Хайр дурлалын тухай эмэгтэй хүн бүрийн мэдэж байх ёстой 21 зүйл

3

Хайр дурлалтай учирч, гэр бүл зохиохоос өмнө энэ сэдвийн талаар эмэгтэйчүүдийн зайлшгүй мэдэж байх ёстой зүйлс бий. Энэ ертөнцөд хайрлаж, дурлах амар зүйл биш бөгөөд үүнтэй учрах үедээ эдгээр зүйлсийг мэдэж байхад гэмгүй. Эмэгтэй хүн бүр хэн нэгнээр хайрлуулж, халамжлуулах ёстой ч гэлээ, зарим тохиолдолд хайр дурлалаас хол байхад буруудахгүй.

Ингээд хайр дурлалын талаар эмэгтэй хүн бүрийн мэдэж байх ёстой 21 зүйлийг хүргэе.

1. Үргэлж эмэгтэй найзуудтайгаа ойр бай. Тэд зарим эрчүүдийн танд тавьж чадахгүй байгаа анхаарал халамжийг тавьж, хажууд тань дандаа хамт байх болно.

 

2. Бие организм бол таны хамгийн сэтгэл татам хэсэг биш. Гоо үзэсгэлэн хэсэг хугацааны настай байдаг бол зан чанар болон сэтгэл санаа мөнх настай гэдгийг ойлгох нь чухал.

 

3. Эрэгтэй хүнд өөрийгөө худалдагч биш, худалдан авагч гэдгээ мэдрүүл.

 

4. Халуухан залуучууд хэзээд хүүхэмсэг байдгийг мартаж болохгүй.

 

5. Эрчүүд харилцаа болон ажил дээрээ үргэлж амжилттай байхыг хүсдэг. Хэрвээ та түүнийг аз жаргалтыг байлгахыг хүсвэл, өөрийгөө түүний хажууд аз жаргалтай байгаагаа түүнд харуул. Хэрэв та түүнд үргэлж гомдоллоод байвал, тэр энэ удаа бүтэлгүйтжээ гэж бодох болно.

 

6. Хэрэв тэр залуу эхнээсээ танд ач холбогдол өгөхгүй байгаа бол тэр төгсгөл хүртлээ таньтай хамт байхыг хүсэхгүй байна гэсэн үг.

 

7. Эмэгтэй хүн эр хүнд өөрийгөө батлаж харуулах ёсгүй. Харин тэр танд өөрийгөө батлаж харуулах ёстой.

 

8. Хэрэв эр хүн таныг гэхгүй байвал, өөртөө эргэлзэх хэрэггүй. Түүнийг эргэлзэхэд хүргэ.

 

9. Сайхан харагддаг нэгнээс илүү сайн нэгэнтэй хамт бай. Учир нь тэд өөрсдийнхөө гадаад үзэмжинд анхаарал хандуулсаар хөгширнө.

 

10. Текст бичих нь таныг асуудалд оруулж мэднэ. Текст бичих гэж яарах хэрэггүй. Юуны талаар, хэзээ бичих вэ гэдгээ бичихээсээ өмнө бодож бай.

 

11. Харилцаатай байгаа залуугаа амьдралдаа яарч оруулсны хэрэггүй. Тэр таньтай хамт байхыг хүсч байсан ч энэ нь харилцаанд сөрөг нөлөө авчирдаг. Хувийн орон зайгаа хадгалж үлд. Тэгвэл харилцаа тань урт настай байна.

 

12. Болж буй зүйлд гомдоллох хэрэггүй. Хүнээс ямар нэгэн зүйл хүртсэн бол, тодорхой хэмжээнд хариуг нь буцааж барьж бай.

 

13. Эрэгтэй хүн таны үзэх дуртай уянгын кинонуудыг үргэлж цуг үзээд суух нь юу л бол. Гэвч танд хайртай залуу таныг аз жаргалтай байлгахын тулд үзэх болно.

 

14. Тэр таныг өөрийн болгох хүртлээ бүх зүйлийг хийх болно. Та түүнийх болсон ч гэлээ, хувийн орон зайгаа авч үлдэхээ бүү мартаарай.

 

15. Зурган дээр сайхан гардаг залууд сэтгэлээ алдаж болохгүй. Харин түүний намтарт сэтгэлээ алдаж болно. Өнгө үзэмж биш, эрдэм мэдлэг ирээдүйд гэр бүлээ авч явна.

 

16. Хэн нэгнийг өөрийн болгох гэж зовох биш, хэн нэгэн таныг өөрийн болгох гэж зовдог байлга.

 

17. Түүний хажууд найз охидуудтайгаа олон цагаар ярь. Тэвчээртэй эсэх нь харагдана.

 

18. Хэрэв таны харилцаа тиймэрхүү болсон мэт санагдвал, зууралдаад байлгүй эртхэн цэг тавь.

 

19. Эр хүн таныг өөрийн болгох гэж ангуучилж, бүгдийг хийнэ. Түүнд хэтэрхий эрт боломж олгож, бүгдийг баллах хэрэггүй. Шалгуурыг давсан хүн таны нэг насны хайр байх болно.

 

20. Таны олны танил хүн шиг харагддаг эсэх чухал биш. Хэн ч төгс биш, та өөрийгөө голохоос асуудал эхэлнэ. Өөртөө сэтгэл хангалуун байж, өөрийгөө хайрла. Өөртөө итгэлтэй эмэгтэйгээс өөр дур булаам зүйл энэ хорвоод үгүй.

 

21. Хэрэв тэр таныг өөрийн болгохыг хүсч байвал, танд үүнийг мэдрэгдтэл тэр хичээх болно.

32
БахархмаарБахархмаар
13
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. zochin

    2018/08/01 at 16:07

    uuruu zohioson ym uu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *