Карл Уорнерын хазаад авмаар газар нутгийн төрх байдал

0

Карл Уорнерын хазаад авмаар газар нутгийн төрх байдалСүүн гол, жигнэмэгэн байшин, шоколадан ордон, талхан уул … Хачирхалтай сонсогдож байж болох юм. Элдэв төрлийн хүнсний зүйлээс бүтсэн байшин барилга, ус гол, уул хад гэж юу байхав гэсэн бодол хэнд ч эрхгүй төрнө. Эсвэл энэ ямар нэгэн үлгэрийн эхлэл юм болов уу гэж бодож ч магадгүй. Английн Ливерпүүл хотод 1963 онд төрсөн гэрэл зурагчин Карл Уорнер /Carl Warner/ дээр дурдсан хүнсний зүйлсээр бүтсэн газар нутаг, байгалийг бий болгодог. Карл Уорнерын зургуудаас аварга цэцэгт байцаан модод, төмсөн бул чулуунууд, гахайн мах, зайдсан байшингууд, шоколадан галт тэрэг, сүүн гол, бяслаган уул гээд олон сонирхолтой зүйлсийг олж харж болно. Тэр ч бүү хэл Эйфелийн цамхаг, Бурж Халифа, Цагаан хэрэм, Таж Махал, Маяагийн бунхан гээд дэлхийн түүх соёлын дурсгалт газруудын хүнсний зүйлсээс бүтсэн хувилбаруудыг харах боломжтой.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *