Хүний сүнсэн бие болон махан биеийг илааршуулах эртний Япон дасгал

5

2018 оны шинэ судалгаагаар хорт хавдрын 1,7 сая тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Энэ болон бусад эрүүл мэндтэй холбоотой бэрхшээл болох түгшүүр, чихрийн шижин, цусны даралт ихсэх зэрэг өвчтэй тэмцэх, өвчлөлийг нь бууруулах шинэ арга замыг хайсаар байгаа билээ. Олон хүний хувьд гарах ганц гарц нь эм тариа хэрэглэх явдал болсон бөгөөд энэ нь бие организмд маш хүндээр тусдаг учир улам бүр олон хүн өөр арга зам хайж байгаагийн нэг нь Рейки юм.

Рейки – энэ бол Япончууд хүний биеийн энергийг ашиглан тайвшрах, биеэ сэргээх нэгэн арга юм. Энэ нь олон хүний дунд маргаан дэгдээдэг ба зарим нэг нь үүнийг плацебо буюу хүнд сэтгэл санаагаар нөлөөлөхөөс өөр ашиггүй зүйл гэж үздэг байхад зарим нь энэ арга үр дүнтэй, зарим өвчний шинж тэмдгийг дарах, зөөлрүүлэхэд тус болдог гэж ойлгодог байна. Гэхдээ эцсийн дүндээ бүх л зүйл зөвхөн танаас шалтгаалах ба танд Рейки таарах үгүйг шалгаж мэдэх хэдэн зүйлийг танилцуулах болно.

Рейки гэж юу вэ, түүний үр ашиг нь?

Рейки бол хоёр Япон үгний нийлбэр, рей гэдэг нь “дээд хүч” гэсэн утгатай бол кей нь “сэтгэлийн” хүч юм. Гол утга учир нь хүн мөнхийн энергийн урсгалд байдаг учир энэ урсгалыг хүнийг эмчлэхэд зориулах явдал юм.

Рейкиг хэрэглэж байгаа хүмүүс гараа энерги, амьдралын хүч дамжуулах хэрэгсэл болгон ашиглана. Дараа нь эдгээр энерги нь хүний биеийн өвчтэй эд эрхтнийг дайрч сайн энергиэр хангаж, муу энергийг зайлуулдаг байна. Энэ нь хүний сэтгэл санаа болон бие махбодид сайнаар нөлөөлдөг гэж үздэг билээ.

Рейкийн 3 гол давуу тал

1. Сэтгэл санааг сэргээнэ

Рейки нь стресс, депресс, түгшүүрийг  багасгана. Судалгаагаар Рейки нь муу бодол санаатай эсвэл стресстэй хүнд ихээхэн ач холбогдолтой гэж тогтоосон байдаг. Энэ нь хүний бие тайвширч стресс багасан, энерги ихээр авахад тусалдаг байна.

2. Биеийн өвчин зовлонг багасгана

“Баримт дээр үндэслэсэн нэмэлт, өвөрмөц эмчилгээний аргууд” хэмээх сэтгүүл дээр гарсан судалгаагаар үе мөчний өвчнийг эмчлэхийн тулд Рейкиг ашигладаг хүмүүсийн биеийн байдал физик эмчилгээ хийж хөдөлгөөнөөр энэ өвчнөөс салах гэсэн хүмүүстэй адил байсан байна.

3. Сэтгэл санаа сэргэг тунгалаг байж, цэвэр ариун сэтгэл санаатай болоход тусална

Рейки нь мөн сэтгэл санааны тайвшрал, гэгээрлийг олоход тусалдаг. Энэ нь таныг бусадтай харьцахад сургаж, бусадтай илүү сайхан, цэгцтэй харилцаатай байх чадварыг тань дээшлүүлэх билээ.

Гэртээ хэрхэн Рейкийгээр хичээллэх вэ?

Хэрвээ та Рейкигээр хичээллэхээр завдаж байгаа бол та эхлээд Рейкийн мастераас сурах хэрэгтэй. Рейки сурах 3 шатны сургалт байдаг ба хэрвээ та зөвхөн өөртөө зориулж сурах гэж байгаа бол эхний шат нь хангалттай.

Хоёр болон гуравдугаар шат нь та Рейкигээр бүрэн хичээллэхэд хэрэгтэй бөгөөд хоёрдугаар шатанд оюун ухааны хүчээр физик харилцаанд орох, эмчилгээ хийх зэргийг суралцана. Хамгийн сүүлийн шат нь суралцагч маань өөр мастерийн сургалт дор хичээллэж бүрэн сурч боловсрох ёстой. Энд нэмж хэлэхэд Рейкигийн тухай мэдлэг боловсрол нь зөвхөн өөрийн биеэр хичээллэж байж олж авдаг зүйл билээ.

25
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *