Анхаар! Хэрвээ та эдгээрийн аль нэгийг зүүдэлсэн бол тоолгүй орхиж огт болохгүй шүү…

7

Аливаа зүүдийг тэр болгон тайлж ойлгож чаддаггүй. Та зүүдэндээ анхаарал хандуулж байв уу, та ер нь ихэвчлэн ямар зүүд зүүдэлдэг вэ?

Зүүдээ сайтар тунгаан бодвол олон асуултын хариултыг олж мэднэ. Заримдаа хүмүүс зүүдэндээ өнгөрсөн үеэ зүүдэлдэг, заримдаа ирээдүйгээ зүүдэлнэ. Гэхдээ зүүд юу “өгүүлж” байгааг тэр болгон анхаардаггүй, хэрхэн тайлж, тайлбарлахаа ч мэдэхгүй.

Зүүд бидний бодол, төлөвлөгөөг илэрхийлдэг байна. Зүүдэлж байх үед тархи яг бодит үйл явдал дээр хариу үйлдэл үзүүлж байгаатай адил ажилладаг болохыг эрдэмтэд судалгаагаар тогтоожээ.

Ямар зүүд таагүй вэ?

Зүүд бидний санаа зовниж байгаа зүйлийг анхааруулдаг, бид цаашид ямар чиглэлд явахыг ч чиглүүлж өгөх талтай.

Та бүхэндээ тоолгүй хаяж огт болохгүй 11 зүүдийг танилцуулж байна.

1. Утас

Хэрвээ утас зүүдэлбэл таны бухимдлыг хүргэх хүнтэй уулзахыг зөгнөдөг. Хэрвээ эмэгтэй хүн зүүдэндээ утсаар ярьж байгаа бол – олон хүний атаархлыг төрүүлж байна.

Эргэн тойрны хорон муу санааг таны тайван, төлөв байдал давж туулахад тус болно. Хэрвээ зүүдэндээ утсаар хэлсэн зүйлийг сайн сонсохгүй байвал – хайр дурлалын харилцаа тасрахын цондон.

 

2. Хүрхрээ

Сайхан хүрхрээний ойролцоо өөрийгөө зогсож байна гэж зүүдэлсэн үү – энэ бол сайны тэмдэг. Хүрхрээ цэвэршихийн бэлгэ тэмдэг болно, мөн асуудал, хорт муу зуршлаасаа салахыг бэлгэдэж байна.

Ойрын ирээдүйд таны зорилго, хүсэл биелнэ. Эсвэл таны амьдралыг сүйтгэж байгаа хорт муу зуршлаасаа салах ажээ. Ямартай ч таны атганд аз орж иржээ.

 

3. Зүүдэндээ нисэх

Зүүдэндээ нисэж байгаа нь өсөж дэвжихийн шинж гэж үздэг ч гэлээ, нөгөө талаасаа аюулын дохио юм. Ийм зүүд зүүдэлж байгаа хүн хувь хүний хувьд өөрийгөө хөгжүүлж чадахгүй байгааг илтгэнэ.

Та амьдралдаа эрс өөрчлөлт хийх шаардлагатай. Дээшээ өсөж дэвш, замд тулгарах ямар ч саад бэрхшээлийг даван гарах хэрэгтэй. Зүүдэндээ нисэж байхдаа унавал – таны өмнө бэрхшээл, асуудал гарч ирэхийг илтгэнэ.

 

4. Шүд

Шүдийг тань сугалж байна гэж зүүдэлсэн үү – ойр дотны хүнээ алдахаас айж байгаагийн шинж. Хэрвээ зүүдэнд нь шүд унаж байвал – таны сэтгэл санаа тогтворгүй байгаа бөгөөд зорилгодоо хүрч чадахгүй байгааг илтгэнэ.

Зүүдэндээ муудсан шүд зүүдэлсэн үү? Муугийн дохио. Эрүүл мэнддээ анхаарал хандуул, эс бөгөөс хүндээр өвдөж болзошгүй.

Шүдний оронд хоосон зай байвал амьдралын эрч хүчээ шавхагдана, эрт хөгширч байгааг илтгэнэ.

 

5. Үхэл

Үүнээс илүү аймшигтай зүүд байхгүй гэмээр. Гэхдээ бүр эсрэг утгатай гээч. Зүүдэндээ өөрийн үхлээ үзсэн бол та урт удаан, аз жаргалтай амьдралаар амьдарна.

Хэрвээ ойр дотны хүний үхэл зүүдэлсэн бол бас л санаа зовох зүйлгүй – тэр хүн урт удаан, аз жаргалтай амьдралаар амьдарна

 

6. Байшин

Энэ тохиолдолд та ямар байшин зүүдэлж байгаагаас шалтгаална. Цэвэрхэн, сайхан арчилсан байшин зүүдэлсэн бол өсөж дэвжихийн бэлгэ тэмдэг болно. Хагас нурсан эсвэл эзэнгүй байшин зүүдэлсэн бол – гэр бүл эсвэл ажилд асуудал гарна, өвчин ирнэ, бүхэлдээ таагүй зүйл тохиолдоно.

Зүүдэнд орсон байшин нь эмнэлэг бол амралтаа авах цаг болжээ гэж ойлгоорой. Хэрвээ нийтийн байр бол – нүүдэл болох байх. Боловсрол, сургуулийн газар бол гэнэтийн нээлт болно, харин шорон – хууль битгий зөрчөөрэй гэсэн сануулга.

 

7. Жирэмслэлт

Бүсгүй жирэмсэн болжээ гэж зүүдэлбэл сайны шинж, нас өндөр гарсан эмэгтэй хүнийн хувьд – эрүүл мэндэд багахан асуудал тулгарна. Ирээдүйн эх болж байна гэж зүүдэлбэл санхүүгийн хувьд дээшлэх ажээ.

Жирэмслэлтийг зүүдэлбэл – материаллаг эд баялаг нэмэгдэнэ. Мөн зүүдэндээ хүүхэд төрүүлбэл – орлого нэмэгдэнэ. Гэхдээ хүнд, удаан үргэлжлэх төрөлт бол ажил хэрэг бүтэлгүйтэхийн илэрхийлэл.

 

8. Цэцэг

Зүүдэнд харагдах цэцэг ганцхан зүйлийг л илтгэнэ: шинэ боломж тун удахгүй танд ирнэ. Тийм учраас энэ сайхан зүйлд бэлдэж байх хэрэгтэй. Өөрийн дотоод ертөнцийг хөгжүүл, өөрийгөө нээ, шинэ амьдралд бэлд, гэнэтийн туршилтад ч бэлэн байх хэрэгтэй.

Хэрвээ цэцэг дэлбээлээгүй бол – үнэхээр гайхмаар сайхан зүйл хүлээж байна: шинэ ажил, шинэ хайр дурлал, хүүхэд зэрэг.

 

9. Сар

Хэрвээ Сар зүүдэлж байгаа бол та хувь хүний уран бүтээлч авьяасаа нуун дарагдуулжээ. Өөрийн хувь тавилангаас бүү зугтаа, уран бүтээлээ туурви. Уран бүтээлээр оролдох нь ямар сайхан ажил гэж бодож байна?

 

10. Хайрцаг

Хэрвээ хайрцаг зүүдэлсэн бол нууц зүйл нээлттэй болж таныг багагүй алмайруулна. Эсвэл таниас ямар нэгэн зүйл нуугаад байгааг мэдэрнэ. Хэрвээ хайрцгийг нээхэд хоосон байвал – материаллаг хүндрэлтэй учирна. Дүүрэн бол бүхий л талаараа сайныг илтгэнэ.

 

11. Нүцгэн

Нүцгэн бие зүүдэлж байгаа бол бодит амьдралдаа сэтгэл хөдлөл дүүрэн байгааг илтгэнэ. Хувь тавилангаа ямар нэгэн эсэргүүцэлгүйгээр хүлээн авчээ. Нөгөө талаасаа, өөрийн амьдралын тодорхой зүйлийг нуухыг хичээж байна.

 

Зөвлөгөө

Бидний дэлхий ертөнц итгэхийн аргагүй домог, онолоор дүүрэн. Сүсэг бишрэл – хий хоосон дэмий зүйл гэж ярих хүмүүс ч байдаг. Үнэндээ олон зуун мянган жилийн ажиглалт, туршилт дээр суурилж бий болсон зүйл юм шүү дээ, ямар нэгэн хэмжээгээр үнэний хувь байгаа.
Сүсэг бишрэлд шууд итгэхэд бэрх хэдий ч сүүлийн жилүүдэд эрдэмтэд олон зүйлийг батлаад байна. Тиймээс шинжлэх ухааны баталгаатай факт болж хувирч байгааг ч анхаарах хэрэгтэй.

Зүүдний тайллыг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.

124
ГоёГоё
48
ГайхмаарГайхмаар
34
ТэнэглэлТэнэглэл
21
ХарамсалтайХарамсалтай
19
БахархмаарБахархмаар
17
Ха ХаХа Ха
16
ХөөрхөнХөөрхөн
15
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *