших ба 170 метрийн урттай юм. Альпын нуруун дахь хамгийн өндөр, хамгийн урт явган хүний замуудын нэг хэмээгддэг энэ гүүр мөсөн голын гайхам үзэсгэлэнтэй, сүрдэм дүр зургийг харах онцгой боломжийг олгодог байна.

Millau гүүр, Франц

[ XopoM.com ] фото

Францын өмнөд хэсэгт Tarn голын хөндий дээгүүр байрласан энэ гүүр 343 метрийн өндөрт сүндэрлэн орших автомашины гүүр юм. Дэлхийн хамгийн өндөр машины гүүрнүүдийн нэгд тооцогддог Millau Bridge гүүрний урт 2,460 метрт хүрэх ба ер бусын үзэгдэх орчинг танд харуулж, мэдрүүлж чадах юм. Гүүрийг баригчид энэ гүүр 120 жилийн настай гэж баталж байгаа юм байна.

Capilano Suspension гүүр, Канад

[ XopoM.com ] фото

Урт бөгөөд маш өндөрт орших энэ гүүр аялагч жуулчдыг онцгой ихээр татдаг газруудын нэг. Ванкуверын хамгийн хуучны жуулчдын үзмэр газар болох энэхүү гүүрийн урт 137 метрт хүрэх ба Capilano голын дээр 70 метрийн өндөрт байрладаг. Гоёмсог, үзэсгэлэнтэй байгалийн байдал нь гүүрийн өндрийг ч мартахад хүргэх ажээ
.

Гана улсын Kakum үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Canopy явган хүний гүүр

[ XopoM.com ] фото

Kakum National Park-ын нэг онцлог нь халуун орны өтгөн хүглэгэр их ой ширэнгийн дээгүүр байрласан Canopy Walk хэмээн алдаршсан үргэлжилсэн урт, дүүжин гүүрнүүд юм. Энд 330 хүртэл метр урт, 40 метр өндөртэй долоон гүүр бий. Canopy гүүр нь тор болон төмөр утас, мод зэргээр хийгдсэн байна. Өндрөөс айдаг хүмүүсийн хувьд айдсаар дүүрэн зам угтах ч орчны гоо үзэсгэлэн, моддын орой болон навчин унжлагануудын дундуур аялах аялал айдас хүйдсийг нь хоромхон зуурт үгүй хийж чадах юм.

Hussaini дүүжин гүүр, Пакистан

[ XopoM.com ] фото

Дэлхийн хамгийн аймшигтай гүүрээр Hussaini хэмээх дүүжин гүүр тодорчээ. Пакистаны умард хэсэгт байх томоохон хотуудаар зочлохыг хүсвэл энэ гүүрээр гарах аюул осолтой зам таныг хүлээж байх болно. Хуучирч муудсан, банз моднууд нь хугарч гэмтэн үгүй болсон, туйлын нарийхан, нуурын мандлаас нилээд дээр орших энэ дүүжин гүүр эрсдэлтэй зүйлд дуртай хүмүүст маш их таалагдах нь гарцаагүй. Харин аминдаа хайртай, эрсдэлээс зугтагчдын хувьд бол ийшээ зүглээд ч хэрэггүй юм.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

41 Сэтгэгдэл

  1. BupyC

    2011/04/12 at 19:39

  2. astrod

    2011/04/12 at 19:42

    2st
    tnx

  3. nyamdorje

    2011/04/12 at 19:45

    soninl yum javascript:justReturn()

  4. tsee_

    2011/04/12 at 19:54

    Yvj uzhimsan sda

  5. Зочин

    2011/04/12 at 20:03

    Гоео юм өөө [hide]яг үнэндээ очиж үзэж чадахгүй ээ хэхэ…[/hide]

  6. jerry-man

    2011/04/12 at 20:13

    [ Зассан: jerry-man , өдөр 2011/4/12 20:13 ]

  7. dissme

    2011/04/12 at 20:20

    aimar yumoo ene gazar ochij uzeh yumsan

  8. Зочин

    2011/04/12 at 20:43

    yaasanch iim gүүreer yawahgvi dee

  9. sugar_venus

    2011/04/12 at 20:44

    nice yum bna aa ter oi deeguur yavhiimsan hehehe

  10. trojan08

    2011/04/12 at 20:55

    haaamgiin door bgaag guur gdiiuu sda

  11. Legend_king

    2011/04/12 at 21:28

    iii ondoroos aidagiig ch heleh үү

  12. SeeKeSHDEEE

    2011/04/12 at 21:43

    ~oMG

  13. bathishi_g

    2011/04/12 at 22:30

    YOOOOOOO

  14. Shanel

    2011/04/13 at 00:24

    Paa goy yumaa!

  15. Enkhbayar_gal

    2011/04/13 at 00:41

    yoooooooooooo

  16. turuu_designer

    2011/04/13 at 09:24

    Hussaini дүүжин гүүр, Пакистан enuugeer yavj uzhiimsan

  17. doogii0118

    2011/04/13 at 10:37

    hangiin suuliinh bol ewgui l yum bna

  18. Davaa_88

    2011/04/13 at 11:00

    suuliin guur arai bish ee

    <a href=http://avtobazar.name >автобазар украина с фото</a>

  19. pilguun

    2011/04/13 at 11:03

    ochinoo

  20. baynhangai

    2011/04/13 at 11:15

    ertontsiin gaihamshigtai taniltslaa

  21. Donjman

    2011/04/13 at 13:10

    pakistaniih bol batalgaagvil yum bna

  22. solarmxl

    2011/04/13 at 14:18

    Hussaini дүүжин гүүр, Пакистан gdgene ymar aimar gүүrew dee

  23. hishigee_0831

    2011/04/13 at 14:32

  24. Enhuush_1020

    2011/04/13 at 15:03

    goe um aa

    [ Зассан: Enhuush_1020 , өдөр 2011/4/13 15:04 ]

  25. tmra

    2011/04/13 at 16:32

    eemr yumooo

  26. black_hacke

    2011/04/13 at 16:34

    nice

  27. sckooter

    2011/04/13 at 17:29

    ochij userch uzdeg yum uu kkjavascript:justReturn()k???

  28. suhee_a

    2011/04/13 at 17:31

    hun gdg aguu shuu iim yumiig barij bdg

  29. tuulaixan

    2011/04/13 at 19:09

    tasarwal yax boloo bүүr ;-) ;-) ;-) ;-) ;-)

  30. romeo_lilo

    2011/04/13 at 22:20

    aimar aimar

  31. jerry04

    2011/04/14 at 10:46

    goy guurnuud bna

  32. Зочин

    2011/04/14 at 18:22

    yamrchigl baisan ireedvin tolovlogoondoo oruulmar yum bndaaa xarsan chin ochij vzmer setgedel tordog yum bnshүү geo yumaa xvnii bvteesen yum gej gaixaltai shүү tiim ooln jiler xadaglagda baix gej……)))))))))))

  33. Xocoo_23

    2011/04/14 at 19:46

    Wow Goe medeee bn XoPoMiihondoo admjilt husii

  34. kristal7088

    2011/04/14 at 22:01

    ter canadad bdag guur n goy um bn

  35. orgil_s

    2011/04/16 at 19:42

    goy

  36. muty

    2011/04/18 at 12:29

    savlaad l evgui bhdaaa

  37. LORENZA

    2011/04/21 at 11:39

    dajgvi shүү

  38. shiji_batuka

    2011/04/24 at 12:57

    haha evgui l yum

  39. chechnya

    2011/05/21 at 12:44

    ene guurnuud nurval balarnaa

  40. Зочин

    2012/06/13 at 16:32

    jerry04 odoo iim tsaraitai yumu.

  41. Зочин

    2012/11/10 at 15:56

    [quote]yooooooo[/quote]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *