Эмэгтэйчүүдэд зориулсан хамгийн хачирхалтай гоо сайхны 10 арчилгаа

0

Эмэгтэйчүүд гэж сонин хүмүүс шүү. Гоо сайхан, залуу насаа хадгалж үлдэхийн тулд юуг ч хийхэд бэлэн. Жишээ нь, Клеопатра гэхэд л сүүнд орж байлаа. Бас Элизабет Батори залуугаараа үлдэхийн тулд юу хийснийг түүх мартахгүй.

Залуужуулах галан арчилгаа

Хятадад маш алдартай: нүүрийг нь тусгай маскаар буюу эмчилгээний ургамлын ханд шингээсэн маск тавьж дээр нь 1 минут орчим гал асаана. Уг арчилгааны дараа арьс мэдэгдэхүйц чангарсныг бүсгүйчүүд батлаад байгаа юм.

Зөвхөн нүүрний арьсанд бус өөр хэсгүүдэд ч хийж болно.

 

Могойн иллэг

Маш энгийн: Хүн дээр өөр өөр хэмжээтэй могой тавьж дээгүүр нь явуулна. Булчинг суллаж, эрч хүчээр сэлбэдэг ажээ. Магадгүй, адреналины ялгаруулалттай холбоотой юм болов уу.

Филиппиний нэгэн амьтны хүрээлэн ийм иллэгийг үйлчлүүлэгчиддээ санал болгодог. Уг үйлчилгээг хэсэгтээ хорьсон боловч үйлчлүүлэгчдийн хүсэлтээр эргээд сэргээжээ.

 

“Вампиран” залуужуулах арчилгаа

Vampire Facial гэдэг нэртэй. Үйлчлүүлэгчийн цусыг авч шүүсний дараа арьсны гоо сайханд нөлөөлөх бэлдмэлийг нэмж буцааж цусыг юүлнэ.

Лазер эсвэл хэт авианы тусламжтайгаар нүүрний арьсанд эсвэл биеийн өөр хэсгийн арьсанд хийнэ.

Коллагений ялгаруулалт ихсэж, эд эс сэргээх үйлчилгээтэй гэж үзэж байна.

 

Үсэнд зориулсан галт арчилгаа

Candle cutting-лааны тусламжтайгаар үс тэгшилнэ. Салаалсан үснээсээ салах нэгэн арга. Үсчин хэсэг үс авч ороогоод лааны дөлд барина. Үсний салаалсан үзүүр шатна. Үсэнд муу нөлөөгүй гэж үзэж байна.

 

Алтан маск

Шууд утгаараа алтан маск: нүүрний арьсан дээр нимгэн алтан маск тавина. Энэхүү металл нь арьсыг ионоор баяжуулж коллагений ялгаруултанд нөлөөлдөг байна.

Алтыг урвалд оруулахын тулд нүүрний арьсыг полиглутамины хүчлээр арчиж бэлдсэн байх ёстой. Жирийн ард иргэдэд үнэтэй тусах арчилгаа.

 

Зөгийн хор

Гиппократын үеэс зөгийн хорыг хүний эрүүл мэндэд тустай гэж үздэг байсан (зохих хэмжээнд шүү дээ). Бодисын солилцоог идэвхжүүлж, судасны ханыг бэхжүүлнэ.

Зарим нэг эмэгтэйчүүд (тэдгээрийн дотор Гвинет Пэлтроу) нүүрэндээ зөгийгөөр хатгуулах өвчнийг тэвчиж залуу төрхөө хадгалахад бэлэн. Бас өөр хялбар хувилбар бий: нүүрэндээ зөгийн хортой тос түрхэх ажээ.

 

Дун/эмгэн хумсаар иллэг хийх

Дунгийн шүлс нь шархыг хурдан эдгээж байгааг эрдэмтэд анзаарчээ. Ингээд л арьсны энэ төрлийн арчилгаа нээгдсэн юм.

Дунгийн шүлстэй тос гэж та сонссон биз дээ? Зарим нэг нь дунг шууд нүүрэндээ тавьж гоо сайхандаа анхаарал тавьдаг байна. Жижиг үрчлээ арилж арьсны өнгө сэргэдэг ажээ.

 

Кактусан иллэг

Энэ төрлийн иллэг эрэлт хэрэгцээ ихтэй байна, мэдээж Мексикт. Халаасан кактусын мөчрийг хүний бие дээр тавина. Иллэг эхлэхээс өмнө арьсыг нь текила, галт уулын үнс болон зөгийн балаар арчиж бэлдэнэ.

Иллэг нь биеийг сэргээж арьсыг зөөлрүүлдэг байна. Зуун настыг эмчилгээний зориулалтаар ашиглаад байхад кактусыг ч мөн ашиглаж болохоор санагдаад байгаа юм.

 

Гургалдайн баасан маск

Хэдэн зуун жилийн түүхтэй маск, японы гейша нар нүүр будалтын дараа арьсаа уг маскаар сэргээдэг байжээ. Гэхдээ гургалдайн тодорхой төрөл буюу зөвхөн Кюсю арал дээр суурьшсан гургалдайн баас байх юм. Зөвхөн жимс, үрээр хооллодог залуу шувууны баасар маск тавина.

Нүүрний арьсыг тайвшруулж, сорви арилгадаг. Бидний сонссоноор Виктория Бэкхам, Том Круз нар ийм маск тавьдаг байна.

 

Бонус: шар айрагны спа

Чех улсад шар айрагны ванн санал болгох хэд хэдэн газар байдаг ажээ. Зугаа цэнгэл хөөцөлдөж биш шүү: хүний бие организмд сайнаар нөлөөлөх бөгөөд В амин дэм нь арьс зөөлрүүлэх үйлчилгээ үзүүлдэг ажээ.

Шар айрагны үйлдвэрт ажилладаг бүсгүйчүүд хүнд хүчир ажил хийж байгаа ч гарын арьс нь зөөлрөөд байгааг анзаарчээ.

Энэ гоо сайхны арчилгаанаас эрчүүд харин нэг их татгалзаад байхгүй л болов уу.

14
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *