Би өглөө болгон машиныхаа цантаж хөлдсөн цонхыг хусахаа больсон. Оройдоо энэ бодисоор ганц арчихад л хангалттай

0

Машины цонх хөлдөж цантах – жолооч болгонд танил дүр зураг. Шулуухан хэлэхэд, өглөө болгон хөлдсөн цонх хусаж зогсох үнэхээр хэцүү. Гэхдээ нэг үр дүнтэй бодис бий. Бидний ажлыг хормын дотор хөнгөвчилж өгнө.

© Freepik

Хөлдсөн цонхон дээр яагаад халуун ус асгаж болохгүй, мөн энэ асуудлыг яаж шийдэхийг танд танилцуулъя.

 

Машины хөлдсөн цонх

Юуны түрүүнд цонх яагаад хөлдөөд байдгийн учрыг олж мэдэцгээе. Цонхны цангаас болж байгаа юм. Усны жижиг дуслууд цонхон дээр үүсэж дараа нь хэм тэгээс доош ороход хөлдөнө. Байгалийн үйл явцыг бид яаж ч чадахгүй.

© Freepik

Олон жолооч энэ асуудлыг халуун усаар шийдэх гэж оролддог, гэхдээ энэ нь тийм ч шалгарсан арга биш юм. Учир нь байнга халуун ус хийгээд байхаар шилийг гэмтээж болзошгүй. Хэмийн огцом өөрчлөлт – уг материалд маш их ачаалал бий болгодог. Өвлийн өдрүүдэд шилэн дээрээ халуун ус асгаад байвал хэсэг хугацааны дараа шил цуурах аюултай.

© Depositphotos

Тэгээд энэ тохиолдолд яах ёстой болж байна вэ? Маш энгийн арга бий. Тэр нь уксус – хөлдсөн цонхонд хамгийн тохиромжтой. Гэхдээ ганц хоёр нарийн ширийн зүйлийг мартаж болохгүй. Юуны түрүүнд та маш энгийн уусмал бэлдэх ёстой. Саванд 2/3 хэмжээтэй уксус, 1/3 хэмжээтэй ус хийнэ. Уусмалыг шүршдэг саванд хийнэ. Одоо машин руугаа явж болно доо.

© Depositphotos

Уусмалыг машины цонхны хаана ч цацаж болно, дараа нь арчаарай. Урд орой нь арчвал маргааш өглөө цонх хөлдөхгүй. Арчихаа мартвал өглөө уг уусмалаа цонх руугаа шүршээд мөсийг амархан арилгаж болно.

© Freepik

Харин одоо нарийн ширийн зүйлийн тухайд. Уксус шилийг гэмтээхгүй. Гэхдээ шил цууралттай бол уг уусмалыг ашиглаж болохгүй. Энэ тохиолдолд цонх хагарах аюултай. Мөн укусусыг машины будагтай хэсэгт огт хүргэж болохгүй. Бас л машины өнгө үзэмжийг муутгах эрсдэлтэй.

© Freepik

Бусдаар бол энэ уусмал – өвлийн улиралд цонх хөлддөг үед жинхэнэ аврал болж чадна. Оройдоо уусмалаа цацаж арчаад л маргааш өглөө нь ямар ч асуудалгүй машиндаа орж суух нь. Танд бидний бэлдсэн зөвлөгөө хэрэг болно гэж найдаж байна.

Уншигч танд бусдад зөвлөх өөр арга бий юу? Тэгвэл сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй.

7
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Г.С

    2023/02/09 at 10:18

    Амway н шил арчигчаар арчхаар цантдаггүй гэж сонссон туршиж үзнээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *