Юу хүссэнээ авч болох гайхалтай 10 автомат

1

Япон улсад гэхэд л алхам тутамд нэг автомат байрладаг гэж хэлэхэд буруудахгүй. Эдгээр автоматуудаар зөвхөн хоол хүнс худалдаалаад зогсохгүй, санаанд оромгүй зүйлсийг ч мөн худалдаалах ажээ.

Зөвхөн Японы автомат бус дэлхийн улс оронд нийтэд үйлчилж буй хачирхалтай автоматуудыг танилцуулахаар бэлдлээ.

Үнэгүй өгүүллэгтэй автомат

Хэрвээ та Францын Гренобле-д явж байгаад уйдаж орхивол танд Short Edition автомат тус болно – богино өгүүллэгүүд танд санал болгох ажээ. Та хэдэн минут унших хэмжээний өгүүллэгээ сонгоод зохих товчлуурыг дар – таны халаасанд багтах ороодог цаасан дээр захиалсан өгүүллэг тань гараад ирнэ.

 

Пиццаны автомат

Дэлхийн улс орнуудад маш эрчтэйгээр тархаж байгаа автомат бол – пиццаны автомат. Орос улсад хүртэл тавигдаад эхэлжээ.

Хөлдүү хагас бэлэн бүтээгдэхүүн бус – багахан оврын пиццаны газрыг орлоно. 3 минутын дотор гурилан зуурмагаа бэлдэн захиалсан орцын дагуу пиццагаа болгоно. Сайхан байгаа биз?

 

Талх, нарийн боовны автомат

Сан-Францискогийн гудамжинд бяцхан франц талхны мухлагийг санагдуулна. Уг автоматыг Беноа Эрве гэх Франц нөхөр зохион бүтээжээ.

Зохих товчлуурыг дарснаар 9 минутанд танд франц нууц жороор хийсэн шинэхэн талх барина. Хэрвээ захиалсан талхыг 2 цагийн дотор аваагүй бол шууд хаягдал болгон ялгадаг ажээ.

 

Крэк татах автомат

2014 оноос эхлэн Ванкуверийн гудамжинд этгээд гэж хэлж болмоор автомат тавигдсан юм. Хар тамхины төрөл болох крэк санал болгох ажээ.

Ингэснээр хар тамхичдыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж чадна гэж төслийн санаачлагчид үзэж байна. Уг хар тамхийг татахад шил нь үйрч унах аюултай бөгөөд өөрийгөө зүсэх, ингэснээр халдварт өвчин авах магадлалтай байдаг ажээ.

 

Бартер солилцооны автомат

Ашигласан бол бусдад дамжуул. Ийм л зарчмаар уг автомат ажиллана. Хэдэн жилийн өмнө Нью-Йоркийн гудамжнаа бий болсон юм.

“Swap-O-Matic”-ийн гол зорилго – нийтийн хэрэглээнд нөлөөлөх: хүмүүс шинийг худалдаж авахгүйгээр бие биетэйгээ эд хогшлоо солилцох, аливаа зүйлийг дахин ашиглахад чиглүүлжээ.

 

Түрстэй автомат

5 жилийн тэртээгээс Лос-Анжелесийн гудамжинд энэхүү автомат гарч эхэлжээ – түрстэй автомат.

Үнийн хувьд харилцан адилгүй: хэдэн доллараас эхлээд хэдэн мянга ч хүрч мэднэ.

 

Гитарын утастай автомат

Америкийн Портланд хотод маш их хөгжимчид амьдардаг бололтой. Гэнэтийн эрсдэлээс хөгжимчдөө хамгаалахын тулд ийм автомат тавьжээ.

Гитарын утас – цагаа тулбал үнэхээр чухал зүйл мөн шүү.

 

Инээдтэй оймсны автомат

Солонгост солонгын өнгөтэй оймсыг автоматаас авч болно. Ялангуяа Даваа гаригийг үзэн яддаг хүмүүст зориулсан бололтой.

 

Цэцэгтэй автомат

Хөл хөдөлгөөн ихтэй Европ, Америкийн хотуудын гудамжинд байгалийн арал байгаа мэт  цэцгийн автоматтай таарна.

Ажил ихтэй нөхрүүдэд амар юм: гэртээ харих замдаа автоматаас ганц боодол цэцэг аваад л халамжит нөхөр болох нь байна.

 

Алттай автомат

Гэнэт л ганц, хоёр гулдмай алттай болох шунал төрвөл ямар ч асуудал алга – алт гаргах автомат байна.

Ийм төрлийн автомат мэдээж Дубайд л анх тавигдсан байгаа. Өнөөдөр дэлхийн хэд хэдэн улсуудад тавигдаад байгаа бөгөөд 1,5 эсвэл 10 граммын алтан гулдмайгаар үйлчилж байна. Өөрийн хүссэн хэмжээгээ л захиал, тэгээд л алтан гулдмайтай болно.

10
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *