Усыг хэрхэн зөв уух вэ? Хоолны өмнө үү эсвэл дараа юу?

1

Ус тогтмол уух нь хүнийг эрүүл байлгах болон бодисын солилцоог хэвийн байлгах нэг үндэс бөгөөд ус нь цусан дахь сахарын түвшинг хэвийн байлгаж, ядаргаа тайлж, хоолны дуршил багасгах чадвартай. Хоолны дуршил багасах нь гуалиг биетэй болохыг хүсэгчдийн хувьд чухал зүйл юм. Ерөнхийдөө бид бүгд л ус бол амин чухал зүйл гэдгийг сайн мэддэг. Гэхдээ усыг хэзээ уух ёстой вэ?

Энэ асуулт эрдэмтдийн дунд өнөөг хүртэл маргаан үүсгэсээр. Бид та бүхэнд дараах хэдэн нотолгоог хүргэж байна. Харин дүгнэлт хийх эрх танд л бий.

Усыг хоолны өмнө уух

1. Хоолны өмнө уусан ус биеийг цатгаж, хоолны үеэр хэрэглэх илчлэгийн хэмжээг багасгахад тусалдаг. Товчхондоо бол ходоодоо усаар дүүргэснээр та арай бага хоол иднэ гэсэн үг. Хоолны үеэр сахар ихтэй хүйтэн ундаа ууснаас цэвэр ус уух нь илүүдэл илчлэгээс таны бие галбирыг хамгаална.

2. Хоолны өмнө аяга ус уух нь биеийг хорт бодисуудаас цэвэрлэж, бодисын солилцоог хурдасгаж, ходоод, гэдсийг үр дүнтэй цэвэрлэх ашиг тустай.

3. Ус биеийг чийгээр хангадаг. Унтаж босч ирэхэд бидний бие усгүйжсэн байдаг болохоор өглөөний цайныхаа өмнө ус уух хэрэгтэй. Хоолны өмнө 1 аяга ус уух нь бодисын солилцоог хурдасгаж, бүхэл өдрийн турш хангалттай энерги, эрч хүч өгнө.

Хоолны дараа ус уух

Ус нь хоол боловсруулалтанд тусалдаг. Урт удаан хугацааны турш усыг хоол сайн шингээдэг гэж үзсээр ирсэн. Саяханы нэгэн судалгаагаар ус хоол боловсруулалтанд тустай гэдгийг нотолсон.

Үүнээс гадна хоолны дараа ус уух нь ашигтай бодисуудыг биед хурдан шингээх боломж олгодог байна.

Ус уух ашигтай, шаардлагатай гэдгийг сана. Яг хэзээ уух вэ гэдэг нь таны л сонголт. өдөрт хангалттай хэмжээний ус ууснаар та өнгөлөг, цоглог, өөдрөг байх болно.

78
ГайхмаарГайхмаар
25
ХөөрхөнХөөрхөн
23
ГоёГоё
16
Ха ХаХа Ха
12
БахархмаарБахархмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/12/30 at 18:09

    Хэрэгтэй зөвлөгөө байна даа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *