Биеэс хорт бодис, хуримтлагдсан ялгaдсыг гадагшлуулж эрүүл байхад туслах 10 энгийн арга

6

Бидний амьдран буй дэлхийд асар их хэмжээний хортой бодис оршин биднийг хордуулсаар байна. Ийм хорт бодис нь хоол хүнс, агаар, бас бидний эдлэж хэрэглэх дуртай гар утас, таблет дээр ч бий. Пестицид, мөнгөн ус, уран зэрэг бидний эрүүл мэндэд аюултай бодисууд эргэн тойронд хуримтлагдсаар. Бие организмаасаа иймэрхүү хорт бодисыг гадагшлуулж байх нь олон янзын хүнд өвчин эмгэгээс хол байх нэг чухал нөхцөл билээ.

Ингээд хорт бодисыг гадагшлуулах, биднийг эрүүл байлгах 10 энгийн аргыг танд танилцуулъя.

10. Идэвхжүүлсэн нүүрс хэрэглэж бай

© Depositphotos.com

Идэвхжүүлсэн нүүрсийг шатсан мод, чулуу, кокосын гол зэргээс гаргаж авдаг. Ийм бодист хүчилтөрөгч байхгүй учир маш сайн шүүлтүүр болдог байна. Нүүрс нь биеэс хорт бодисыг гадагшлуулах ба ялангуяа хүнд металл, хорыг сайн шүүнэ. Хоол идэх болон согтууруулах ундаа хэрэглэхийн өмнө нэг шахмал эм хэлбэрт идэвхжүүлсэн нүүрс ууж байгаарай.

 

9. Аль болох их ус уу

© Depositphotos.com

Ус нь байгалийн цэвэр шүүлтүүр бөгөөд та хэдий чинээ их ус ууна төдий чинээ хорт бодис таны биеэс шээсний замаар дамжин хурдан гадагшилна.

Ингээд цэвэр усан дээр суурилсан үр дүнтэй шүүх ундаа хийх арга зааж өгье: 4 литр усанд 2 хоолны халбага алимны уксус хийж сайтар сэгсэр. Өглөө болгон ууж байгаарай. Хэрвээ таны ходоод янз бүрийн өвчин эмгэгтэй бол үүнийг уухын өмнө эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.

 

8. Шүүсэн сахараас зайлсхий

© Depositphotos.com

Шүүсэн сахар болон хиймэл сахар орлуулагч нь бодисын солилцоог удаашруулж цусанд их хэмжээний глюкоз хуримтлагдах нөхцлийг бий болгодог. Энэ нь жин нэмэх, чихрийн шижин өвчинтэй болох, зүрхний өвчин бий болох нэг шалтгаан юм. Тэдгээрийг органик бор сахар, агч модны сироп зэрэг бусад хүний биед ашигтай зүйлээр орлуулаарай.

 

7. Органик хүнс хэрэглэ

© Depositphotos.com

Органик хүнс, ногоо, мах жимс нь янз бүрийн антибиотик болон пестицид зэрэг хорт бодис агуулдаггүй. Ийм эрүүл хүнс хэрэглэж байвал таны бодисын солилцоо сайжирч хоол боловсруулах эрхтэн тань хорт бодистой тэмцэхэд тус дэм болдог байна. Боловсруулсан бүтээгдэхүүн нь танд органик хүнс шиг шим тэжээлийг хэзээ ч өгч чадахгүй. Өөрийн гараар ногоо тарих юм уу нутгийн тариаланчдаас эрүүл хүнс худалдаж авч байгаарай.

 

6. Агаарт буй хорт бодисыг шүүж цэвэрлэ

© Depositphotos.com

Хорт бодис нь гэрт нээлттэй цонхоор дамжин орно. Тиймээс агаар шүүх нь бие организмд хортой бодис орохоос хамгаалах бас нэг үр дүнтэй арга юм. Агаар шүүгч авч ажиллуулах, гэртээ нойтон цэвэрлэгээ байнга хийж байгаарай.

 

5. Өглөөний кофены оронд ногоон цай ууж бай

© Depositphotos.com

Кофе, тэр дундаа шүүгээгүй кофе нь кафесто, дитерпеноидын молекул зэрэг цусан дахь холестерины хэмжээг ихэсгэх бодисыг агуулдаг. Ийм аюултай холестерин биед хуримтлагдах аюулаас зайлсхийж байх хэрэгтэй ба үүний оронд ногоон цай болон бусад өвсний ханд бүхий цай уух нь илүү зөв юм шүү.

 

4. Үе үе өлсөж бай

© Depositphotos.com

Бид байнга л идэж байдаг. Бидний идэж байгаа зүйлсийн ихэнх хэсэг нь боловсруулсан бүтээгдэхүүн, шүүсэн сахар агуулдаг байна. 1-2 хоногийн турш өлсөхөд бие хорт бодисоо гадагшлуулж, хооллох дур буурсан учир илүү зөв эрүүл хоол хүнс хүлээж авахад бэлэн болдог байна.

 

3. Саунд суух болон спортын танхимд очиж бай

© Depositphotos.com

Хөлс гарах нь хүний бие хорт бодисоо гадагшлуулж байгаа нэг хэлбэр юм. Хэдий чинээ их хөлөрч байна төдий чинээ цэвэр, эрүүл болж байна гэсэн үг. Ууранд орох нь дээрх байдлаар биеэ цэвэршүүлэх нэг сайн арга юм. Гэхдээ эмчтэй урьдчилан зөвлөлдөх хэрэгтэй ба өндөр хэмтэй халууны үйлчлэл зарим өвчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.

Бас нэг чухал арга нь биеийн тамираар хичээллэх явдал. Ямар ч хамаагүй дасгал сонгож аваад бүх л хүч чадлаараа хий. Хамгийн гол нь дараа нь усанд орж хөлс, бохироо цэвэрлэх хэрэгтэй.

 

2. Пробиотик бүхий хүнс ихээр хэрэглээрэй

© Depositphotos.com

Таны хоол боловсруулах систем хэр ажиллаж байгаа нь бие организм цэвэр байх нэг үндсэн нөхцөл юм. Ходоод гэдэсний үйл ажиллагааг хөнгөвчлөхийн тулд пробиотикийг нэмэлтээр хэрэглэх эсвэл пробитоик ихээр агуулсан хүнс хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь ийм бодисоор цэвэр тараг, йогурт зэрэг нь маш баялаг. Өдөрт ядаж нэг удаа идэж байх хэрэгтэй ба ингэж чадвал таны хоол боловсруулах систем эрүүл байх болно.

 

1. Цэвэрлэх үйлчилгээтэй смузи бэлдэж сур

© Depositphotos.com

Идэх дуртай зүйлийн өөрчлөлт нь таны бие организм хэрхэн хорт бодисыг гадагшлуулан цэвэр болж байгаатай холбоотой. Түүхий эслэг бүхий хүнс нь хоол боловсруулах чадварыг сайжруулах бөгөөд ингэснээр ердийн замаар сайн цэвэрлэгээ хийж байна гэсэн үг. Жимстэй, ногоотой болон пробитоик бүхий тараг, йогурттай смузи хийж хэрэглэж бай. Та орцыг нь өөрөө зохиож болох бөгөөд хамгийн гол нь орц нь ямар нэг боловсруулалтад ороогүй байх ёстой. (гол нь эхэлж угааж цэвэрлэх хэрэгтэй гэдгийг мартав аа)

 

Бонус: ионжуулсан усаар хоргүйжүүлэх

© InspiredThruNature

Ионжуулсан ус хэрэглэх нь хорт бодис гадагшлуулах бас нэг арга юм. Гоо сайхны салонууд энэ аргыг педикюрын дараа хэрэглэхийг зөвлөдөг. Та ийм багаж хэрэгслийг гэртээ ашиглахаар худалдаж авч болох юм.

Танд биеэс хорт бодис гадагшлуулах 10 аргыг танилцууллаа. Та эдгээр аргын алийг нь илүүд үзэж байгаа болон хэр тогтмол хэрэглэдэг вэ?

26
ГайхмаарГайхмаар
16
ГоёГоё
11
ТэнэглэлТэнэглэл
11
Ха ХаХа Ха
10
ХарамсалтайХарамсалтай
7
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *