Ихэнх хүмүүс ээжээсээ илүү аавтайгаа адилхан байдгийг судлаачид нотолж байна. Учир нь аавын ген илүү давамгай шинжтэй байдаг ажээ

7
0
9,532

Ихэнх хөхтөн амьтад генийн нөлөөгөөр аавыгаа дуурайх хандлагатай байдгийг судлаачид олж тогтоожээ. Хэдийгээр хүүхдийн генийн тал хувь нь ээжээс, тал хувь нь ааваас өвлөгддөг ч аавын ген илүү давамгай шинжтэй байдаг ажээ.

Хүүхдийн хүйс аавын генээр тодорхойлогддог

© camilamcconaughey / instagram, © camilamcconaughey / instagram

Хүүхдийн хүйс аавын генээр тодорхойлогдох боломж өндөртэй байдаг. Түүнчлэн аавын талын гэр бүлийн модыг судлах нь хосуудыг ямар хүйсний хүүхэдтэй болох талаар урьдчилан хэлэх боломжийг олгох боломжтойг “Science Daily” сэтгүүл мэдээлжээ.

Хэрэв эр бэлгийн эс Х хромосом эм бэлгийн эсийн Х хромосомтой нэгдвэл хүүхэд охин хүйстэй төрдөг. Харин эсрэгээрээ эр бэлгийн эс Y хромосомтой эм бэлгийн эстэй нэгдвэл хүү төрдөг.

 

Хөвгүүдийн үр хүүхэд үлдээх чадавх ааваас удамшдаг

© hilariabaldwin / instagram

Хэрэв аав нь үр хүүхэд үлдээх чадавх асуудалтай бол энэ нь хүүхдэд удамшдаг гэж “Journal, Human Reproduction” мэдээлжээ. Гэхдээ энэ нь судалгааны үндсэн дээр баттай нотлогдох хүртэл тодорхой хугацаа шаардлагатай буйг судлаачид тэмдэглэсэн байна.

Мөн хуруу шилний аргаар тогтоож гарсан хөвгүүд эцгийн нэгэн адил үр хүүхэдтэй болох тухайд асуудалтай байдгийг судалгаанаас харж болохоор байна. Учир нь үр хүүхэдтэй болоход ямар нэгэн асуудалгүй эрчүүдийн гэр бүлийн судалгааг харахад хөвгүүдийнх хувьд хэвийн хэмжээний эр бэлгийн эс тоологдож байсан ажээ.

 

Мөн хүүхдийн сэтгэхүйн эрүүл мэнд ааваас хамааралтай байдаг

© chrissyteigen / instagram

Хэдийгээр эцэг эх хоёул хүүхдийн сэтгэлзүйн эрүүл мэндэд нөлөөлөхүйц байдаг ч “JAMA Psychiatry”-д нийтлэгдсэн судалгаараар хэрэв аав нь шизофрени (schizophrenia), хэт идэвхжилт (hyperactivity disorder) эсвэл анхаарал сарних зэрэг сэтгэхүйн эмгэгтэй бол энэ нь удамших шинж чанартай байдаг аж.

© FaceToFace / REPORTER / East News, © FaceToFace / REPORTER / East News

Тиймээс аутизм болон мэдрэлийн шинж чанартай генийн ховор өвчнүүд ааваас удамших магадлалтай байдаг талаар бусад судлаачид тэмдэглэжээ.

 

Та дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу

 

Хүүхдийн инээмсэглэл ааваас удамшдаг

© FaceToFace / REPORTER / East News

American Journal of Physical Anthropology”-ийн мэдээлснээр бидний шүдний хэмжээ, байрлал, эрүүний хэлбэр зэрэг зүйлс эцэг эх хоёулангаас нь удамшдаг. Гэхдээ судлаачдын үзэж буйгаар аавын ген илүү давамгай байх боломжтой ажээ. Тиймээс хүүхэд инээмсэглэх үед аавын ген хэрхэн инээмсэглэх талаар давамгай үүрэгтэй оролцдог гэнэ.

 

Хүүхдийн өндөр ааваас удамшдаг

© romeobeckham / instagram

Royal Devon and Exeter Hospital”-ийн судлаачдын тогтоосноор аав нь өндөр бол хүүхэд нь өндөр байх хандлагатай ажээ. Хүүхдийн биеийн өндөрт аавын биеийн өдөр нөлөөлдөг ч биеийн жин болон хэлбэртэй ямар нэгэн холбоогүй байдаг гэнэ. Биеийн жингийн хувьд хүүхэд ээжийгээ дуурайх хандлагатай байдаг ажээ.

 

Аавын зан араншин ч хүүхдэд өвлөгдөх боломжтой

© FaceToFace / REPORTER / East news, © FaceToFace / REPORTER / East News

Судлаачид эцгийн ген хүүхдийн зан араншинд хэрхэн нөлөөлдөг тухай мөн судалгаа хийжээ. Гэхдээ хэр их нөлөө үзүүлдэг талаар тодорхой мэдээлэл гараагүй байгаа ажээ. Эцгийн ген серотонин болон допамин зэрэг химийн холбоосуудад нөлөөлөх чадвартай гэдгийг тогтоосон ч хүүхдийн зан араншин эцгийн зан араншингаас хэр зэрэг хамааралтай болохыг эцэслэн тогтоогоогүй хэвээр байна.

Судалгаанаас авч үзвэл энэ нь тархинд нөлөөлснөөр сэтгэл зовнил, сэтгэл гутрал эсвэл ичингүйрэл зэрэг сэтгэлзүйн байдалд нөлөөлдөг байх магадлалтай ажээ.

Танд аавтайгаа ижил төстэй зүйлс бий юу? Тийм бол сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

11
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

7 Сэтгэгдэл

  1. Eznee Eznee

    Eznee Eznee

    2020/07/18 at 21:29

    Burr yg eejshd ahhahaha

  2. Г. Болорчимэг

    Г. Болорчимэг

    2020/07/19 at 16:17

    Eejees udamshdag zuil bnuu

  3. А. Батболд

    А. Батболд

    2020/07/19 at 22:38

    Ah fck, yg oor hun bolj amidrh geed bhd

  4. Болороо Н.

    Болороо Н.

    2020/07/19 at 23:35

    Thh bi aawtaiga maiir adilhanshd hahh

  5. Хэ Күнэ

    Хэ Күнэ

    2020/07/20 at 06:14

    Отгонбтр ‘Б

  6. Tanan GB

    Tanan GB

    2020/07/20 at 11:52

    О. Давааням хаха заа ингээд л адилхан байж

  7. Zoloo Zoloo

    Zoloo Zoloo

    2020/07/20 at 12:05

    Э. Содномпил bvh zvil aawtaiga adilhan gne

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.