Таны сормуусны ургалтыг дэмжиж, өтгөн урт сормуустай болоход туслах 7 хүнсний бүтээгдэхүүн

0

Амин тос хэрэглэх, зовхиндоо иллэг хийх, сормуусаа будалгүй амрааж байх зэрэг сормуусны ургалтыг нэмэгдүүлэх олон аргууд бий. Гэхдээ сормуусны ургалтыг дэмжих хамгийн шалгарсан арга бол мэдээж өдөр тутамдаа хэрэглэж буй хоол хүнсээ төрөлжүүлэн баяжуулах явдал билээ. Эрүүл бөгөөд амтлаг хоол хүнс хэрэглэж эхэлснээр таны сормуусны ургалтад сайнаар нөлөөлөөд зогсохгүй, таны бүхий л биед сайн нөлөөгөө үзүүлэх нь гарцаагүй.

Манай сайт уншигч танд зориулан амтлаг бөгөөд олдоц сайтай бүтээгдэхүүн ашиглан сормуусыг урт ургуулах 7 хүнсийг танилцуулж байна.

1. Өндөг

© Kate Hliznitsova / Unsplash, © Shutterstock.com, © Shutterstock.com

Өндөг уурагны агууламж ихтэй байдаг тул таны сормуусыг бат бөх бөгөөд урт болгох үйлчилгээтэй. Учир нь хүний үс болон сормуус нь кератинаас бүрдэх бөгөөд уураг нь хүний биед орсноор амин хүчлийн хэмжээг тэнцвэржүүлж, кератин ялгаруулалтыг нэмэгдүүлдэг ажээ.

 

2. Салмон загас

© congerdesign / Pixabay

Салмон загас бол Омега-3, D болон B амин дэмээр маш баялаг. D болон B амин дэмүүд нь сормуусны ургалтыг сайжруулж байдаг бол Омега-3 нь гэмтэх эрсдэлийг багасгаж, бат бөх болгож байдаг байна.

 

3. Самар

© Irina Lvova / Unsplash, © Tessa Wilson / Unsplash

Самар бол таны биед хэрэгтэй Е амин дэм болон Омега-3 амин хүчлээр баялаг. Тиймээс тосны хүчил болон Е амин дэмүүд хамтдаа цусны эргэлтийг сайжруулж, үсний уутанд очих хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж байдаг. Ийнхүү таны сормуусны ургалт сайжрах нөхцөл бүрддэг ажээ.

 

4. Жимс болон хүнсний ногоо

© Reinaldo Kevin / Unsplash, © Kalea Jerielle / Unsplash

Жимс, хүнсний ногоо нь A болон C амин дэмээр баялаг тул хүний биед коллаген ялгаруулалтыг дэмжиж, сормуус ургалтад сайнаар нөлөөлдөг байна. Жимсний хальс болон хүнсний ногоонууд нь цахиурын агууламж ихтэй учраас таны сормуусыг хэрэгцээт эрдсээр хангаж, урт бөгөөд эрүүл болгох болно.

 

 

5. Мөөг

© Emma Jones / Pexels, © Shutterstock.com

Б амин дэм нь гэмтсэн сормуусыг цэвэрлэж, ургалтыг нь өдөөж байдаг. Мөн эсийн нөхөн үржихүйг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулж, кератин ялгаруулалтыг дэмжихээс гадна сормуусыг гэмтэж, унахаас урьдчилан сэргийлэх ид шидтэй ажээ. B амин дэм нь мөөгөнд их хэмжээгээр агуулагддаг.

 

6. Шош

© Milada Vigerova / Unsplash, © JC Gellidon / Unsplash

Шошонд H амин дэм болон фолийн хүчил ихээр агуулагддаг. Энэхүү амин дэм нь үсний уутанд хүрэх цусны урсгалыг нэмэгдүүлдэг бөгөөд таны сормуусыг нарийн харагдуулж, хуурайшиж унахаас сэргийлдэг. Мөн түүнчлэн амин хүчил болон өөх тослог гэх мэт таны сормуусанд нэн хэрэгцээт зүйлсийн шингээлт сайжирдаг байна. Фолийн хүчил нь сормуусны бат бөх чанарыг хадгалахад тустай.

 

7. Бүхэл үрийн бүтээгдэхүүн

© Couleur / Pixabay

Бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд нь B6 амин дэм болон төмрөөр баялаг. B6 амин дэм нь меланин боловсруулалтыг дэмждэг бөгөөд энэхүү пигмент нь таны сормуусыг илүү өнгөлөг болгож өгдөг. Төмөр нь үсний уутанд хүрснээр сормуусыг бат бөх чанараа алдаж унахаас сэргийлнэ.

Эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг та өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг үү? Сормуусаа урт бөгөөд эрүүл байлгахын тулд та ямар арга хэрэглэдэг вэ?

4
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *