Сайтар бодож төлөвлөөгүйн улмаас бүтэлгүй дизайны эгнээнд багтсан 17 шийдэл

0

Дизайнерын хамгийн чухал даалгавар – хэн бүхэнд эвтэйхэн бас тав тухтай байхаар зүйл хийхэд оршино. Даанч зарим нэг дизайнерууд ажлаа хийж байхдаа “би зөв юм хийж байна уу?” гэж тэр болгон сайтар тунгаан боддоггүй бололтой юм. Ингээд огцом шийдвэрийн үр дагаварт хүмүүс өдөр болгон эв хавгүй, асуудалтай, тэнэгдүүхэн бас гомдмоор нөхцөл байдалтай тулгарах нь тэр… Товчхондоо дизайнеруудын “бүтээлүүд”-ийг та өөрөө дүгнээрэй.

Модон иштэй зайрмаг хэлбэртэй шохой. Хүүхдүүд яагаад идэх гэж дaйраад байдаг нь ойлгомжтой

rtowne

 

Зохиогч уг нь нохойг давхиж байгаагаар л төсөөлсөн байх

PheonixGalaxy

 

Ямартай ч хэн ч таны нүүрийг харахгүй л юм байна

ElShozaYT

 

Усанд ороод л шууд доошоо харчихдаг резинэн нугас

zoerows

 

Цаг хийсэн хүмүүс зүү нь бас гэрэлтэх ёстой гэж бодоогүй нь харамсалтай

Bl0rgasmorg

 

Нохой яагаад ч юм “мяу” гэж дуугараад байх юм

spectra__

 

Би толинд нүүрнийхээ будгийг харж чаддаггүй ээ. Миний өндөр 162 см

dwimbygwimbo

 

Энэ аймшигтай пицца хүмүүст өөрийнхөө хүүхдүүдийг хүргэж өгөөд байгаа юм биш үү?

GloriouZWorm

 

Бариул нь тулаад хаалгаа онгойлгож чаддаггүй ээ

KonnBonn23

 

Ямар он гарах гээд байгаа нь ойлгогдож байна уу?

Ever_946

 

Энэ флешийг яагаад ч төхөөрөмж рүү шургуулж ашиглаж чадахгүй ээ

cmack4life

 

Эцэст нь тоглоомоо дундаас нь зогсоосон. Хаана, хэний хөлөг яваад байгааг нь сүүлдээ бүр ойлгохоо ч байсан

MaxMustemal

 

Байшингийн дугаар хоёрдмол утгатай юм шиг ээ

FishedFizzles

 

Агааржуулагчийн товчлуур улаан өнгөтэй үедээ хүйтнээр, харин цэнхэр болохоороо халуунаар үлээдэг

bartledan

 

Ийм хаалга хийхээр шийдсэн хүний царайг л харчихмаар санагдаад байгаа юм даа

FelixDaKat69

 

Дүүрэн үстэй юм шиг харагдах таазтай болохыг та хүсэж байна уу?

im-jared-im-19

 

Сандлуудыг дээврийн яг онгорхой хэсэг дээр тавьсан болохоор бороотой үед сандал нь тэр доороо л норчихдог юм

RealSaintBear

Эдгээрийг санаандгүй л алдаа гэж найдахаас. Дараа удаа дизайнерууд маань “долоо хэмжиж, нэг огтлох” байгаа.

7
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *